Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч  З овгийн Ёийн А // нь 1980 оны 08 сарын 20-ноос 1984 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1985 оны 01 сарын 01-нээс 1990 оны 08 сарын 13-ны хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд , 1990 оны 08 сарын 13-наас 1991 оны 12 сарын 14-нийг хүртэл Нийтийн хоолны ангид худалдагч, кассчинаар, 1991 оны 12 сарын 14-нөөс 1994 оны 01 сарын 03-ныг дуустал Дундговь аймгийн Баянговь ББХХК-нд кассчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ