Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Нарийн бичгийн дарга  Н.Алтанхундага

        Улсын яллагч Н.Энхтулга,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

  Шүүгдэгч Д.Б************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*************ийн Б*************д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Б************* Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Хөеөт” гэх нэртэй газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4.1 метр куб хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн М.О*************ын эзэмшлийн 36-62 ХӨҮ улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгслийг ашиглан Их-Уул сум руу зөөвөрлөж, ойн санд 2.074.455 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Д.Б************* Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Хөеөт” гэх нэртэй газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4.1 метр куб хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн М.О*************ын эзэмшлийн 36-62 ХӨҮ улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгслийг ашиглан Их-Уул сум руу зөөвөрлөж, ойн санд 2,074,455 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х),

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-11х),

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12-14х),

2020 оны 12 дугаар  сарын 15-ны өдрийн эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал (хх-15х),

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-16х),

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл (хх-17-18х),

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-19х),

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл (хх-20х),

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл (хх-21х)

Шүүгдэгч Н.Б*************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг 3 дугаар багийн нутаг “Хөеөт” гэх газар луу хүргэн ах Баасанхоролынд идшээ бэлтгэхээр явсан. Очоод нэлээн хэд хонож идшээ хийж байхдаа Хөеөтийн модноос 3 ширхэг хуурай мод огтолж, унагааж машинд ачихаар тайрч бэлтгэсэн. Ингээд 11 дүгээр сарын 26-ны өдөр сумын төв рүү өөрийнхөө жижиг суудлын машинаар гэр бүлийнхэнтэйгээ орж ирсэн. Маргааш нь хүргэн О*************ыг гуйж түлшний мод, идшээ оруулж ирэхээр пронтер маркийн машинаар явсан. Очоод мод, идшээ ачаад Их-Уул сумын постон дээр цагдаад шалгагдсан. Цагдаа шалгаад гоожингүй мод бэлтгэсэн гээд түлээтэй машиныг журамласан. Эрхийн бичиггүй мод бэлтгэсэн. Мэдэхгүй. Өрхийн гоожин гээд жил болгон 34600 төгрөг авдаг байсан. Би бодохдоо тэргийгээ өгөөд л болчихдог гэж боддог байсан. Энэ жилийн хувьд бол өрхийн гоожингийн мөнгийг төлөөгүй байсан. ... 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өглөө хоёр үхэр хүнсэндээ нядалж дууссаны дараагаар нь өвлийнхөө түлшний модоо бэлтгэхээр Хөеөтийн мод руу ганцаараа явсан. Модонд очоод 3 ширхэг босоо хуурай мод унагааж 3 метрийн урт хүрэхээргүй Пронтерийн тэвшинд багтана гэж бодоод баримжаалаад л тайрсан. Нарийн үзүүр модыг болохоор богинохон 1м 50см гаруй хэмжээгээр л тайрч бэлтгэсэн. Хүргэн ах төрөл садааны идшийг хийж дуусаад 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр жижиг суудлын машинаараа Их-Уул сумын төв рүү орж хоноод маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүргэн ах О*************ыг хөдөөнөөс идшээ авч ирүүлэхээр гарсан. Хөдөө очоод бэлтгэсэн модоо модноос ачиж аваад идэшнийхээ махыг ачиж аваад Их-Уул сумын төв рүү орж ирэх замдаа цагдаад шалгагдсан. ... Хүргэн ах О************* ах мод бэлтгэх ажилд туслаагүй. Бэлтгэсэн модыг хоёулаа тээврийн хэрэгсэлд ачсан. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2 ширхэг босоо мод огтолж унанги модноос түүж мод бэлтгэсэн гэж мэдүүлсэн нь үнэн. Гэхдээ хэргийн газрын үзлэгээр мод бэлтгэсэн газраа зааж өгөхөд 3 ширхэг босоо мод огтолсон нь харагдаж байсан болохоор гурван ширхэг босоо мод огтолсон гэдгийг экологийн байцаагчид хэлж зааж өгсөн. Дараа нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө 3 ширхэг босоо мод огтолсон гэдгийг хэлж үнэн зөвөөр мэдүүлсэн намайг хууль бусаар мод бэлтгэсэн гэдгийг бол О************* мэдээгүй. Жил болгон өрхийн гоожин авдаг болохоор О************* гоожингоо авчихсан байх л гэж ойлгосон байх. Надаас гоожингоо авсан уу гэж асуугаагүй. Мод тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь О*************ын тээврийн хэрэгсэл юм гэх мэдүүлэг (хх-58-60, 135-136х),

  Хохирогч Э.Д*************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 27-ны оны орой 16 цагийн үед Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар залгаад Их-Уул сумын хойд талын засмал зам дээр мод тээвэрлэж явсан машин зогсоосон байна энэ модыг ирж шалга гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгаль орчны хяналтын байцаагч Э.Мөнхгэрэлийг дагуулан очиж шалгасан. Тухайн модыг шалгахад надад нэг гоожин үзүүлсэн тэгсэн тухайн гоожин нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тухайн гоожингоороо тээвэрлэлт хийгээд хаалгасан байсан. Шалгахад тээвэрлэж явсан мод бол ямар ч гоожин, эрхийн бичиггүй байсныг саатуулсан. Би Их-Уул сумын 3 багийн нутаг Хөеөт гэх газрыг хариуцсан байгаль хамгаалагч бөгөөд тухайн М.О*************, Д.Б************* нарын тээвэрлэж явсан мод нь миний хариуцсан газраас зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан. ... Б************* надад тайлбарлахдаа босоо мод унагаасныхаа оронд 5 ширхэг мод тарина. Босоо 3 ширхэг мод унагаасан болохоор 15 ширхэг мод тарьж ургуулна гэж хэлэхээр нь тодорхойлолтыг сумын байгаль орчны асуудалд хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхгэрэл үйлдэж гарын үсэг зурж өгсөн...Би хувь хүн талаасаа оролцоогүй. Төрийг төлөөлж оролцож байгаа гэдгийг ойлгож байгаа ...” гэх мэдүүлэг (хх-27-29х),

      Гэрч М.О*************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед Их-Уул сумын төвөөс хадам дүү болох Д.Б*************ын хамт өөрийн машин болох 36-62 ХӨҮ улсын дугаартай ачааны Пронтер машинтай 3 дугаар багийн нутаг болох Хөеөт гэх газар луу түлээ ачиж ирэхээр явсан. Түлээгээ өмнө нь 11 дүгээр сарын 23-ны үед унагаагаад тайраад бэлтгэсэн байсан болохоор очоод машиндаа ачаад орж ирж байгаад постон дээр Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч зогсоож шалгаад гоожингийн хугацаа дууссан байна. зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. тээврийн хэрэгслийг түр саатуулна гээд Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд машинтай модоо оруулж тавьсан. ...” гэх мэдүүлэг (хх-33-35х),

             Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт:

          1. Иргэн Д.Б*************ын модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4,1 метр куб түлээний хуурай шинэм мод байв.

          2. Д.Б*************ын бэлтгэсэн мод нь түлээний хуурай мод байв. Их-Уул сумын Хөеөт гэх газар байгаль орчны мэргэжилтэн Э.Мөнхгэрэлийн GPS-р  авсан N49032109.18II, E101041134.63II газар зүйн солбилцлыг үндэслэв. Мод бэлтгэсэн гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын 94 хэсэглэлийн 16 ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.

          3. Д.Б*************ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ бүх төрлийн хуурай мод 168655, итгэлцүүл 1, Модны хэмжээ м3 4.1, экологи эдийн засгийн үнэлгээ 691485,5.

          4. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. ... гэх дүгнэлт (хх-39-40х),

          2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-41х), 

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 11 дугаартай дүгнэлт:

          1. Иргэн Д.Б*************ын ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 691.485 төгрөг, хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний , ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 2.074.455 төгрөг байна.

          2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.4.1 дахь заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов.  ...” гэх дүгнэлт (хх-45х),

          2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ашидбилгүүн ХХК-ийн Автомашин, техникийн үнэлгээ хийсэн үнэлгээний тайлан (хх-51-52х),

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “...Д*************ийн Б************* нь 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 3 дугаар хороонд амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов гэх 503 тоот албан бичиг (хх-62х), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-66х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-67х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

       Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Д.Б************* Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Хөеөт” гэх нэртэй газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4.1 метр куб хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн М.О*************ын эзэмшлийн 36-62 ХӨҮ улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгслийг ашиглан Их-Уул сум руу зөөвөрлөж, ойн санд 2.074.455 төгрөгийн хохирол учруулж Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Б*************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

  Хохирогч Э.Д************* (хх-27-29х), гэрч М.О************* (хх-33-35х) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х),

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-11х),

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12-14х),

2020 оны 12 дугаар  сарын 15-ны өдрийн эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал (хх-15х),

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-16х),

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл (хх-17-18х),

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-19х),

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл (хх-20х),

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл (хх-21х),

          Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт,

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 11 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б*************ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч нь зөвшөөрсөн төрөл зүйлээс өөр буюу нойтон 4.1 метр куб хуурай шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Д.Б************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Б************* нь экологи эдийн засагт 691.485 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б*************  нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2.074.455 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна.  

Шүүгдэгч Д.Б*************аас ойн санд учруулсан хохирол болох 2.074.455 төгрөгийг гаргуулж, Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Төрийн санхүү, торгуулийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Б*************д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.Б*************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б************* нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-67х)-аар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Н.Б*************ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б************* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Харин шүүгдэгч Д.Б************* нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх ба 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Б************* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б************* ...байгаль экологид хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 4.1 метр куб хуурай шинэс модны нөхөх төлбөр 2.074.455 төгрөгийг нөхөн төлнө” Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг өгсөн болно.

   Иймд шүүгдэгч Д.Б*************ыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” мөн хуулийн 7 дугаар зүйлд Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих мөн 7.1-д “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн баталсан Эрүүгийн хуульд зааснаар ... хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг/...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч шүүгдэгч Д.Б*************д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялд шилжүүлж 30 хоногийн хорих ялыг 30 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Д.Б*************ын 30 хоног зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хилээр дээсээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 4,1 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно. мөн гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 2.1.2-т “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу  бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” хэлнэ  гэж тус тус заажээ.

Эргүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг хууль тогтоогч “зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан худалдан авсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал тээвэрлэсэн гэмт хэргийн шинж нь уг мод модон материалыг Нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэсэн тохиолдолд  зүйлчлэгдэхээр байна.

Шүүгдэгч Д.Б************* нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн М.О*************ын эзэмшлийн 36-62 ХӨҮ улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгслийг ашиглан Их-Уул сумын “Хөеөт” гэх нэртэй газраас Их-Уул сумын төв руу зөөвөрлөсөн нь байх тул Эргүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “...гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод зөөвөрлөсөн иргэн О*************ын 36-62 ХӨҮ улсын дугаартай ачааны Пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч М.О*************т олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лувсандоо овогт Д*************ийн Б*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгдэгч Д.Б*************д  240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгдэгч Д.Б*************д  240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялд шилжүүлж 30 (гуч) хоногийн хорих ялыг 30(гуч) хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*************ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хилийн дээсээр тогтоож, 30 (гуч) хоногийн хугацаанд тус сумаас гадагш явахыг хориглосугай.

5. Шүүгдэгч Д.Б*************ын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн ************* дугаар хэрэгт эд битүүмжлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн нийт 4.1 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад  шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, иргэн О*************ын 36-62 ХӨҮ улсын дугаартай ачааны Пронтер тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн эзэмшигч М.О*************т олгосугай.

7. Эрүүгийн ************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт шүүгдэгч Н.Б*************аас экологи эдийн засагт учирсан хохирол болох 2.074.455 (хоёр сая далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг гаргуулж, Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын төрийн сан хүү, торгуулийн орлогын дансанд оруулсугай.

9. Шүүгдэгч Д.Б************* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*************д   шүүхээс  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН