| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0928/Э |
| Дугаар | 1017 |
| Огноо | 2021-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1017
2021 09 20 2021/ШЦТ/1017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1661 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1998 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27 дугаар гудамж 568а тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 26 дугаар гудамжны 620 тоотод Б.Баяржаргалтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар руу хутгалж биед нь цээжинд нь шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 13-14 цагийн орчим би дүү охиноо гэрт нь хүргэж өгөхөөр болсон юм. Тэгээд би Сг унтаж байхаар нь хамт явъя гээд хамт явсан юм. Тэгээд бид хоёр дүү охиныг машинаас буухад нь маргалдсан бөгөөд чамаас өөр хүргэж өгөх хүн байдаггүй юм уу танайхан яасан олуулаа шээснүүд вэ гэх зэргээр хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би ганц удаа гуйхад нь хүргээд өгчихлөө гэхээр нь би ганц биш дандаа чамайг ингэдэг гэж эхлээд дараа нь миний өмнө үерхэж байсан хүүхэнтэй маргалдаад хэрэлдсэн. Би зүгээр ингээд хоёулаа салъя гэтэл би чамайг алж байж сална гэх зэрэг зүйл яриад байсан. Хэрэлдэж байгаад хутга аваад чамайг ална гэх зэрэг зүйл яриад дайраад байхаар нь би гэрт түлхэж унагасан юм. Гэтэл дайрч байхдаа миний цээжийг хутгаар зүсээд гэмтээчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уурандаа гал тогооны шургуулганд байсан жижиг хутгыг аваад Баяржаргалын цээжний доод хэсэг рүү нэг удаа хатгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №6496 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. Б.Баяржаргалын биед цээжинд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 26 дугаар гудамжны 620 тоотод Б.Баяржаргалтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар руу хутгалж биед нь цээжинд нь шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Б.Баяржаргалын: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 13-14 цагийн орчим би дүү охиноо гэрт нь хүргэж өгөхөөр болсон юм. Тэгээд би Сг унтаж байхаар нь хамт явъя гээд хамт явсан юм. Тэгээд бид хоёр дүү охиныг машинаас буухад нь маргалдсан бөгөөд чамаас өөр хүргэж өгөх хүн байдаггүй юм уу танайхан яасан олуулаа шээснүүд вэ гэх зэргээр хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би ганц удаа гуйхад нь хүргээд өгчихлөө гэхээр нь би ганц биш дандаа чамайг ингэдэг гэж эхлээд дараа нь миний өмнө үерхэж байсан хүүхэнтэй маргалдаад хэрэлдсэн. Би зүгээр ингээд хоёулаа салъя гэтэл би чамайг алж байж сална гэх зэрэг зүйл яриад байсан. Хэрэлдэж байгаад хутга аваад чамайг ална гэх зэрэг зүйл яриад дайраад байхаар нь би гэрт түлхэж унагасан юм. Гэтэл дайрч байхдаа миний цээжийг хутгаар зүсээд гэмтээчихсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Баяржаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ногоон өнгийн бариултай 29 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай 29 см уурттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, М.Батзул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР