Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00637

 

Зохигчийн эвлэрлийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 22-55 тоотод оршин суух Хариад овогт Гочоогийн Уранбилэг /РУ67091807/-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 07-02 тоотод оршин суух Олхонууд овогт Жанчивдоржийн Алтанзагас /МЬ72081507/-д холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Уранбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Уранбилэг 2014 оноос эхлэн би н.Загасаатай наймаа хийж эхэлсэн. Би өөрийн зарж буй махнаасаа өгч н.Загасаа хиам хийж зардаг цехтэй байсан. Тэгээд махаа өгч эргүүлж авч цуварч явсаар байгаад 2016 оны 02- дугаар сараас эхлэн махаа өгчихөөд мөнгөө авч чадахаа байсан. Тэгээд нэхээд утсаар ярих юм уу, очиж уулзахаар “өгнө” гээд л өгөхгүй байна. “Боломж болохгүй байна аа, би өгнө өө”  гэдэг: Би хамгийн сүүлд гэрт нь очихоосоо бүр ядраад “одоо би шүүхэд өглөө” гэсэн. Тэгэхэд “цувуулаад өгнө өө” л гэж байсан. Гэртээ бол өөрөө нөхөртэйгээ хамт байгаад байгаа юм. Цех нь ажиллахаа байсан, цехээ удахгүй ажиллуулна гээд байсан. Иймд би н.Загасаагаас 3.500.000 төгрөг нэхэмжилж байна., Нэхэмжлэлийг маань түргэн шуурхаи шиидвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Алтанзагас шүүхэд гаргасан тайлбартаа: Уранбилэг бид хоёр бизнесийн чиглэлээр түншилж байсан боловч миний бизнес тогтворгүй болсоны улмаас мөнгийг нь өгч чадахгүй удаасан. Уранбилэг нь надаас 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоод 500.000 төгрөгийг бууруулах хүсэлтэй байна. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн боломж бололцоонд тулгуурлан сар бүр 120.000-150.000  төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Уранбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Ж.Алтанзагасаас 3.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 3.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01-ний өдөр 120.000-150.000 төгрөгөөр хувааж авч байхаар харилцан тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Уранбилэг нь хариуцагч Ж.Алтанзагаст холбогдох, 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.000.000 тєгрєгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01-ний өдөр 120.000-150.000 төгрөгөөр хувааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул  зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Уранбилэгийн нэхэмжлэлийн шаардлага 3.500.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн 3.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 62.950 төгрөгийн тавин хувь болох 31.475 төгрөгийг хариуцагч Ж.Алтанзагасаас, улсын орлогоос 31.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Уранбилэгт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон