| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00237/И |
| Дугаар | 351 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 351
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 156/ШШ2017/00351 | Хэнтий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00237/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би ,
Нэхэмжлэгч: ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С-42-А тоотод оршин суух, Д.Мөнхзориг, Т.Энхцолмон нарт холбогдох,
“зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 22 862 145,32 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 13 өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 19 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нар нь 2014 оны 12 дугаар сарын 31 өдөр Хэрлэн суман дахь ХААН банкны төв тооцооны төвөөс 30 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй нийтийн байр барьж дуусгах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн байр, гэр бүлийн хэрэгцээний газар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн байр, хувийн сууц зэрэг зүйлсийг барьцаалсан.
Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нар нь 2017 оны 04 дүгээр сарын 12 өдрийн байдлаар үндсэн зээлд 22 026 621,97 төгрөг, зээлийн хүүд 830 048,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 474,61 төгрөг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй байна.
Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нараас 2017 оны 04 дүгээр сарын 12 өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Үүнд: 2014 оны 12 дугаар сарын 31 өдрийн ЗГ/1435, БГү/1435 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөр 22 026 621,97 төгрөг, зээлийн хүү 830 048,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 474,61 төгрөг, нийт 22 862 145,32 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” гэжээ.
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\351-Ш-И.docx
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбараас шүүхэд ирүүлсэн албан бичигт:
“Иргэн Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нар нь банкны нэхэмжлэлтэй зээлийн өр төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 16 өдөр бүрэн төлж барагдуулсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасны дараа, товлосон шүүх хуралдаанаас өмнө буюу шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагч Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нарт холбогдуулж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 22 862 145,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 22 862 145,32 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 16 өдөр төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь ХААН банкны Хэнтий салбарын 2017 оны 06 дугаар сарын 19 өдрийн 01/308 дугаартай албан бичгээр /хх-36/ нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нарт холбогдох, ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй “зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 22 862 145,32 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 136 130,5 төгрөг, хариуцагч Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нараас 136 130,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбарт олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА