| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0553/И |
| Дугаар | 00621 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 04-04 тоотод оршин суух Шарнууд овогт Бадамхандын Даваажав /ГВ72111305/-ын талийгаач нөхөр Т.Батцэнгэлийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Даваажав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Даваажав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр талийгаач Түнжин овогтой Батцэнгэл нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Трестэд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нормчноор томилогдон ажиллаж эхлээд 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ажилласан. Миний нөхөр 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан ба түүний асрамжид хүү Б.Алтанбагана /РЮ10221612/, охин Б.Энхзул /РЮ02281025/ нарын тэжээгчээ алдсаны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон гарсан тушаал архиваас олдоогүй байх тул түүнийг дээрхи хугацаанд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шарнууд овогт Бадамхандын Даваажав /ГВ72111305/-ын талийгаач нөхөр Тогоруутан овогт Түнжингийн Батцэнгэлийн ажиллаж байсан байдлыг тогтоосноор тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Талийгаач Т.Батцэнгэл нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Трестэд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Барилга угсралтын Трестийн захиргаанаас 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Түнжингийн Батцэнгэл нэрээр нээж олгосон 121163 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай “1. Тоосгон заводод ажиллахыг хүссэн 27 хүнийг 1 дүгээр хавсралтанд заасан ёсоор туслах ажилчнаар түр томилон ажиллуулсугай... ХАВСРАЛТ: ...2. Түнжин Батцэнгэл – эр – 23 - 5=21 – түр ...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар
ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 46 дугаартай “1. Тоосгон заводод түр ажилчнаар ажиллаж байсан 1 дүгээр хавсралтанд дурьдсан 35 ажилчныг 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй...ХАВСРАЛТ: ...27. Т.Батцэнгэл 1/8...” гэх түр ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Монгол улсын Батлан хамгаалахын Төв архивын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 8974 дугаартай архивын лавлагаа,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Түнжингийн Батцэнгэл нэрээр нээж олгосон №0000183899 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,
Гэрч Б.Мягмарсүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ... Т.Батцэнгэл нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводод нормчноор 1986-1990 оныг дуустал ажилласан. Тухайн үед нормчин нь тоосго зөөх, өрөх, шатаах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан.. гэх мэдүүлэг,
Гэрч Д.Баасанжавын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Т.Батцэнгэл нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын Бат-Очирын бригадад туслах ажилтнаар 1986 оноос хойш ажиллаж байсныг нь мэдэх юм. Ямар ч байсан намайг тус онд ажиллаж эхлэх үед тус газар ажиллаж байсан. Мөн намайг 1988 оны 7 дугаар сард жирэмсний амралтаа аваад гарахад ажилаад үлдсэн юм. Түүнээс хойш хэдэн он хүртэл ажилласныг сайн хэлж мэдэхгүй байна. Уг тоосгон заводод тоосго өрөх, шатаах, зөөх, үйлвэрлэх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10/284 дугаартай “Тус аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988, 1990 оны тушаалд Т.Батцэнгэлийг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон