Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 322

 

 

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2017/00332

Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00320/И

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, Өлзийтийн 09-07 тоотод оршин суух, Шаарийбуугийн Ганчимэг, Батсүхийн Баатархуяг нарт холбогдох,

Зээл 530 000 төгрөг гаргуулах тухай,

Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 17 өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 23 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Шаарийбуугийн Ганчимэг нь 2015 оны 08 дугаар сарын 12 өдөр Вишн фанд ББСБ-н Хэнтий аймаг дахь салбараас 10605408 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 18-н сарын хугацаатай сарын 3.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 07 өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй. 2017 оны 05 дугаар сарын 16 өдрийн байдлаар нийт 530 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Нэг өдрийн хүү 650 төгрөг болно. Хугацаа хэтэрсэн хоног 180-аас дээш гарсан ба Монгол банкны зээлийн мэдээллийн санд хэвийн бус ангилалд шилжсэн. Санаатайгаар эргэн төлөлтөө хийлгүй манай байгууллагад хүндрэл учруулж байна. Иймд манай байгууллага иргэн Ш.Ганчимэгээс зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 530 000 төгрөгийг төлж барагдуулахыг шаардаж шүүхэд нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Ш.Ганчимэг, Б.Баатархуяг нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Бид Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2015 оны 08 дугаар сарын 12 өдөр тус сангаас 2 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 530 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо. Энэ хэрэгт гомдол гаргахгүй болно” гэжээ.

 

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\332-Ш-И.docx

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Ш.Ганчимэг, Б.Баатархуяг нарт холбогдуулж 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш.Ганчимэг, Б.Баатархуяг нар нь нэхэмжлэлийн шаардлага 530 000  төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ш.Ганчимэг, Б.Баатархуяг нарт холбогдох, Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, “зээл 530 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 8 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8 275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хариуцагч Ш.Ганчимэг, Б.Баатархуяг нараас 8 275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Ш.Ганчимэг, Б.Баатархуяг нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА