| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0081/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/226 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 24.5.1., 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/226
2021 09 14 2021/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч Д.Т******гийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч Л.Б******, Н.М****** нарын өмгөөлөгч Т.Долгорсүрэн
Шүүгдэгч Л.Д******ийн өмгөөлөгч Д.Буяндалай
Шүүгдэгч Д.Т******, Л.Б******, Л.Д******, Н.М****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д***********ийн Т******, Л***********ийн Б******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н***********ийн М******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л***********ийн Д****** нарт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.М****** нь Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эврийг олж 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл хадгалсан, нэн ховор амьтан болох Хандгайн дагзтай эврийг 2020 оны 6 дугаар сард яллагдагч Л.Д******т худалдсан,
Шүүгдэгч Л.Д****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэн Н.М******ын 2019 оны 7 сард олж авсан нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эвэр болох түүхий эдийг 2020 оны 6 дугаар сард Н.М******аас худалдан авч, 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хадгалсан,
мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2019 оны 10 дугаар сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвуу болох түүхий эдийг яллагдагч Л.Б******өөс худалдан авсан, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, мөн 2020 оны 10 дугаар
сард хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг яллагдагч Д.Т******д худалдсан,
Шүүгдэгч Л.Б****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газар 2019 оны 9 дүгээр сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан, эд эрхтэн болох 4 ширхэг сарвууг 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг 2019 оны 10 дугаар сард яллагдагч Л.Д******т худалдсан,
Шүүгдэгч Д.Т****** нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвууг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Л.Д******ээс худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.М****** нь Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эврийг олж 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл хадгалсан, нэн ховор амьтан болох Хандгайн дагзтай эврийг 2020 оны 6 дугаар сард яллагдагч Л.Д******т худалдсан,
Шүүгдэгч Л.Д****** Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэн Н.М******ын 2019 оны 7 сард олж авсан нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эвэр болох түүний эдийг 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хадгалсан,
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2019 оны 10 дугаар сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвуу болох түүхий эдийг яллагдагч Л.Б******өөс худалдан авсан,
2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, 2020 оны 10 дугаар сард хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг яллагдагч Д.Т******д худалдсан,
Шүүгдэгч Л.Б****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газраас 2019 оны 9 дүгээр сард Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан, эд эрхтэн болох 4 ширхэг сарвууг 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг 2019 оны 10 дугаар сард яллагдагч Л.Д******т худалдсан,
Шүүгдэгч Д.Т****** нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвууг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Л.Д******ээс худалдан авсан, хүрэн баавгайн түүхий эд болох 4 ширхэг сарвууг хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-н 6, 70х),
2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 7-11, 72-75х),
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (1-р хх-н 12х),
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 141 дугаартай “эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл (1-р хх-н 13х),
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-н 14х),
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/03 дугаартай “Нэхэмжлэгч томилох тухай” захирамжийн хуулбар (1-р хх-н 15х),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтэд:
1. Хандгайн эд эрхтэн болох дагзтай эврийн хэмжээ, хэлбэрээс үзвэл 1 тооны Хангай байна гэж үзэж байна.
2. Хандгай (Alces alces pfixenmayeri) нэртэй амьтныг Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “Нэн ховор амьтан”-ы жагсаалтад бүртгэгдсэн.
3. Ороо нийлэгт IX сард орж, V сарын сүүлч, VI сарын эхээр сүндэс 1-2 ходол төрүүлнэ. Голдуу ганц хоёр толгойгоор тааралдана. Хааяа бүлээрээ 6 хүртэл толгойгоор сүрэглэнэ. Бие гүйцсэн манж ганцаар явна. Зун төрөл бүрийн ургамал, өлөн, хөвд, найлзуураар ид зуны байршил бараг адилхан. Хэнтийн өвөл уулын 2000 метрт өгсөн ойн дээд зах хүртэл бэлчиж, зун заримдаа уулын тагд үзэгддэг. Нэн хязгаарлагдмал тархацтай.
4. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр Шивэр молцог хандгай 10.000.000 /арван сая/ төгрөг, эм Шивэр молцог хандгай 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр үнэлсэн байдаг. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно гэсэн заалтыг зөрчсөн байна.
5. Дээрх үйлдлийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогто****** амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогто****** үнэлгээгээр 1 эр Шивэр молцог хандгай гэж үзвэл 10.000.000 төгрөг х 2=20,000,000 /хорин сая/ төгрөг, эм шивэр Молцог хандгай гэж үзвэл 12,000,000 төгрөг х 2=24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийн тооцоо гарч байна. гэх дүгнэлт (1-р хх-н 26-28х),
Хохирогч Ж.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Засаг даргын тамгын газраас уг хэрэгт хохирогчоор оролцуулахаар томилсны дагуу ирсэн. ...гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл надад байхгүй. ...” гэх мэдүүлэг ( 1-р хх-н 19, 89-90х),
Шүүгдэгч Л.Д******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ““Худалдсан. 2019 оны 10 дугаар сарын үед шиг санагдаж байна...Тэнд байхад хилийн цэрэгт ажилладаг Б****** гэх залуу баавгайн 4 ширхэг савар байна худалдаж авах уу? Энэ баавгайн саврыг мөнгө болгоод өгөөч гэж гуйсан... Чи наадахаа хэдэн төгрөгөөр худалдахыг асуухад 400.000 мянган төгрөгөөр худалдана гэж хэлэхээр нь худалдаж авахаар болж бэлнээр 400.0 00 мянган төгрөг өгсөн. Ингээд худалдаж авчихаад өөрөө авч явахаар айгаад замын хүн тээврийн машинаар явуулсан...Би ...хөрөгчиндөө хадгалж байсан. 2020 оны 10 дугаар сарын 23 ны өдрийн 17 цагийн үед Т****** багш утсаар залгаад ярихдаа баавгайн сарвуу байна уу бэлэн мөнгө ороод ирсэн худалдаж авъя гэхээр нь яг баараггүй бэлнээр авна биздээ гэж хэлэхэд тэгье гэж тохиролцоод 500,000 мянга төгрөгөөр худалдаалахаар болсон. ...өөрийн байрнаа нөгөө хөлдөөгчинд хадгалсан дөрвөн ширхэг баавгайн сарвуугаа аваад өөрийн эзэмшлийн ланд-100 маркын 7898 хөү улсын дугаартай машинаар очиход Т****** машинтай ирчихсэн хүлээж байсан. Нөгөө дөрвөн ширхэг баавгайн сарвууг Т****** аваад мөнгийг чинь дансаар хийчихнэ гэж хэлээд аваад явсан. Тэрнээс хойш утас руу залга мессеж бичиж мөнгөө нэхсэн боловч надад хариу өгөхгүй байсан...“ гэх мэдүүлэг (1-р хх-н 20-21, 91-92, 93х),
Шүүгдэгч Н.М******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 сараас эхлэн Д****** гэдэг хүнийг таньдаг болсон... манай суманд ирж малын арьс шир түүхий эд худалдаж авдаг байсан...2- жил болсон бололтой дагзтайгаа Хандгай эвэр хэвтэж басан...тэр эвэрийг авч ганзаглаад явсан бөгөөд зуслан дээрээ аваачиж гэрийнхээ арын бургасан дотор нуусан...даш ах надаас хандгайн эвэр асууж байсан болохоор тийм эвэр олсоноо хэлсэн...08 дугаар сард Цагаан-Үүр суманд ирэхэд нь Хандгайн эвэрээ 100.000 төгрөгөөр өгсөн...“ гэх мэдүүлэг /1-р хх-н 22-23х),
Шүүгдэгч Л.Б******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын дундуур шиг л санагдаж байна... Оройхон хөх голын захаар морьтой явж байхад гахай хадраад явчихсан байхаар нь уг газрыг сахиад сууж байхад харуй бүрий үзэгдэх орчин муутай болчихсон байхад голын цаад талаас хар зүстэй амьтан орж ирэхээр нь буудсан. Тэр дороо бол айгаад очиж үзээгүй юм. Буцаж ирээд өвөлжөөн дээрээ ирж унтчихаад өглөө босоод нөгөө амьтан буудсан газарт очиж үзэхэд буудсан газраас 100 метрийн цаана бяруун баавгай агнагдсан байсан. Уг баавгайнаас дөрвөн ширхэг саравуу, доньд, гурван соёог нь авсан. Нэг соёог нь авах гэж байгаад хугалчихсан юм. Бусад эд эрхтэнийг нь газар булаад хаясан. Баавгайгаас авсан эд эрхтнээ морин дээрээ ганзаглаад Цагаан- Үүр сумруу орж ирээд гэртээ ирсэн. Нөгөө баавгайн эд эрхтнээ ээжийн хашаанд байх амбаарт байсан хөлдөөгчинд хийсэн юм. 10 дугаар сар гарч байхад ээж хөдөө намаржаа руу нүүсэн юм. Тэгээд байж байхад аймгийн төвөөс Дашка гээд ченж малын арьс шир авахаар суманд ирчихсэн байхад нь хэдэн ширхэг ямааны арьс худалдсан юм. Тэгэхэд Дашка ченж ангийн эд эрхтэн байвал худалдаж авна шүү гэхээр нь юу юу авч байгаан гэж асуухад ер нь бол ангийн юм байвал худалдаж авна гэхээр нь нөгөө агнасан баавгайн эд эрхтэнийг хэлэхэд худалдаж авахаар болсон. Тэгээд Дашка ченжийг дагуулжочоод нөгөө баавгайн эд эрхтнийг харуулахад жижигхэн баавгай байна. 600.000 мянган төгрөгнөөс дээш үнээр худалдаж авахгүй гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл асуудал ярихгүй шүү гэж хэлээд баавгайн дөрвөн ширхэг сарвуу, доньдын хамт 600,000 мянган төгрөгт нь худалдахаар болсон. Гурван ширхэг соёо нь бол хагарсан байсан. Энэ хэрэгтэй юм уу гэж хэлэхэд за яахав өгчих гээд авсан. Дашка ченж ямааны арьсны мөнгөтэй нийлүүлээд 700.000 гаруй мянган төгрөг дансаар шилжүүлсэн юм...“ гэх мэдүүлэг (1-р хх-н 94-95, 96х),
Шүүгдэгч Д.Т******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед түүхийн эдийн захын үүдэнд байж байхад нэг залуу хүрч ирээд баавгайн дөрвөн ширхэг хөлдөөсөн сарвуу байна худалдаж авах уу гэхээр нь авъя гээд нэг ширхэгийг нь 100.000 төгрөгөөр худалдаж авахаар болж 400.000 төгрөгийг бэлэнээр нь өгсөн... тэгсэн оройн 20 цагийн үед танихгүй мобикомын дугаараас залгаад баавгайн савар өндөр үнээр худалдаж авна гэхээр нь уулзахаар тохирсон...тэр залуу нэг баавгайн сарвууг 250.000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн... үзүүлээд байж байхад замын цагдаа ирж шалгасан... баавгайн 4 ширхэг сарвууг хурааж авсан“ гэх мэдүүлэг (1-р хх-н 97х),
Гэрч Ц.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Д******ийг бугийн эвэр худалдаж авдгийг мэднэ. 2020 онд бугийн эвэр худалдаж авч байсан. бугийн эврийг худалдаж авахдаа ихэнхдээ зах дээр зогсож худалдаж авдаг. Зах дээр зогсохдоо надтай байнга л тааралддаг юм. ...2020 оны 5 дугаар сард санагдаж байна. яг тодорхой хугацааг санахгүй байна. Давдаа гэж дууддаг. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Шагай, сур харваагаар хичээллэдэг гэдгийг нь мэднэ. Тэр хүнээс 2 ширхэг бугийн хуйхарсан хуучин эвэр худалдаж авч байсан. тэр хоёр эврийг нь тав хэсгээр нь хөрөөдсөн. Нөгөө эврийг болохоор доод суурь хэсгээр нь хөрөөдсөн эвэр худалдаж авч байсан. ...нэг ширхэг эвэр нь 2-3 салаатай байсан. нөгөөх эвэр нь арай том эврийн салаанууд бүтэн байсан...“ гэх мэдүүлэг (1-р хх-н 24х),
Шинжээч Д.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үхээд удсан хандгайн эвэр хувхайрч цайрдаг. 2 зуны халуун наранд халалт үүссэний улмаас нар туссан талаас цайралт үүсэж хувхайрч өнгөө алдаж эхэлнэ. ...үхсэн, агнасны дараа амьтнаас дагзтай эврийг салгаж авсныг тогтоох боломгүй. ...байгаль дээр нарны тусгал тусаж байсан бол цайж өнгөө алддаг. Харин нарны тусгалгүй газар байсан бол өнгөө алдахгүй байх боломжтой. Уг эврийн цайралтын гаднах шинжийг харахад байгаль дээр нэлээн удсан эвэр гэж үзнэ. ...байгаль дээр эсхүл өөр газарт хадгалж байсныг тогтоох боломжгүй. Эврийн цайралтын шинжийг харахад байгаль дээр ил газарт удсан байх боломжтой. ...Хандгайн амьтны эврийг түүхийг зөвшөөрсөн хуулийн заалт болон журам бол байхгүй. Зөвхөн халиун бугийн эврийг түймрийн аюултай үеэс бусад улиралд орон нутгийн байгаль хамгаалагчаас өгсөн зөвшөөрлийн дагуу бэлтгэж худалдаж болно... гэх мэдүүлэг (1-р хх-н 32-34х),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт: “.... (1-р хх-н 26-28х),
Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 76-79х),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 80-81х),
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах санал (1-р хх-н 82х),
2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-н 83х),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт (1-р хх-н 101-103х),
Шүүгдэгч Д.Т******гийн хувийн байдлыг тогто******:
Шүүгдэгч Д.Т******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-153х), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-155-160х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нисэх багийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14/01 дугаартай: “... Д***********ийн Т****** нь ам бүл 1, 1 дүгээр багийн 36 дугаар гудамжны 18 тоотод үндсэн бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй болно...гэх тодорхойлолт (1-р хх-183х), шүүгдэгч Д***********ийн Т******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-184х),
Шүүгдэгч Л.Б******ийн хувийн байдлыг тогто******:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-161х), Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0257 дугаар ангийн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/261 дугаартай: “...Ахлагч Л.Б****** нь тус ангид харуулын даргаар ажилладаг нь үнэн болно...гэх тодорхойлолт (1-р хх-194х), Хилийн 0231 дүгээр ангийн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн: “...Хилийн 0257 дугаар ангийн хилийн 03231 дүгээр салбар ахлагч Л.Б****** нь харуулын даргаар ажилладаг нь үнэн...гэх тодорхойлолт (1-р хх-195х), шүүгдэгч Л.Б******ийн гэрлэлтийг бүртгэлийн лавлагаа (1-р хх-196х), Л.Б******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-197х), шүүгдэгч Л.Б******ийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1-р хх-198х),
Шүүгдэгч Н.М******ын хувийн байдлыг тогто******:
Шүүгдэгч Н.М******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-162х), Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 738 дугаартай: “...Нямдаваа овогтой М******ын өмчлөлд урьд нь болон өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна гэх Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (1-р хх-165х), Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 165 дугаартай: “... Нямдаваа овогтой М****** нь ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. ...гэх тодорхойлолт (1-р хх-166х), шүүгдэгч Н.М******ын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (1-р хх-167), шүүгдэгч Н***********ийн М******ын иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хх-169х), Н.М******ын тал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого (1-р хх-170-172х),
Шүүгдэгч Л.Д******ийн хувийн байдлыг тогто******:
Шүүгдэгч Л.Д******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-163х), Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/01 дугаартай: “...Мөрөн сумын иргэн Л***********ийн Д****** нь тус сумын Н.М******аас Үүр багийн нутаг Үүрийн голын дагуух газраас олсон толгойн ястай хуучирч хувхайрсан хандгайн эвэр зохих үнээр худалдан авсан нь сумын байгаль орчин болон орон нутагт ямар нэгэн хохирол учруулаагүй болно...гэх тодорхойлолт (1-р хх-180х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/313 дугаартай: “...Л*********** овогт Д****** нь Мөрөн сумын 8 дугаар баг 23-05 тоотод оршин суудаг. Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт 2011 оноос хойш амьдарч байгаа нь үнэн...гэх тодорхойлолт (1-р хх-186х), шүүгдэгч Л.Д******ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-187х), Л.Д******ийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (1-р хх-190х), Л.Д******ийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (1-р хх-192х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогто******, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М****** нь Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эврийг олж 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл хадгалсан, нэн ховор амьтан болох Хандгайн дагзтай эврийг 2020 оны 6 дугаар сард яллагдагч Л.Д******т худалдсан,
Шүүгдэгч Л.Д****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэн Н.М******ын 2019 оны 7 сард олж авсан нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эвэр болох түүхий эдийг 2020 оны 6 дугаар сард Н.М******аас худалдан авч, 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хадгалсан,
мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2019 оны 10 дугаар сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвуу болох түүхий эдийг Л.Б******өөс худалдан авч, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан,
мөн 2020 оны 10 дугаар сард хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг Д.Т******д худалдсан,
Шүүгдэгч Л.Б****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газраас 2019 оны 9 дүгээр сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан, эд эрхтэн болох 4 ширхэг сарвууг 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг 2019 оны 10 дугаар сард яллагдагч Л.Д******т худалдсан,
Шүүгдэгч Д.Т****** нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвууг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Л.Д******ээс худалдан авсан, хүрэн баавгайн түүхий эд болох 4 ширхэг сарвууг хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-н 6, 70х),
2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 7-11, 72-75х),
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (1-р хх-н 12х),
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 141 дугаартай “эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл (1-р хх-н 13х),
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-н 14х),
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/03 дугаартай “Нэхэмжлэгч томилох тухай” захирамжийн хуулбар (1-р хх-н 15х),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт (1-р хх-н 26-28х),
Шүүгдэгч Л.Д******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хх-
н 20-21, 91-92, 93х),
Шүүгдэгч Н.М******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-н 22-23х),
Шүүгдэгч Л.Б******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хх-н 94-95, 96х),
Шүүгдэгч Д.Т******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: гэх мэдүүлэг /1-р хх-н 97х/
Шүүгдэгч Д.Т******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Яллах дүгнэлтэд худалдаж авсан хадгалсан, Монгол оронд нэн ховор байдаг хүрэн байвгайн савар гэж байгаа нь тохирохгүй байна. Би 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн орчим хөдөө явж байгаад Мөрөнд суманд ирсэн байсан. Миний вичатад Анх-эрдэнэ гэх хүнээс захиа ирээд байсан. н.Анх-эрдэний 95985069 дугаараас “ Ах аа 4 ширхэг баавгайн савар олж өгөөч” гэсэн байсан. Би хариуд нь байхгүй гэж хэлсэн. Энэ захиа надад олон удаа ирсэн. Өндөр үнээр авъя гээд дахин дахин ирээд байсан. Тэгээд би Дашвэгээс 4 дүгээр сарын эхээр чамд баавгайн савар олдох уу? гэхэд байхгүй гэсэн. Надад дахиад “1250000 төгрөгөөр худалдаж авъя, 4 ширхэг баавгайн савар авч авч өгөөч” гэх захиа ирсэн. Тэгээд би асууж сураглахад ёрөөсөө олдохгүй байсан. 10 сар гарч байхад н.Д****** олдохоор байна гэсэн. Тэгээд энэ баавгайн сарвууг авсан. Энэ сарвууг н.Анх-эрдэнэ надад захиалсан. Дахиад 99499525 дугаараас захиалсан. Энэ нь захиалгатай зүйл байсан. Гэрч нарын мэдүүлэг байдаг. Гэхдээ би бодохдоо энэ захиалга 2 сарын хугацаанд дамжсаар баавгайг агнасан юм биш биз. Миний дээр хоёр захиалагч байсан. Утас нь 95985069, 99499525 байсан. Тэгээд 99499525 дугаараас өндөр үнээр авна гэхээр нь Д******ийг аваад ирээч гэж хэлсэн. Д******ээс аваад захиалсан хүндээ аваачиж өгөөд л цагдаад баригдсан... “гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хх-н 24х),
Гэрч П.Гэрэлзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... (1-р хх-н 98х),
Шинжээч Д.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үхээд удсан хандгайн эвэр хувхайрч цайрдаг. 2 зуны халуун наранд халалт үүссэний улмаас нар туссан талаас цайралт үүсэж хувхайрч өнгөө алдаж эхэлнэ. ...үхсэн, агнасны дараа амьтнаас дагзтай эврийг салгаж авсныг тогтоох боломгүй. ...байгаль дээр нарны тусгал тусаж байсан бол цайж өнгөө алддаг. Харин нарны тусгалгүй газар байсан бол өнгөө алдахгүй байх боломжтой. Уг эврийн цайралтын гаднах шинжийг харахад байгаль дээр нэлээн удсан эвэр гэж үзнэ...байгаль дээр эсхүл өөр газарт хадгалж байсныг тогтоох боломжгүй. Эврийн цайралтын шинжийг харахад байгаль дээр ил газарт удсан байх боломжтой...Хандгайн амьтны эврийг түүхийг зөвшөөрсөн хуулийн заалт болон журам бол байхгүй. Зөвхөн халиун бугийн эврийг түймрийн аюултай үеэс бусад улиралд орон нутгийн байгаль хамгаалагчаас өгсөн зөвшөөрлийн дагуу бэлтгэж худалдаж болно... гэх мэдүүлэг (1-р хх-н 32-34х),
Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 76-79х),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 80-81х),
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах санал (1-р хх-н 82х),
2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-н 83х),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт (1-р хх-н 101-103х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л***********ийн Б******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д***********ийн Т******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н***********ийн М******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Л***********ийн Д******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, худалдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүдэгч Н.М****** Л.Б****** нарын өмгөөлөгч Долгорсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Б******ийн хувьд зүйлчлэлийн хувьд маргахгүй байна...гэм буруугийн тал дээр маргаагүй...харин миний үйлчлүүлэгч М****** нь Хандгайн дагзтай эвэр болох амьтны “сэг“ олсон яагаад нэн ховор амьтан агнасан
болдог юм бэ...,
мөн Д******ийн өмгөөлөгч Буяндалай нь миний үйлчлүүлэгч Д****** нь ховор амьтан болох хүрэн баавгайн савар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа харин Хандгайн дагзтай эвэр болох зүйлийг М******аас худалдан авсан нь яагаад нэн ховор амьтан агнасан болдог юм бэ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргана.
Шүүх дээрх тайлбарт дараах няцаалт хийж байна.
Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Б******, Д.Т****** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, шүүгдэгч Л.Д******, Н.М****** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан...тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан бол...” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,
- 2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тус тус заасан.
Энэ нь Монгол Улсын “ан амьтан” “төрийн” хамгаалалтад... “төрийн өмч” гэж нарийвчлан заасан байна. Ховор болон нэн ховор амьтаныг ангах тэдгээрийн түүхий эдийг ашиглах захиран зарцуулах эрх нь зөвхөн “Төр”-д байхаар хуульд заасан ба “Төр”-ийн тусгай зөвшөөрөлөөр хувь хүн, хуулийн этгээд эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар ашиглахаар Монгол Улсын Үндсэн хууль болон Амьтаны тухай хуульд хуульчилсан байна.
Иймд ховор болон нэн ховор амьтаныг ангах...болон тэдгээрийн түүхий эдийг яаж олж авснаас үл хамаарч тусгай зөвшөөрөлгүйгээр хувь хүн, хуулийн этгээд захиран зарцуулах эрхгүй байхаар хуульчилсан байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Амьтны тухай хууль зэрэгт зааснаар төрийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй бол захиран зарцуулах эрх нь хуулиар төрд хадгалагдаж байна.
Мөн өмгөөлөгч нарын хэлээд байгаа шүүгдэгч нар “үхсэн” хандгайн дагзтай эвэр олсон энэ нь бол үхсэн амьтны “сэг зэм” учраас дээрхи нэн ховор амьтныг агнасан болон тэдгээрийн түүхий эдийг хадгалсан, худалдсан байх боломжгүй гэж маргаж байгаа гэжээ.
Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбарт тайлбарласнаар “сэг зэм” гэдэг үг нь 1-д “чоно араатны барьж идээд үлдсэн амьтны үлдэгдэл” 2-т “элэгдэж эвдэрсэн юмны үлдэгдэл тамтаг” гэж байгаа ба “сэг зэм” гэсэн үг нь тухайн “үхсэн, араатанд бариулсан” амьтны ашиглах боломжгүй болсон үлдэгдэл хэсгийг хэлнэ гэж ойлгохоор тайлбарласан байна. Гэтэл шүүдэгч нарын олсон, хадгалсан, худалдсан, худалдан авсан гэх “хандгайн дагзтай эвэр” нь ашиглах боломжтой байсан нь шүүгдэгч нар үйлдлээр буюу шунхай зорилгоор ашиг олохоор хадгалаж, худалдсан байгаа нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Нэн ховор амьтныг...тусгай зөвшөөрөлгүй…тэдгээрийн түүхий эдийг… хадгалсан,...худалдсан” гэж заасан нь хууль тогтоогчийн үзэл баримтлал бол “заавал нэн ховор амьтныг агнасан байхыг шаардахгүй” байгаа ба харин “нэн ховор амьтны түүхий эдийг” зөвшөөрөлгүйгээр хувь хүн, хуулийн этгээд өөрт ашиг олох зорилгоор ашиглаж болохгүй тухай заажээ гэж ойлгох ёстой байна.
Мөн Амьтны тухай хуулиар амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад “нэн ховор амьтан” гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг ойлгоно гэжээ.
Шинжээчийн дүгнэлтээр тухайн дагзтай эвэр нь Шивэр молцог хандгай /Alces alces pfizenmayeri/ овгийн, 1 бодгаль хандгайн дагзтай эвэр болохыг тогто****** байна.
Мөн Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ... Шивэр молцог хандгай /Alces alces pfizenmayeri/,...зэрэг амьтан хамаарна” гэж заасан байх тул гэмт хэргийн халдлагын зүйл болох Шивэр молцог хандгайг /Alces alces pfizenmayeri/ нэн ховор амьтан, тэдгээрийн түүхийн эд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн Амьтны тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт
“Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно”,
мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт “...нэн ховор амьтны ...бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.”,
мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.”,
мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Л.Д******, Н.М****** нар нь нэн ховор амьтан болох “Шивэр молцог хандгай /Alces alces pfizenmayeri/-н дагзтай эврийг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүй хадгалж, худалдсан нь Амьтны тухай хуулийг зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн шүүгдэгч Л.Б******, Д.Т******, Л.Д******, Н.М****** нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Л.Б******, Д.Т******, Л.Д****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй…тэдгээрийн түүхий эдийг…хадгалсан,...худалдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Д******, Н.М****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй … тэдгээрийн түүхий эдийг… хадгалсан,...худалдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Цагаан-Үүр сумын байгаль хамгаалагч Ж.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Л.Б******, Л.Д****** нартай 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “эвлэрлийн гэрээ” хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж шүүх үзсэн тул дээрх “эвлэрлийн гэрээг” болон Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03/25 мөн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/136 дугаартай албан тоот зэргийг нотлох баримтаар шинжлэн судлах
шаардлагагүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүй, ёс зүйн ухамсар болон байгаль экологийн талаарх мэдлэг дутмаг зэрэг байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар ховор ан агнах, нэн ховор амьтан тэдгээрийн түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан гэмт хэргийг шүүгдэгч нар нь үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Б******, Д.Т******, Л.Д******, Н.М****** нар нь ховор болон нэн ховор амьтны түүхийг эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан гэмт хэргийг, шүүгдэгч Л.Б****** нь ховор амьтныг агнасан, ховор амьтны түүхийг эдийг хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, санал дүгнэлт нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Т******, Л.Д******, Н.М****** нар нь ховор болон нэн ховор амьтны түүхийг эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан гэмт хэргийг, шүүгдэгч Л.Б****** нь ховор амьтныг агнасан, ховор амьтны түүхийг эдийг хадгалсан, худалдсан шүүгдэгч нарын болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгээр судлагдсан бичмэл нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг ховор амьтан агнасан, ховор болон нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
1. Шүүгдэгч Л.Д******, Н.М****** нарын хувьд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогто****** амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн тогтооно.” гэж, 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Хандгай”-ны 1 эр Шивэр молцог хандгай гэж үзвэл экологи-эдийн засгийн үнэлгээ 10.000.000 төгрөг х 2=20,000,000 /хорин сая/ төгрөг, төгрөг байна” гэж зааснаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын байгаль орчны экологи-эдийн засагт 20,000,000 төгрөгийн хохирол учирсан байх боловч иргэний нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шалгах шатанд нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх зүйтэй гэж шүүх үзлээ.
2. “... хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэдий боловч шүүгдэгч Л.Б******ийн хууль бусаар агнасан хүрэн баавгайн хохирол 13.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаруулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Л***********ийн Б******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Д***********ийн Т******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Н***********ийн М******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Л***********ийн Д******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, худалдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, худалдсан, гэмт хэргүүдийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Т****** нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 38А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-153, 155-160) зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Д.Т******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Б******, Н.М******, Л.Д****** нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-161-163х)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т****** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын аргах хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Т******, Л.Б******, Н.М******, Л.Д****** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.Б****** гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.
Д.Т****** нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 38а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан нь ял шийтгэгдсэн ба уг ялаас 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлэх ялаас 3 жилийн хорих ялыг хасуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, Өршөөл үзүүлэх тухай 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, Өршөөл үзүүлэх тухай 2002 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2002 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хууль, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй“ гэж заасан байх тул шүүгдэгч Д.Т****** 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөх боломжгүй байна.
Харин шүүгдэгч Л.Б******, Л.Д****** нар нь 2019 оны 09 дүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.М****** нь 2020 оны 06 дугаар сард, шүүгдэгч Л.Д****** нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрийг тус тус үйлдсэн байх ба 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Л.Б****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.
Шүүгдэгч Л.Б******өөс байгаль экологид хохирол учруулсан ховор амьтан болох хүрэн баавгайн нөхөх төлбөр 13.000.000 төгрөг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төрийн сан хүүгийн дансанд оруулах зүйтэй байна.
Улсын яллагчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх саналд дүгнэлт хийж шүүхээс шүүгдэгч Д.Т****** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын аргах хэмжээ авах,
шүүгдэгч Л.Б****** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Н.М******, Л.Д****** нар нь хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Н.М******, Л.Д******, Л.Б****** нарыг Өршөөлийн тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн М******, Л.Д****** нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.
Шүүгдэгч Л.Б******ийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих,
мөн шүүгдэгч Н.М******, Л.Д****** нарын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б******д оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэх
- шүүгдэгч Л.Д******т оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 3 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэх
- шүүгдэгч Н.М******ад оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 2 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас гадагш явахыг тус тус хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б******, Н.М******, Л.Д****** нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдлаа.
Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б******ийн байгаль экологид учруулсан хохирол болох 13.000.000 /арван гурван сая/ төгрөг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын тамгын газрын төрийн сан хүү хөрөнгө оруулалтын санд оруулах зүйтэй байна.
Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хандгай амьтны дагзтай 2 ширхэг эвэр, Хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т******, Н.М******, Л.Д****** нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.4, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Лувсан овгийн Л***********ийн Б******ийг “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн түүхий эдийг” хадгалсан, худалдсан гэмт хэргийг,
Зуунсанж овгийн Д***********ийн Т******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны түүхий эдийг” худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг,
Боржигон овгийн Н***********ийн М******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нэн ховор амьтны түүхий эдийг” хадгалсан, худалдсан гэмт хэргийг,
Боржигон овгийн Л***********ийн Д******ийг “ховор амьтны болон нэн ховор амьтны түүхий эдийг” худалдан авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д***********ийн Т******д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д***********ийн Т****** нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Т******д
хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т****** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л***********ийн Б******ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д******ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Л.Д******ийн биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Н.М****** оногдуулсан 2 /нэг/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Л.Д******т оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
11. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б******д оногдуулсан 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн,
мөн Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М******ад оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн,
мөн Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн
7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Д******т оногдуулсан 3 (гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн тус тус сольсугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д******ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож 3 (гурав) жилийн хугацаанд Мөрөн сумаас,
мөн шүүгдэгч Л.Б******ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хилийн дээсээр тогтоож 1 (нэг) жилийн хугацаанд Цэцэрлэг сумаас,
шүүгдэгч Н.М******ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хилийн дээсээр тогтоож 1 (нэг) жилийн хугацаанд Цагаан-Үүр сумаас гадагш явахыг тус тус хориглосугай.
13. Шүүгдэгч Л.Б******, Н.М******, Л.Д****** нарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б******, Н.М******, Л.Д****** нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Б******ийн байгаль экологид учруулсан хохирол болох 13.000.000 (арван гурван сая) төгрөг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын тамгын газрын төрийн сан хүү хөрөнгө оруулалтын санд оруулсугай.
16. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хандгай амьтны дагзтай 2 ширхэг эвэр, Хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
17. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.М******, Л.Д****** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
18. Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,
шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
20. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б******, Д.Т******, Л.Д******, Н.М****** нарт шүүхэд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН