| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0015/И |
| Дугаар | 00619 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багт оршин суух, Аадай овогт Лувсанжанцангийн Энхжаргал /РЕ65020884/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Л.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Энхжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын дунд сургууль төгсөөд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаан туг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, орсон гарсан тушаал мөн байхгүй зэргээс миний улсад ажилласан жил тодорхойгүй байна. Иймд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа:Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг дэмжиж байна. Иймд Л.ЭНхжаргалыг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Аадай овогт Лувсанжанцангийн Энхжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Энхжаргал нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас 2015 оны 04 дүгээр сарын 13, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус тус олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Энхжаргалын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн захиргаанаас Лувсанжанцангийн Энхжаргал нэрээр хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн захиргаанаас 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон гэрчилгээ,
Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлөөс 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон Ихэр төл эзнээ баясгана гэрчилгээ,
Гэрч Б.Сэвжидмаагийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Л.Энхжаргал нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд саальчнаар 1981 оноос 1992 онд нэгдэл тарах хүртэл ажилласан...бид нэг дор хамт ажиллаж байсан...тасралтгүй ажиллаж байсан...Зундаа сааль саах, хавартаа мал төллүүлэх ажил хийдэг байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Г.Батмөнхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Л.Энхжаргал нь 1981 онд 8 дугаар анги төгсөөд ээжтэйгээ хамт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. 1992 онд нэгдэл тартал ажилласан...Тасралтгүй нэгдлийн үнээ сааж байсан...би тус сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад Гомбосүрэнгийн фермд үхэрчин, тугал хариулах зэрэг ажил хийж явсан... гэх мэдүүлэг, 1984 оны гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/464 дугаартай “Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Л.Энхжаргалд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон