| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0428/И |
| Дугаар | 00627 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух Хасаг овогт Батын Туул /РЖ69062401/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Туул шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумын Хүн эмнэлэгт 2 дугаар багийн эмчээр ажилласан юм. Гэтэл ажилд анх орсон тушаалыг гаргаагүй байсны улмаас миний ажилласан жил тооцогдохгүй байгаа юм. Иймд миний Тосонцэнгэл сумын Хүн эмнэлэгийн 2 дугаар багт 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хасаг овогт Батын Туул нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Туул нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Хүн эмнэлэгийн 2 дугаар багт 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүний бага эмчээр ажиллаж байсан болох нь:
Тээврийн техник мэргэжлийн дунд сургуулийн захиргаанаас 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Батын Туул гэсэн нэрээр нээж олгосон 273671 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт,
1992, 1993, 1994 онуудын гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Гэрч Б.Мягмарцэцэгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ...Б.Туул нь 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн эмчээр ажиллаж байсан.. гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Оюундалайгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... Б.Туул нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн эмнэлэгт бага эмчийн мэргэжлээр төгсөж ирээд хөдөөний 2 дугаар бригадын эмчээр 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10/295 дугаартай “Тус аймгийн Тосонцэнгэл сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1992-1994 оны тушаал манай архивт байхгүй тул Б.Туулд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3/147 дугаартай “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас сургууль, хүн эмнэлгийн цалин хөлсний баримт шатаж устсан тул хүн эмнэлэгт бригадын хүний эмчээр ажиллаж байсан Б.Туулд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон