| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0601/И |
| Дугаар | 00605 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 00605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суух Барга овогт Батцэрэнгийн Хандсүрэн /РД67060508/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1967 онд төрсөн бөгөөд Хөвсгөл аймгийн Галт сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд бага наснаас аав, ээжийн хамт мал маллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн Үйлдвэр бригадын сүүн заводод сүү цагаан идээ боловсруулагчаар 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон гарсан тушаал болон хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн зэргээс ажилласан жил минь тооцогдохгүй болоод байгаа юм.Иймд дээрх ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн Үйлдвэр бригадын сүүн заводод сүү цагаан идээ боловсруулагчаар болон туслах бригадад барилгачнаар 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сүү цагаан идээ боловсруулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Барга овогт Батцэрэнгийн Хандсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Хандсүрэн нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн Туслах үйлдвэр бригадад 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сүү цагаан идээ боловсруулагчаар тус тус ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-аас 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Хандсүрэнгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай “1. 1983-1984 оны хичээлийн жилийг төгсгөж 8, 10-р ангиас МАА-ийн үйлдвэрлэлт илгээлтээр гарсан хүмүүсийг ажилд томилон хавсралт №1-ээр баталсугай... 20. Батцэрэн Хандсүрэн – 5 – эм – 16 – чанар бригад – барилгачин – Надмид...” гэх 8,10-р ангийг төгссөн хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай “Одоогоор ажил хариуцаагүй зарим хүмүүсийг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр... тодорхой нэр заасан ажилд томилон үр бүтээлтэй ажлуулах нь зүйтэй гэж үзэж ... б/ Батцэрэнгийн Хандсүрэнг “Сүү цагаан идээ боловсруулах...” гэх зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч Г.Наранцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...Б.Хандсүрэн нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1982-1990 оныг хүртэл сүүн заводод болон барилгын туслах ажилтнаар тасралтгүй ажилласан юм... гэх мэдүүлэг,
Гэрч Н.Баасанхүүгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ... Б.Хандсүрэн нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригад буюу туслах үйлдвэр бригадад 1982-1990 оныг хүртэл сүүн заводын цагаан идээ боловсруулагчийн ажлыг тасралтгүй хийж байсан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10/278 дугаартай “Тус аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын тушаал 1989 оны даргын тушаал шүүж үзэхэд Б.Хандсүрэнг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон