Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/498

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ

Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Уд холбогдох Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011016820077 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 34 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засаг мэргэжилтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 4, аав, ээж охины хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 31-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй

Шүүгдэгч Д.У нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Г.Дулмаа, Г.Оюунтуяа нарыг “Буянт-Ухаа”-2 хотхонд урьдчилгаа төлж байранд ороод, байрны мөнгийг cap бүр түрээсээр төлж байгаад яваандаа 8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой гэж хэлээд хурдхан захиалга өгөх хэрэгтэй, Нийслэлийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Хаан банкны 5034533681 дугаартай дансаар нийт 9.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г.Хишигжаргалыг Нийслэлийн орон сууцны корпорацитай түрээслэн өмчлөх гэрээ байгуулахад зуучилж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг залилсан, мөн “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцнаас түрээсэлж, cap бүр төлбөр төлснөөр өөрийн өмчлөлд авах боломжтой мэтээр төөрөгдөлд оруулан, уг хорооллыг барьсан барилгын компанид ажилладаг тул богино хугацаанд 3 өрөө орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, Ч.Сүхбатаас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4.800.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 15.000 төгрөг, Д.Туяагаас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 4.800.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 15.000 төгрөг, Э.Ариунзулаас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 4.800.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 15.000 төгрөгийг тус тус авч, нийт 3 иргэнээс 14.445.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Угаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

 

 Шүүгдэгч Д.Угаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-230-232/ “..Би 2020 оны 5 дугаар сард Буянт-Ухаа-2 хотхонд хүмүүсийг байранд оруулж өгнө гэж бусдыг хуурч мөнгө авч болж байгаа талаар сонссон ба тэр үед надад мөнгөний хэрэг гараад байсан тул мөнгө олох зорилгоор хамаатны хүмүүстэй би Буянт-Ухаа-2 хотхонд урьдчилгаа мөнгийг аваад түрээсийг сар сард төлөх нөхцөлтэйгөөр байранд оруулж өгнө, яваандаа 8 хувийн зээлэнд хамрагдах боломжой. Надад Нийслэлийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа, найдвартай, цөөхөн хэдэн байр үлдчихээд байгаа гэж хэлсэн юм. Тэгсэн над руу манай эмээгийн танилуудын хүүхдүүд болох Туяа, Сүхбат, Ариунзул нар тус тусдаа залгаж холбогдоод байранд ормоор байна гээд сонирхоод асуухаар нь би Буянт-Ухаа-2 хотхонд 2-3 өрөө түрээслээд авах боломжтой байрнууд байгаа. Гэхдээ эхлээд байранд орохын тулд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай ба 2 өрөө байрны урьдчилгаа 3.000.000 төгрөг, 3 өрөө байрны урьдчилгаа 4.800.000 төгрөг болно. Урьдчилгаагаа төлж байранд ороод байрны мөнгийг сар бүр түрээсээр төлж байгаад яваандаа 8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой гэж хэлээд хурдхан захиалга өгөхгүй бол хүмүүс авах гээд байгаа шүү, санаа зоволтгүй найдвартай би өөрийнхөө гэрийхнийг байранд оруулах гээд бүртгүүлсэн байгаа гэх зэргээр худлаа ярьсан юм. Тэгсэн Туяа, Сүхбат, Ариунзул нар зөвшөөрөөд надад 3 өрөө байрны захиалга өгмөөр байна, гээд надад 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 4.800.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбат 4.800.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ариунзул 4.800.000 төгрөгийг тус тус миний 5034533681 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Тэгээд би уг мөнгийг авсан. Тэгээд уг хүмүүсээс авсан 4.800.000 төгрөгийг өөрийн өрөнд болон хувийн хэрэгцээнд хэрэглэсэн юм..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-33-35/ “..2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай ээжийн дүү Энэбиш надтай холбогдоод “Буянт-Ухаа 2” хотхонд урьдчилгаа мөнгийг нь өгөөд 8 хувиар худалдаж авах боломжийн байр байна гэж хэлсэн. Тэгээд би сонирхоод хэнтэй яаж холбогдох талаар асуухад..манай нөхрийн дүү Уугантуяа урьдчилгаанд 4.800.000 төгрөг аваад тэгээд 8 хувиар “Буянт-Ухаа 2” хотхонд оруулж байгаа, найдвартай гэрийхнийгээ бас оруулах гэж байгаа гээд сонирхож байгаа бол холбогдоорой гээд Уугантуяагийн утсыг өгсөн..Уугантуяатай холбогдоход..3 өрөөг сонирхож байвал 4.800.000 төгрөгний урьдчилгаа төлөөд үлдэгдэл мөнгийг 1 сар 350.000 төгрөг төлөөд түрээсийн журмаар төлж байгаад яваандаа 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн.. тэгээд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Уугантуяагийн Хаан банкны 5034533681 дугаартай данс руу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Нарлаг дэнж” худалдааны төв дотор байх АТМ-ээс 4.800.000 төгрөгийг шилжүүлсэн..одоо үлдэгдэл 3.500.000 төгрөгийг авмаар байна ...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-36-38/ “..надтай ярихдаа надад Нийслэлийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа, сайн танил болохоор байр гарсан дээр гэрийхэндээ хямдхан байр авах уу гээд байгаа юм..Тэгээд би боломжийн байр олдсон дээр нь хамаатан садангуудаа оруулж байгаа гэсэн юм.. 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Г.Дулмаагийн 5025877238 дугаартай данснаас Уугантуяагийн Хаан банкны 5034533681 дугаартай данс руу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Нарлаг дэнж” худалдааны төв дотор байх АТМ-ээс 4.800.000 төгрөгийг шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г.Химөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..нийт 4.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийслэлийн орон сууцны корпорацид бол ажилладаггүй. Ямар харилцаа холбоотойг мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-117-122х/,

 

Хохирогч Ч.Сү шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-188-190/  “... Уугантуяа гэх эмэгтэй анх хэлэхдээ улсын баяр наадмаас өмнө Буянт-Ухаа хоёрын орон сууцанд оруулж өгнө гэсэн бөгөөд бид нараас ямар зорилгоор мөнгө авч байгаа талаар асуухад НОСК-д байдаг Хичээнгүй гэх хүнд энэ мөнгийг авилга хэлбэрээр өгнө мөн би өөрөө тодорхой хувийг авна гэж байсан...Уугантуяа гэх нэртэй 5034533681 Хаан банкны данс руу 4.800.000 төгрөг шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Ту мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-191-195/ “...2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төв шуудангийн гадна Д.Утай уулзсан ба ингэж уулзахад надтай хамт миний танилцуулж өгсөн Ариунзул болон Ариунзулын найз Хулан, Сүхбат гэдэг эмэгтэй болон бусад хүмүүс байсан ба Д.Ариунзул нь өөрөө бид нарыг Төв шуудангийн гадаа цуглуулаад одоо Нийслэлийн орон сууцны корпарацтай одоо та нар гэрээгээ хийнэ гээд хүн бүрийн иргэний үнэмлэхний хуулбарыг болон хүн бүр бэлнээр 15.000 төгрөгийг Д.Уд өгсөн байгаа...5034533681 Хаан банкны данс руу 4.800.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Ари мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-196-202/  “..Эхлээд 4.800.000 төгрөгийг шилжүүлээд өгвөл байрандаа ороод сар сард 324.000 төгрөгийг 15 жилийн хугацаатай төлөөд өөрийн болгож авна гэж хэлэхээр нь би маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төвд уулзаад Д.Угийн хэлж өгсөн 5034533681 Хаан банкны данс руу 4.800.000 төгрөг шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-45-46/ “..2020 оны 6 дугаар сарын 10-ны үеэр манай хадам ээж Тогтох надтай холбогдоод манай зээ охин Уугантуяа “НОСК-д ажиллаж байгаа тэгээд.. түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой.. намайг ажиллаж байгаа дээр байранд ороод аваач гээд байна гэж хэлсэн.. манай нөхрийн хамаатны хүүхэд байгаа юм..тухай үед мөнгөний боломжгүй байсан учраас тэрийг сонирхоогүй. Харин манай хамаатан садны 4 хүнийг бас байранд оруулж өгнө гэж хуурч мэхэлсэн байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-108-110х, 112-114/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-52-158/, депозит дансны хуулга /1хх-53-60/,Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-66/, Эд зүйл, баримт бичиг, мөнгөн, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-73-76/, Хаан банкны депозит дансны хуулга /1хх-111/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 130х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх-131/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-163-166/, -Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-130/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-167/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-167-171/, Ч.Сүхбатаас гаргаж өгсөн гар утасны мессежинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-172-186/, шүүгдэгч Д.Угийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-67/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-65/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.У нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Г.Дулмаа, Г.Оюунтуяа нарыг “Буянт-Ухаа”-2 хотхонд урьдчилгаа төлж байранд ороод, байрны мөнгийг cap бүр түрээсээр төлж байгаад яваандаа 8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой гэж хэлээд хурдхан захиалга өгөх хэрэгтэй, Нийслэлийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа гэж хуурч, өөрийн Хаан банкны 5034533681 дугаартай дансаар нийт 9.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г.Хишигжаргалыг Нийслэлийн орон сууцны корпорацитай түрээслэн өмчлөх гэрээ байгуулахад зуучилж өгнө гэж хуурч 4.800.000 төгрөгийг авсан,

 “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцнаас түрээсэлж, cap бүр төлбөр төлснөөр өөрийн өмчлөлд авах боломжтой, уг хорооллыг барьсан барилгын компанид ажилладаг тул богино хугацаанд 3 өрөө орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, Ч.Сүхбатаас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4.800.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 15.000 төгрөг, Д.Туяагаас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 4.800.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 15.000 төгрөг, Э.Ариунзулаас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 4.800.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 15.000 төгрөгийг тус тус авч, нийт 3 иргэнээс 14.445.000 төгрөг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Уг “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн түүнчлэн дээрх гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэнийг үргэлжилсэн үйлдэлд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.У болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.У үйлдсэн энэ гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд хамрагдах боловч 7 дугаар зүйлийн 7.1-д заасан гэмт хэрэг байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх боломжгүй байна. Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой байх боловч улсын яллагч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Угийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохиролоо төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Уд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч нар хохирол мөнгөө барагдуулж авсан шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Уг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХБАЯР