| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0519/И |
| Дугаар | 00616 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт оршин суух Хар дархад овогт Ленэгийн Нямдалай /РВ65012208/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Нямдалай шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулийг 1982 онд төгсөж Төв аймгийн Заамар дахь Хөдөө аж ахуйн ТМС-ийг 1982-1984 онд суралцан төгссөн. Улмаар тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад малын санитарчаар 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс ажиллаж эхэлсэн.
Тус нэгдлийн 2,3 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитерч, бага эмч зэрэг ажлыг 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд миний дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:. ..Миний бие шинэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан нийт улсын хэмжээнд зохион байгуулж буй сургалтад оролцож байгаа тул шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хар дархад овогт Ленэгийн Нямдалай нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Нямдалай нь Хөвсгөл Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 25-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл малын санитарчаар, 1986 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Эмчилгээ тэжээлийн цэгийн бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь:
Төв аймгийн Заамарын Хөдөө аж ахуйн ТМС-ийн захиргаанаас 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Л.Нямдалайгийн нэрээр нээж олгосон 079287 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай “1. Заамарын Хөдөө аж ахуйн ТМС төгсөж ирсэн ...Ленийн Нямдалайг 3-р бригадад малын санитарчнаар...томилсугай...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай “...2. 3 дугаар бригадын малын санитарчаар Ленийн Нямдалайг 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай...” гэх ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай “1. Соёл нэгдлийн Хулганын 6-р хэсэгт 10-р сарын 1-нээс малын бага эмчээр Л.Нямдалайг ...томилж ажиллуулсугай...” гэх малын эмч томилж ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “...Хайсын ЭТЦ-ийн эмчээр Ленийн Нямдалайг...1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн.... томилсугай” гэх ажил өөрчлөх тухай тушаалын хуулбар,
Гэрч Ч.Цоодолын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ... Л.Нямдалай нь сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2, 3 дугаар бригадад малын санитарч, малын бага эмчээр 1984 оны 6-7 дугаар сараас 1990 оныг дуустал тасралтгүй ажилласан... гэх мэдүүлэг,
Гэрч Л.Чимгээгийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Л.Нямдалай нь малын эмчийн ангид хуваарь аваад техникумд яваад 3 жил суралцсаны дараа сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2, 3 дугаар бригадад малын санитарч, малын бага эмчээр 1984-1990 оныг дуустал буюу хувьчлал явагдах хүртэл ажиллаж байгаад малчин болсон... гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10/124 дугаартай “Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1990 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Л.Нямдалайд холбогдох лвалагаа гаргаж өгөхгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нь “...намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон