Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00622

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух Өөлд овогт Бүдээгийн Энхсайхан /РЕ67053060/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Энхсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1983 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хугацаа тамга тэмдэггүй, зарим оны хөдөлмөрийн хөлсийг дутуу бичсэн шалтгаанаар бүтэн тооцогдохгүй байсан юм. Иймд намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1983  оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Миний дүү Б.Энхсайхан нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1983  оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тасралтгүй ажилласан юм. Гэтэл зарим бичиг баримтын дутуу хагас бичигдсэний улмаас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул уг байдлыг харгалзан ажиллаж байсан байдлыг нь сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Өөлд овогт Бүдээгийн Энхсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1983  оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Энхсайханы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн захиргаанаас 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Бүдээгийн Энхсайхан нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай “...Илгээлтээр ирж байгаа 20 хүүхдийг нэгдлийн МАА болон туслах үйлдвэрийн салбарт ...1983 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай... 2.Бүдээгийн Энхсайхан – эм – 2-р – 1967/16 – 567 – төлчин – Х.Бүдээ...” гэх илгээлтийн эздийг үйлдвэрлэлд хуваарилах тухай тушаалын хуулбар,

Гэрч Т.Яринпилийн  2017 оны 6 дугаар сарын 07-ны  өдөр өгсөн: ... Б.Энхсайхан нь 1983 онд 8-р ангиа төгсөөд илгээлтийн эзэн болж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаантуг нэгдлийн 2 дугаар бригадад төлчнөөр томилогдож байсан. Уг ажлаа нэгдэл татан буугдах хүртэл тасралтгүй хийсэн.. гэх мэдүүлэг,

Гэрч Д.Сумъяагийн  2017 оны 6 дугаар сарын 07-ны  өдөр өгсөн: ... Б.Энхсайхан нь 1983 оны 6 дугаар сард илгээлтээр гарч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаантуг нэгдлийн 2 дугаар бригадад төлчнөөр очиж байсан. Түүнээс хойш төлчин, саальчнаар 1992 оныг дуустал буюу нэгдэл татан буугдах хүртэл тасралтгүй ажилласан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10/318 дугаартай “Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын тушаалд Б.Энхсайханыг малчнаас чөлөөлсөн тушаал  байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон