Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 337

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2017/00337

                     Хэнтий аймаг

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00275/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

Хэнтий аймгийн Батширээт сумын 3 дугаар багт оршин суух, Харнууд овогт Нүүдэлийн Цэндмаагийн (СБ-62052608) “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Цэндмаа, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Н.Цэндмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд санитарч, малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаал бичигдээгүй болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Н.Цэндмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд санитарч, малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаал бичигдээгүй болно. Архиваас шүүлгэхэд ажлаас халагдсан тушаал гараагүй. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

                                      

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Харнууд овогт Нүүдэлийн Цэндмаа нь 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчин, малын санитарчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Н.Цэндмаагийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Цэндмаа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СБ-62052608 регистрийн дугаартай, Харнууд овогт Нүүдэлийн Цэндмаа нь Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчин, малын санитарчнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай тушаалын хуулбарт:...Н.Цэндмааг ажлын 26 хоногоор... ээлжийн амралт олгосугай гэжээ. (хх-ийн 9 тал)

2. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай тушаалын хуулбарт:...1978-1979 оны хичээлийн жилийн эцэст Батширээтийн 8 жилийн дунд сургуулиас эвлэлийн илгээлтээр хөдөө аж ахуйд бригадад хуваарилагдсан хүүхдийг 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор мал хариуцуулан өгсүгэй... Хавсралтын 9-д: Н.Цэндмаа Хурх бригад...гэжээ. (хх-ийн 10-11 тал)

3. Гэрч Л.Сэдэдийн: ...Би 1970 оноос 1993 он хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. ...Н.Цэндмаа нь 1979 онд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд санитарчнаар 1 жил орчим ажиллаж байгаад 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн  21 тал)

4. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч Н.Цэндмаагийн 1980 оны 1, 3, 4, 5, 6, 7 дугаар саруудад, 1982 оны 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад, 1983 оны 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9 дүгээр саруудад, 1984 оны 1, 2,3, 9, 10, 11 дүгээр саруудад, 1985 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл, 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэл, 1986 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 1987 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12 дугаар саруудад, 1988 оны 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, дугаар саруудад, 1989 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл, 1990 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9 дүгээр саруудад, 1991 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 7 тал)

5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Харнууд овогт Нүүдэлийн Цэндмаа, 1962 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, СБ-62052608 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 4 тал)

6. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай тушаалын хуулбарт:...санитарч Н.Цэндмааг 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зохиомол хээлтүүлгийн пунктэнд лабрантаар...тус тус ажлуулсугай гэжээ. (хх-ийн 8 тал)  зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Харин хүсэлт гаргагч нь 1981 он, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СБ-62052608 регистрийн дугаартай, Харнууд овогт Нүүдэлийн Цэндмааг 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчин, малын санитарчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Цэндмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ