Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 358

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

     Дугаар 156/ШШ2017/00358

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     156/2017/00404/И

 

Хэнтйи аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Л-58 дугаар байранд оршин суух, Боржигон овогт Шагдаржавын Дуламсүрэн /РД: СА-92090406/ -гийн нэхэмжлэлтэй,

 хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Дуламсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие Д.Хуягбаатартай 2009 онд анх танилцаж хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2012 оны 2 сарын 12-ны өдөр охин Х.Номин-Эрдэнэ төрсөн. Бид хоёр 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2013 онд бид хоёр хөдөө айлын мал харахаар явсан юм. 5 сар мал харж байгаад миний бие өвдөөд би гэртээ ирээд эмнэлгээр явсан. Энэ хооронд Д.Хуягбаатар нь айлын малаа өгөөд гэрээ аваад нутгаасаа нүүсэн байсан. Тэр үеэс хойш охин бид хоёрыг хаяж яваад дахиж ирээгүй. Одоо хаана амьдардаг нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байна.

 

2016 оны наадмаар Хуягбаатартай тааралдаж хүүхэдтэй нь уулзуулсан. Тэгэхэд надад эхнэр хүүхэдтэй болсон гэрлэлтээ цуцлуулна гэж ярьж байсан. Иймд би шүүхээр гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн юм. Тийм учраас Д.Хуягбаатарын оршин суугаа хаягийг эрэн сурвалжилж өгнө үү. Надтай 2016 онд таарахдаа 86863038 гэсэн дугаартай байсан” гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Дуламсүрэн нь “хариуцагчаар оролцвол зохих Д.Хуягбаатарыг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

Ш.Дуламсүрэн нь хариуцагчаар оролцвол зохих Д.Хуягбаатарыг эрэн сурвалжлуулж гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байгаа нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, тэд 2009 оны 09 дүгээр сарын 24 өдөр гэр бүл болж, 2012 оны 02 дугаар сарын 12 өдөр охин Х.Номин-Эрдэнэ төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 6/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 6/ зэргээр нотлогдож байна.

Даваацэрэнгийн Хуягбаатарын оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан Ш.Дуламсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Хуягбаатарыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгах боломжтой байна.

Өндөр тон овогт Даваацэрэнгийн Хуягбаатар /РД: СР87062414/-ын  ээж Сэлэнгэ нь Багануур дүүрэгт амьдардаг гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласныг  дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өндөр тон овогт Даваацэрэнгийн Хуягбаатар /РД: СР87062414/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Хуягбаатарыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Дуламсүрэнгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Ш.Дуламсүрэнд мэдэгдсүгэй.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АРИУНАА