| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0597/И |
| Дугаар | 00618 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар баг, Манхан 7 дугаар гудамж, 01 тоотод оршин суух Хатигин овогт Түнжингийн Нармандах /РА57121219/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Нармандах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хоньчноор элсэн орсон юм. Түүнээс хойш тус нэгдэлд 1976 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж ирсэн. Мөн Хөвсгөл аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд 1982 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг дуустал уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн, мөн уурын зууханд 1984-1985 онд галчаар томилсон болон чөлөөлсөн тушаал олдохгүй зэргээс миний нэгдэлд болон аймгийн захиргааны уурын зууханд галчаар ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ....Т.Нармандахын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1982 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тус, тус ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээс нь дээрх хугацааг хасаж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1974 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1982 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хатигин овогт Түнжингийн Нармандах нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Нармандах нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1974 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1982 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байсан болох нь:
Зэлтэрийн Сангийн аж ахуйн захиргаанаас 1977 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Түнжингийн Нармандах нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн захиргаанаас Түнжингийн Нармандах нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Түнжингийн Нармандах нэрээр нээж олгосон №358137 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1982 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай “...2...захиргаа аж ахуйн тасагт уурын зуухны галчаар Т.Нармандахыг 9 дүгээр сарын 18-наас... ажиллуулсугай” гэх ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай захирамжийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай “...уурын зуухны галч Т.Нармандахыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир 05 дугаар сарын 15,...-ны өдрөөс чөлөөлж...” гэх зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай захирамжийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 10/237 дугаартай “Тус аймгийн Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Захиргаа, аж ахуйн хэлтсийн даргын 1984, 1985 он, Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 1971, 1991 он, Хөгжил компанийн захирлын 1995 оны тушаал, мөн нэгдлийн 1976 оны тушаал шүүж үзэхэд Т.Нармандахыг чөлөөлсөн тушаал тус тус байхгүй, холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон