Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00116

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр                        Дугаар 116                                                    Баян-Өндөр сум

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Т.Баялаг

Иргэдийн төлөөлөгч Л.Отгонбаатар

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Хохирогч Е.Түвшинжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр

Шүүгдэгч Л.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сэлэнгэ нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галба овогт Лхагвадоржийн Эрдэнэбилэгт холбогдох 201614000170 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.1.Галба овгийн Лхагвадоржийн Эрдэнэбилэг , Монгол Улсын иргэн, 2001 оны 03 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр дунд сургуулийн 10А ангид сурдаг, ам бүл 3, эмээ өвөөгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 11-1А тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. РД:ГЖ01230311.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

2.1. Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Эрдэнэбилэг нь 2016 оны 03 сарын 27-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 5 дугаар гудамжинд иргэн Түвшинжаргалыг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, 2016 оны 03 сарын 21-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Сангийн далай дэлгүүрийн орчимд иргэн С.Баасанжавын гар цүнх, гар утсыг насанд хүрээгүй З.Тэмүүжинтэй бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1. Хохирогч  Е.Түвшинжаргалын “2016 оны 03 сарын 27-ны орой ажил тараад гэртээ харихаар Эрдэнэ багийн “Сангийн далай” дэлгүүрийн хажууд машинаас буусан. Гэртээ харихаар 5 дугаар гудамжаар ороод явж байтал миний араас нэг эрэгтэй хүн эгчээ гээд дуудсан. Эргээд харахад 10 жилийн сургуулийн сурагч болов уу гэмээр банди байсан. Гэтэл нөгөө залуу миний араас гэнэт тэвэрч аваад эгчээ шаалцах уу гээд намайг 5 дугаар гудамжны 25 тоот хашаа руу шахсан. Тэгэхээр нь би болиоч чи 10 жилийн хүүхэд байна гэхэд нөгөө банди дайраад миний өмсөж явсан өмдний тэлээг хүчээр тайлсан. Би тэр хүүхдийг өөрөөсөө холдуулах гэж ноцолдож байгаад газарт унасан. Би газарт унахдаа туслаарай гээд орилсон чинь өөрийнхөө зүүж явсан хар өнгийн хүзүүний ороолтоор миний амыг дарсан. Тэр хүүтэй ноцолдож байгаад хүзүүний ороолтыг салгасан. Тэгтэл бид хоёрын хажууд нэг банди ирсэн байхаар нь би түүнд туслаарай гэсэн чинь эгчээ би юу ч мэдэхгүй гээд зогсоод байсан. Би нөгөө бандийг арай хийж өөрөөсөө холдуулаад сүүлд ирсэн бандийн араар орсон. Би барьж байсан цүнхээрээ цохисон чинь миний цүнхнээс барьж аваад цүнхэнд байсан эд зүйл асгарсан чинь миний гар утсыг аваад зугтаасан. Би гэртээ ороод болсон хэргийн талаар хэлсэн. Намайг хүчиндэхийг завдсан залуу цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 81-83-р хуудас/

2. Гэрч Ц.Оюун-Эрдэний “Энэ хэрэг болсон өдрийн орой 20-21 цагийн орчим байх миний охин Түвшинжаргал гаднаас айж сандарсан байдалтай орж ирсэн. Би яасан юу болов гэхэд Түвшинжаргал та нар ямар сонин юм бэ, хашааны гадаа хүн амь авар гээд орилоод байхад сонсдоггүй юм уу миний араас хоёр хүн дуудаад нэг нь миний гар утсыг гуйж ойртож ирээд миний өмдийг тайлах гээд шаалцъя гээд дайраад би хүчиндүүлэх шахлаа гээд байсан. Би өөрөө эсэргүүцээгүй бол намайг хүчиндэх байсан гэсэн. Түвшинжаргалын гар утас алга болсон, мөн түүний өмсөж явсан өмдний тэлээ тасарч урагдсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 12-ны 4868 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Л.Эрдэнэбилэг нь бэлгийн бойжилт олсон, хурьцал үйлдэх чадвартай байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 87-р хуудас/

4. “Далай ван аудит” ХХК-ны 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 2/99 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ЛЖ маркийн гар утас 100 000 төгрөг, өмдний бүс арьсан 1 ширхэг 30 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 91-94-р хуудас/

5. Хохирогч С.Баасанжавын “2016 оны 03 сарын 21-ний орой ажлаа тараад гэртээ харихаар “Сангийн далай” дэлгүүрийн орчим машинаас буугаад нарийн гудамжаар ороод явсан. Миний араас нэг хүн гүйж ирээд амыг минь дараад тэвэрсэн. Нэг банди хажуугаар гүйж гараад хэсэг явснаа эргэж ирээд миний баруун гарт байсан утсыг хүчээр авсан. Намайг барьж байсан залуу намайг тавихаар нь би гэр рүүгээ гүйсэн чинь араас гүйж ирээд миний цүнхийг булааж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 08-09-р хуудас/

6. Гэрч Д.Дарьсүрэнгийн “2016 оны 03 сарын 21-ний орой дүү Баасанжав гаднаас айж сандарсан байдалтай орж ирээд гудамжинд хоёр эрэгтэй хүнд гар утас цүнхээ дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Өндөр, нам нуруутай бор шар царайтай хоёр хүүхэд байсан, арван жилийн хүүхэд байж магадгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

7. “Далай ван аудит” ХХК-ны 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 02/64 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ЛЖ маркийн гар утас нэг ширхэг нь 50 000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг 15 000 төгрөг, стелийн пудр 1 ширхэг 6000 төгрөг, пудрийн багс нэг ширхэг 5000 төгрөг, уруул өнгөлөгч 2000 төгрөг нийт 77 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-24-р хуудас/

8. Нас тоолсон тухай “Галба овгийн Лхагвадоржийн Эрдэнэбилэг нь 2001 оны 03 сарын 03-ны өдөр төрсөн байх ба 2016 оны 03 арын 03-ны өдөр 15 нас хүрсэн байх ба 2016 оны 03 сарын 17-ны өдрийн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийн байдлаар 15 нас 14 хоногтой байсан байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 68-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ “би буруу хэрэг хийснээ ойлгож гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Е.Түвшинжаргал мэдүүлэхдээ “Энэ хэргийн улмаас айдас түгшүүртэй байх болсон. Энэ хүүхдийн ээжийг өвөрдөж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж дахин ийм хэрэг хийхгүй байх хэрэгтэй” гэв. Хохирогч С.Баасанжав нь “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй тул байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр мэтгэлцэхдээ “Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн хувьд мэтгэлцэхгүй. Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Эрдэнэбилэг нь гэр бүлийн тогтворгүй байдлаас хараа хяналт суларснаас гэмт хэрэг үйлдсэн байна. Хохирол төлбөрөө төлсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа учир түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Л.Эрдэнэбилэг нь 2016 оны 03 сарын 27-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 5 дугаар гудамжинд иргэн Түвшинжаргалыг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, 2016 оны 03 сарын 21-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Сангийн далай дэлгүүрийн орчимд иргэн С.Баасанжавын гар цүнх, гар утсыг насанд хүрээгүй З.Тэмүүжинтэй бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Эрдэнэбилэгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа дурьдаж, насан хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

            1. Насанд хүрээгүй шүүгдэгч Галба овгийн Лхагвадоржийн Эрдэнэбилэгийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдыг хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэмт буруутайд тус тус  тооцсугай.

            2. Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 5 /тав, жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбилэгт оногдуулсан 5 /тав/ жил 1/нэг/ сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Л.Эрдэнэбилэгт 5 /тав/ жил 1 /нэг / сарын хорих ял  оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгахыг төрсөн эх Б.Сэлэнгэд хариуцуулсугай.

 

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эрдэнэбилэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                ШҮҮГЧИД                                        Ж.БАЙГАЛМАА

                                                     Ц.АЛТАНГАДАС