| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0589/И |
| Дугаар | 00615 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21-р хороо, бага дарь эх 6 гудамж, 1888 тоотод оршин суух Шарзун овогт Гомбын Мягмарсүрэн /РК59022237/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:: Миний бие 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл цэргийн алба хааж ирээд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөрөс Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор томилогдон 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр усанд орж арилсан, мөн сумын архив 1997 онд галд шатсаны улмаас ажилласан жил тооцогдохгүй байгаа юм.
Иймд миний 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ...Г.Мягмарсүрэнгийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус, тус ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээс нь дээрх хугацааг хасаж, 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч суух Шарзун овогт Гомбын Мягмарсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Батсайханы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай “1. Тракторын жолооч Г.Мягмарсүрэн...нарт ажлын 26...хоногоор 7 дугаар сарын 1-нээс эхлэн тус тус 1984 оны ээлжийн амралтыг олгосугай…” гэх ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаартай “1. Нэгдлийн салбаруудын 23 ажилчин албан хаагчдын 1986 оны ээлжийн амралтыг 1-р хавсралтанд заасан өдрөөс эхлэн тооцож олгосугай...13. Г.Мягмарсүрэн – тракторын жолооч – 11-4 – 26 - =....” гэх хүмүүсийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай “1. Нэгдлийн салбаруудын 38 ажилчин албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтыг 1-р хавсралтанд заасан өдрөөс эхлэн тооцож олгосугай...11. Г.Мягмарсүрэн – тракторчин – 10-1 – 26...” гэх хүмүүсийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт,
Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02/1030 дугаартай архивын лавлагаа,
Гэрч С.Даваажавын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Г.Мягмарсүрэн нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1980 он 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тасралтгүй ажилласан. Уг хүн нь 1977-1980 он хүртэл цэргийн алба хаасан байдаг… гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Оюундалайгийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Г.Мягмарсүрэн нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1980 он 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байгаад нэгдэл татан буугдсаны дараа Энхсайхан даргатай Ардын зориг компанид 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал трактор компбайны жолоочоор ажилласан гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/206 дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983-1987 оны тушаал шүүж үзэхэд Г.Мягмарсүрэнг..тракторын жолоочоор томилсон тушаал, мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/170 дугаартай “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас Аодын зориг нэгдлийн цалингийн данс, холбогдох баримт шатаж устсан тул тухайн үед нэгдэлд ажиллаж байсан Г.Мягмарсүрэнд холбогдох лавлагааг бүрэн гүйцэд гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон