Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 357

 

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2017/00357

Хэнтий аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2017/00238/И

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би ,

“Мобиком” корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 107-23 тоотод оршин суух, Г.Ричардад холбогдох,

“үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны төлбөр, нийт 383 694 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 13 өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 19 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком” корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

 

“Г.Ричард нь манай үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22819147 тоот гэрээ байгуулан 99564919 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан самсунг Ж-3 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 383 694 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Г.Ричард нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 

“Г.Ричард миний бие “Мобиком” корпораци ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 383 694 төгрөгийг төлж барагдуулсан болно” гэжээ. 

 

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком” корпораци ХХК нь хариуцагч Г.Ричардад холбогдуулж үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны төлбөр, нийт 383 694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Ричард нь үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны төлбөр, нийт 383 694 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 19 өдөр төлж барагдуулж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь ХААН банкны орлогын мэдүүлгээр /хх-19/ нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Ричардад холбогдох, “Мобиком” корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй “үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны төлбөр, нийт 383 694 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч “Мобиком” корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос     6 080,5 төгрөг, хариуцагч Г.Ричардаас 6 080,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком” корпораци ХХК-д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА