Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 00609

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 21-14 тоотод оршин суух Монгол овогт Цогбадрахын Энхцэцэг /РЭ74012769/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 21-14 тоотод оршин суух оршин суух Донж овогт Шуурайн Батням /РЖ73031812/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ц.Энхцэцэг, хариуцагч Ш.Батням  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхцэцэг. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Батнямтай 2004 онд танилцаж 2006 онд нэг гэрт орж ханилан суусан. Хамтран амьдарч байх хугацаандаа 2007 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин маань төрсөн. Энэ хүнтэй суухаас өмнө нэг охинтой байсан. Хамт амьдарч байх хугацаанд эрхэлсэн тодорхой ажилгүй, архи ууж агсам тавин зодож эхэлсэн.

Эхлээд шалтаг шалтгаангүй зоддог байсан. Уур уцаар бухимдлаа тайлдаг байсан юм шиг байна лээ. Сүүлдээ хий хардаж, атаархаж, өс хонзон санаж зоддог болсон. Хэд, хэдэн удаа согтуу бэлгийн дарамт үзүүлсэн. Шүүх цагдаад хүртэл хандаж байсан.

Энэ байдал нь 2 охины маань хүмүүжилд ноцтой муугаар нөлөөлөх учир цаашид хамтран амьдрах боломжгүй.Том охин маань 18 насанд хүрсэн. Бага  охин Энхсарандаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд хүүхдийн асрамж тогтоож өгнө үү. Бас 2007 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн №0000936 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Батням.шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Энхцэцэгтэй 2006 оны 10 дугаар сард гэр бүл болсон. Амьдралдаа дутагдах гачигдах зүйлгүй хоорондын харицаа сайтай байсан. 2007 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бидний охин Энхсаран нь төрсөн. Том охин Энхтуул нь ээжийгээ дагаж над дээр ирсэн. Би төрсөн, дагавар гэж охидоо ялгадаггүй. Үр хүүхэд эхнэрээ тэжээн тэтгэх үүргээ эцэг хүний хувьд сайн биелүүлж байсан. Надад эрхэлсэн тодорхой ажил байхгүй ч үр хүүхэд гэр бүлийнхзэ төлөө Улаанбаатар хотод хар бор ажил хийж, олсон орлогоо гэр бүлдээ зарцуулж ирсэн.

Харин Энхцэцэг нь намайг эзгүй хойгуур хүүхдээ энд тэндгүй айлд орхиж архи ууж хонон өнжин явдаг байсныг нь ойр орчмын хүмүүс надад хэлж эхэлсэн. Би их зүйлийг тэвчиж енгөрүүлсэн боловч сүүлд Тулгаа гэх залуутай бүр хамтран амьдрах болж намайг үр хүүхдүүдийн өмнө эвгүй байдалд оруулсан. Би өөрийн мөнгөөрөе 5 жилийн өмне гэр бүлийн хэрэгцээндээ зориулж 0.07 га газар худалдан авч еөрөө хашаа барьсан байсан ч намайг эзгүйд Тулгаатай нийлж архи уун, дэлгүүрт өр ширэнд ороод надад хэлэлгүй 2 000 000 төгрөгеөр зарж, өреө дарж, палк худалдан авсан байсан. Энэ мэтээр миний нүднээс далд үйлдэл хийж намайг хуурдагт нь үнзхээр их гомддог.

Намайг зоддог, бэлгийн дарамт үзүүлсэн зэргээр илтэд худал гүжирдэж байна. ...Зөндөө гуйсан боловч миний үгэнд оролгүй намайг өөрийг нь дарамтлаж байгаа мэтээр авирлаж агсам зан гаргаад байхаар нь арга барагдахдаа л нэг, хоёр цохьсон. Түүнээс биш би ёс бусаар бэлгийн дур хүслээ хангадаг гаж хүн биш. Өдий болтол ханилсан хань, сонгосон сонголтоо ингэж муухайгаар гүтгэж байгаад харамсаж байна.

Бидний салах болсон шалтгаан нь Энхцэцэгийн Тулгаа гэх залуутай миний эзгүйд хамтран амьдрах болсноос болсон юм...Энхцэцэг өөрөө ч тэр, хамтран амьдарч байгаа Тулгаа нь ч тэр зохисгүй зан араншинтай, архи уудаг зэрэг нь миний охины хүмүүжилд болоод цаашдын ирээдүйд нь муу үлгэр дуурайлал болох хүмүүс тул би өөрийн охиноо Энхцэцэгийн асрамжид үлдээх бодолгүй байна. Төрсөн цагаас нь эхлэн өнөөдрийг хүртэл би охидоо чадах чинээгээрээ тэжээж, олсон хурааснаа харамгүй зориулж байгаа тул би Энхсаран зөвшөөрвөл асран хамгаалж сурлага хүмүүжилд нь өөрийн биеэр үлгэр дуурайл болж явж чадна гэж бодож байна.

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Охиноо ээжийнхэн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхцэцэг нь хариуцагч Ш.Батнямд холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0000936 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2007 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Энхсаран төрсөн болох нь 2007 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид тохиролцсон тул 2007 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Энхсаранг эх Ц.Энхцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн болохыг дурьдав.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Ц.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Батнямаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон