| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0591/И |
| Дугаар | 00620 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 18-05 тоотод оршин суух Тайж нар овогт Гомбоогийн Хүрэлбаатар /РЭ71020176/-ын Ж.Амарсанаатай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1993 онд Цэдэндамбаа овогтой Мядагмаатай гэрлэж 1994 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр хүү Х.Наранбаяр,1996 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү Х.Шинэбаяр нар тус тус мэндэлсэн.Тухайн үед өөртэйгөө нэг байгууллагад ажилладаг Ж.Амарсанаа гэдэг эмэгтэйтэй дотны харьцаатай байсан ба энэ шалтгаанаар Ц.Мядагмаа нь 2 хүүхдээ надад үлдээгээд 1997 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу явсан.Тухайн үед миний 2 хүүд эмэгтэй хүний хайр халамж зайлшгүй хэрэгтэй байсан тул 1997 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ж.Амарсанаатай нэг гэрт хамтран амьдарч, энэ эмэгтэй миний 2 хүүхдийг эх хүний ёсоор хайрлан халамжилж өдийг хүрсэн. Энэ үеэс Ж.Амарсанаагийн төрсөн хүү Х.Сүх-Од, миний 2 хүүтэй тавуулаа хамтдаа амьдарч эхэлсэн. Миний эхнэр Ц.Мядагмаа нь 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Ж.Амарсанаа бид хоёр 2000 оны 12 дугаар сарын 13- ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болно.Тэгээд 2008 онд охин Х.Номин-Эрдэнэ мэндэлж одоо 4 хүүхдийн хамт амьдарч байна.
Иймд Ж.Амарсанаа бид хоёрын гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнөх хугацаанд буюу 1997 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Г.Хүрэлбаатар нь тус шүүхэд Ж.Амарсанаатай 1997 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар нь Ж.Амарсанаатай 1997 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь:
Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 00/002819 дугаартай Цэдэндамбын Мядагмаагийн нас барсны бүртгэлийн лавлагаа,
Хүү Х.Сүх-Одын төрсний бүртгэлийн лавлагаа, хүү Х.Наранбаяр, Х.Шинэбаяр, охин Х.Номин-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, 1998 оны гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Гэрч Г.Эрдэнэцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...1997 оны үед Г.Хүрэлбаатар нь хамт нэг дор ажилладаг байсан сургуулийн эмч Амарсанаа гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн. Улмаар тэр хүнтэйгээ албан ёсны гэр бүл болж өдийг хүртэл 3 хүү, 1 охины хамт амьдарч байна.. гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Алтангэрэлийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ... Г.Хүрэлбаатар нь 1996 онд Ховдын багшийн их сургуулийг хамтдаа төгсөж ирсэн математикийн багш нэг эмэгтэйтэй гэр бүл байсан. Тэр айл 2 нялх хүүхэдтэй байсан. Тухайн эмэгтэй нь нэг их удалгүй “хүнд цусны өвчтэй” гэдэг нь тогтоогдсон… Энэ хүнийг биеийн эрүүл мэндийн байдал муу байх хугацаанд Г.Хүрэлбаатар нь Амарсанаа гэх манай сургуулийн эмч эмэгтэйгийн гэрт цугтаа амьдарч эхэлсэн байсан. Нас барсаных нь дараа Г.Хүрэлбаатар ажил явдалд нь оролцож байх хугацаанд 2 хүүхдийг нь Амарсанаа асарч байсан… Өдийг хүртэл энэ хүмүүс сайн сайхан амьдарч байгаа. Хоёр хүүхдийнхээ ээж нь болж өсгөсөн….гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон