| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00354/И |
| Дугаар | 359 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 359
| 2017 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 156/ШШ2017/00359 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00354/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 32 тоотод оршин суух, Халиман овогтой Бадраагийн Болормаа /РД: СЙ67040501/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Болормаа, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Болормаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 50 нас хүрч, хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарах гэтэл Нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан жил хүрэхгүй байна, шүүхээр тогтоолгож ир гэсэн шаардлага тавьсан.
Миний бие Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Онон” багт 1984 оны 8 дугаар сараас 1994 он хүртэл хугацаанд ажиллаж байсан юм.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 13, 14, 16, 18, 19-20, 21, 22-23, 25-26, 27, 28, 35, 37, 40, 41/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Болормаа нь 1984 оны 8 дугаар сараас 1994 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Онон бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Болормаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\359-Ш-И.docx
Хүсэлт гаргагч Б.Болормаа нь Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Онон бригадад 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хэнтий аймгийн архивын тодорхойлолт /хх 13/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 14/, 1991 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 16/, Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 21 өдрийн 36 тоот ажилд томилох тушаал /хх 18/, Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 28 өдрийн 70 тоот тушаал, хавсралт /хх 19-20/, Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 132 тоот тушаалын хуулбар /хх 21/, Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 10 өдрийн 125 тоот тушаал, хавсралтын хуулбар /хх 25-26/, Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1993 оны 12 дугаар сарын 09 өдрийн 43 тоот тушаалын хуулбар /хх 27/ Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1993 оны 12 дугаар сарын 27 өдрийн 47 тоот тушаалын хуулбар /хх 28/, 1984 оноос 1996 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэрч Ц.Баатарцогтын мэдүүлэг /хх 35/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 37/, 1979 оноос 1985 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж гэрч Г.Баярцогтын мэдүүлэг /хх 38/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 40, 41/ зэрэг болно.
Б.Болормаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Онон бригадад 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халиман овогтой Бадраагийн Болормаа /РД: СЙ67040501/ нь Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Онон бригадад 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хэсэгчилж төлсөн 20 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагч Б.Болормаад мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА