Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/197

 

02             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

  Улсын яллагч П.Отгонбаатар

  Шүүгдэгч Б.З********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын З*********д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.З********* нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Онгоцны буудлын бэл” гэх газарт өөрийн Тоёота Ландкрузер 200 маркийн 06-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 1 дүгээр зүйлийн 1.3, 3 дугаар зүйлийн 3.4.6-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Ш*********, З.Х********* нарын хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ Нь:

Шүүгдэгч Б.З********* нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Онгоцны буудлын бэл” гэх газарт өөрийн Тоёота Ландкрузер 200 маркийн 06-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 1 дүгээр зүйлийн 1.3, 3 дугаар зүйлийн 3.4.6-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Ш*********, З.Х********* нарын хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *************0 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.З*********гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Машин шарваад хөндлөн гулгаад онхолдсон. Тухайн үед манай эхнэр, хүү нар жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан учир машины цонхоор шидэгдэж гарсан байсан бөгөөд эмнэлэг дээр очоод нас барсан. Хойно сууж явсан гурван охин суудлын бүсээ зүүж явсан бөгөөд ямар нэгэн гэмтэл аваагүй. Би маш их харамсаж гэмшиж байна...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Миний жолоодож явсан 06 66 УБА улсын дугаартай Ланд 200 маркийн машиныг би 2019 оны 6 дугаар сард Э************* гэх хүнээс худалдаж авч байсан. Миний эзэмшлийн автомашин байгаа юм.  Худалдаж авсны дараа автомашины шилжүүлгийг хийлгүүлж чадаагүй. …Тиймээс энэ автомашин нь Э************* гэж хүний нэр дээр байдаг. ...Би жолооны үнэмлэхээ хөдөө явж байгаад хаячихсан юм” гэх мэдүүлэг (хх-н 81х),

Шүүгдэгч Б.З********* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна. ....” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-4х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-10х),

Хохирогч Г.Б*************ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би талийгаач Ш*********ийн төрсөн эгч нь байгаа юм. Бид хоёр эхээс хоёулхнаа. ...Би энэ хэрэгт харамсалтайгаар зам тээврийн осолд орж нас барсан дүү Ш*********, түүний хүү Х********* нарын өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Энэ хэрэг бол санамсаргүй болсон хэрэг учраас надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хх-15-16, 17-18х),

Гэрч Х.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Хар өнгийн машин маш хурдтай бид хоёрын баруун гар талаар өнгөрсөн. Бид хоёр тухайн үед согтуу юм уу ямар хурдан явдаг юм гэж яриад хойноос нь явж байхад жижигхэн жалга руу хөндлөн шарвахад нь буцаж эргэх гэж байгаа юм байх гэж бодож байтал хоёр удаа өнхөрсөн, машин өнхрөөд зогсоход хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүн урд талын хаалганы цонхноос бололтой газарт унасан” гэх мэдүүлэг (хх-22-23х),

Гэрч Ц.У*************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар шууд эмнэлэг дээр ирсэн. Тэгтэл хойно сууж байсан гурван хүүхэд болох манай охин Мишээл, З*********гийн хоёр охин эмнэлгийн коридорт сууж байсан. Харин З*********гийн эхнэр болох Ш********* хүлээн авах өрөөнд байсан эмч нар дусал зүрх дэмжих тариа болон хиймэл амьсгал хийж байсан. З*********гийн бага хүү нь намайг эмнэлэгт ирэхэд нас барсан байсан” гэх мэдүүлэг (хх-24-26х),

Гэрч Б.Э*************ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр байсан байх 06-66 УБА улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Ландкруйзер маркийн автомашинаа зарын дагуу З********* гэж хүнд 30 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед бичиг баримтаа шилжүүлж өгөх гээд итгэмжлэл хийж З*********д өгсөн. Бид хоёрын дунд тухайн үед ямар нэгэн тооцоо байхгүй машин зарагдсан. ...би итгэмжлэл хийж өгсөн, одоо шилжүүлгээ хийж авсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (хх- 131х),

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай: “...Тоёота Ландкрузер-200 маркийн 06-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З********* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн 1 дүгээр зүйлийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт (хх-29-30х),

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг (хх-31-32х),

Талийгаач З.Х*********гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-37-38х),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны 109 дугаартай дүгнэлт: 1.2. З.Х*********гийн биед хэвлийн хөндий дэх шингэн цус, элэгний 5, 6, 7 дугаар сегментийг хамарсан элэгний няцрал, урагдал, дэлүү, баруун бөөрний холбоосны цус хуралт, урагдал, уушгины баруун, зүүн доод дэлбэнгийн угаар цус хуралт, баруун талын 8 дугаар хавирганы зөөлөн эдэд цус хуралт, хамрын үзүүр, ооч, цээж, баруун гуя, баруун өвдөгний хонхорт зулгаралт, цээж, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Хэвлийн хөндийн битүү гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн байна.

4. 3.Х********* нь бас бараад ойролцоогоор 12-16цаг болсон байна.

5. З.Х*********гийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. 3.Х********* нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь хэвлийн хөндий дэх шингэн цус, элэгний 5, 6, 7 дугаар сегментийг хамарсан элэгний няцрал, урагдал, дэлүү баруун бөөрний холбоосны цус хуралт, урагдал зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна” ... гэх дүгнэлт (хх-39-40х),

Талийгаач Ж.Ш*********ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-47х),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны 108 дугаартай дүгнэлт: 1.2. Ж.Ш*********ийн биед цээж хэвлий хөндий дэх шингэн цус, баруун уушги цээжний хөндийг дүүргээгүй,  авчсан, баруун зүүн уушгины уг хэсгээр цус хуралттай, элэгний баруун, зүүн дэлбэнгийн холбоос, 6,7-р сегментийг хамарсан няцрал, баруун бөөрний артери тасралт, холбогч эдэд цус хуралт, доод уруул, зүүн бугалга, баруун зүүн цавь, зүүн гуянд цус хуралт, баруун тохой, баруун гуя, нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.

4. Ж.Ш********* нь нас бараад ойролцоогоор 12-16 цаг болсон байна.

5. Ж.Ш*********ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоосонгүй. ... “ гэх дүгнэлт (хх-48-49х),

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5370 дугаартай: “...4. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэлд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул дээрх гэмтлүүд осолд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-59-73х),

Тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн тэмдэглэл (хх-59-73х),

Батхуягийн Э*************ын Тоёота Ландкрузер-200 маркийн 06-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-87х),

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай “Тоёота Ландкрузер-200 маркийн 06-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З********* нь бороо их орж байхад замын нөхцөлд хурдаа тохируулж яваагүй. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”. Тухайн замд Тоёота Ландкрузер-200 маркийн 06-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 80 км/цагаас хэтрүүлэхгүй хурдтай явна” гэх нэмэлт дүгнэлт (хх-133-134х),

Талийгаач З.Х*********гийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний (хх-93х),

Талийгаач Ж.Ш*********ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний (хх-94х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-83х), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хх-85х), Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-86х), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-89х), шүүгдэгч Б.З*********гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-95х), шүүгдэгч Б.З*********гийн 3 хүүхэд болох З*********гийн Мишээл, З*********гийн Цэлмэг, З*********гийн Болдбаатар нарын төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-223-225х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.З********* нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Онгоцны буудлын бэл” гэх газарт өөрийн Тоёота Ландкрузер 200 маркийн 06-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 1 дүгээр зүйлийн 1.3, 3 дугаар зүйлийн 3.4.6-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Ш*********, З.Х********* нарын хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.З*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-4х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-10х),

Хохирогч Г.Б*************ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-15-16, 17-18х),

Гэрч Х.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-22-23х),

Гэрч Ц.У*************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-24-26х),

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-29-30х),

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг (хх-31-32х),

Талийгаач З.Х*********гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-37-38х),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны 109 дугаартай дүгнэлт (хх-39-40х),

Талийгаач Ж.Ш*********ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-47х),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны 108 дугаартай дүгнэлт (хх-48-49х),

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5370 дугаартай дүгнэлт (хх-59-73х),

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт (хх-133-134х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.З*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, халтиргаа гулгаатай замд автомашины хурдаа тааруулж яваагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Б.З********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, авто тээврийн төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.З*********гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 2 хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд Хохирогч Г.Б*************н нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” (хх-н 16, 18х) гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд “... Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.З*********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.З*********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.З********* урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн (хх-83х)-хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.З********* нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Онгоцны буудлын бэл” гэх газарт өөрийн Тоёота Ландкрузер 200 маркийн 06-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 1 дүгээр зүйлийн 1.3, 3 дугаар зүйлийн 3.4.6-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Ш*********, З.Х********* нарын хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Б.З*********гийн гэмт үйлдэл нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг/ ... заасан “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.З*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Болдын З*********д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт  зааснаар өршөөн хасах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.З*********гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*********д оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хумбаадай овогт Болдын З*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.             

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Болдын З*********гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*********д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.З*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар  оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийн хорих ялыг өршөөн хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*********д оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН