Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 338

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2017/00338

                     Хэнтий аймаг

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00256/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 3 дугаар багт оршин суух, Анчин овогт Цэрэндашийн Сосорбарамын (СВ-56122016) “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Сосорбарам, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ц.Сосорбарам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1978 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын барилгын бригадад шаварчнаар, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Жаргалант” бригадад худгийн моторчноор, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Жаргалант” бригадад малчнаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Бортын дэвийн фермд малчнаар тус тус ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон. Аймгийн архиваас ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаалыг шүүлгэхэд баримт гарч ирээгүй болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Хүсэлт гаргагч Нэхэмжлэгч Ц.Сосорбарам нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн барилгын бригадад шаварчнаар, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад худгийн моторчноор, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Улаан-Од” нэгдлийн Бортын дэвийн фермд малчнаар тус тус ажилласан юм. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

                                      

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Анчин овогт Цэрэндашийн Сосорбарам нь 1978 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн барилгын бригадад ажилчнаар, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад худгийн моторчноор, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн Бортын дэвийн фермд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Ц.Сосорбарамыг хөдөлмөрийн дэвтэргүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Сосорбарам нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СВ-56122016 регистрийн дугаартай, Анчин овогт Цэрэндашийн Сосорбарам нь 1978 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн барилгын бригадад ажилчнаар, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад худгийн моторчноор, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн 1978 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 119 дугаартай тушаалын хуулбарт: Цэрэндашийн Сосорбарамыг 1978 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн барилгын бригадад шаварчнаар ажлуулсугай...гэжээ. (хх-ийн 5 тал)

2. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбарт: Хуурайн адгийн худгийн моторчноор Цэрэндашийн Сосорбарамыг 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс томилсугай...гэжээ. (хх-ийн 6 тал)

3. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай тушаалын хуулбарт: Ц.Сосорбарам, Ч.Сумъяа нарыг Жаргалант багийн хэсгийн малчнаас энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Бортын дэвийн фермийн малчнаар томилсугай...гэжээ. (хх-ийн 9 тал)

4. Гэрч О.Цэцэгмаагийн: ...Би Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн Жаргалант бригадад 1982 оноос 1990 он хүртэл саальчнаар ажиллаж байсан...1982 онд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн Жаргалант бригадад намайг саальчнаар ажилд ороход Ц.Сосорбарам нь худгийн моторчноор ажиллаж байсан. 1985 оноос 1990 оныг дуустал малчнаар, 1990 оноос 1992 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Бортын фермд малчнаар тус тус ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн  17 тал)

5. Гэрч Г.Орсоогийн: ...Би Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад 1984 оноос 1995 он хүртэл малчнаар ажиллаж байсан. ...Ц.Сосорбарам нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад 1985 оноос 1990 оныг дуустал малчнаар, 1990 оноос 1992 оныг дуустал Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Бортын фермд малчнаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн  19 тал)

6. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Анчин овогт Цэрэндашийн Сосорбарам, 1956 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, СВ-56122016 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)   зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Харин хүсэлт гаргагч нь 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СВ-56122016 регистрийн дугаартай, Анчин овогт Цэрэндашийн Сосорбарамыг 1978 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн барилгын бригадад ажилчнаар, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад худгийн моторчноор, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Сосорбарамыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ