Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 94

 

                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар:

хот,  дүүрэгт байрлах “” ХХК-ний,

 аймгийн  сумын -р баг,  тоотод оршин суух Б овогт Дын Уөөс 544187 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр  сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017  оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х

Нарийн бичгийн дарга С.Унар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30066810 тоот гэрээ байгуулан 99909160 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30000 төгрөгийг хассан болно. Иймд хэрэглээний төлбөр 544187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.У нь 30066810 дугаартай гэрээ байгуулан 99909160 гэсэн дугаарыг ашиглаж эхэлсэн. Ашиглаж эхлэхдээ манайхаас “iPhone” маркын гар утсыг бэлнээр авсан. Бид “iPhone” 54000 төгрөгийн суурь хураамжтай багцаа 50 хувийн хөнгөлөлттэйгөөр ашиглах боломжийг олгож, 27000 төгрөг хүртэл хямдруулж, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 2 жилийн дотор ашиглах гэрээ байгуулдаг. Ингээд гэрээ байгуулаад тус гэрээ нь 2 жилийн хугацаатай буюу 2013 оны 10 сарын 30-наас 2015 оны 10 сарын 30-наар дуусгавар болох байсан. Гэвч хэрэглэгчийн хувьд тухайн гэрээнд заасан хугацаандаа буюу 2015 оны 10 сарын 30-ныг хүртэл төлбөрөө төлөөгүй. Дундаас нь хэрэглэхээ больсон хэдий ч манайх 2 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлнэ гэсэн гэрээний заалтынхаа дагуу бид нар дагалдах хэрэглээнийхээ эрхийг тасралтгүй олгосоор ирсэн. Гэтэл хариуцагч нь  гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу тухайн сарынхаа төлбөрийг дараа сарынхаа 20-ны дотор төлөх ёстой гэсэн үүргээ биелүүлээгүй учраас сарын төлбөр болох нийт 574187 төгрөг гарсан. Иймд 574187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 99909160 дугаарыг ашиглахаа больсноос хойш  с “Анхааруулах хуудас” ирж байсан удаа байхгүй. той байгуулсан 30066810 тоот гэрээний 5.8-д зааснаар үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрийн үлдэгдэлтэй дугаарыг 9 дэх сараас бусдад ашиглуулж, эзэмших эрхийг эдэлнэ гэж заасны дагуу тус дугаар нь одоо байгууллагын нэр дээр шилжсэн байгаа юм. Гэрээндээ хэрэглэсэн хэрэглээний төлбөрөө төлнө гэсэн байгаа. Хэрэглээгүй ч гэсэн төлнө гэж байхгүй. Д.У нь 2014 оны 7 сарын 1-нээс 2016 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл ашиглаагүй буюу тэр дугаарыг бариагүй байх үеийн төлбөрийг нэхэмжилж байгаа учраас үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

“” ХХК нь Д.Уд хариуцуулан 544187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч тал нь ““iPhone” 54000 төгрөгийн суурь хураамжтай багцаа 50 хувийн хөнгөлөлттэйгөөр ашиглах боломжийг олгож, 27000 төгрөг хүртэл хямдруулж, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр  жилийн хугацаатай буюу 2013 оны 10 сарын 30-наас 2015 оны 10 сарын 30-ныг дуусгавар хүртэл хугацаанд төлбөр төлөх байсан боловч төлбөрөө төлөөгүй” гэж маргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

            “” ХХК нь хариуцагч Д.Утэй 30066810 тоот үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээг байгуулсан байх ба энэхүү гэрээнд үйлчилгээг заавал үзүүлэх, хэрэглэгч нь хэрэглэсэн эсэхийг үл харгалзан сар тутамд 27000 төгрөгийн төлбөрийг заавал төлөх, нэг сард 27000 төгрөгийн үндсэн төлбөртэй байх ба энэхүү төлбөрийг 2013 оны 10 сарын 30-наас 2015 оны 10 сарын 30-ныг дуустал буюу нийт 2 жилийн хугацаанд төлөх талаар заагаагүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “манай үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага болон дээрхи тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “гэрээнд, хэрэглэсэн үйлчилгээний төлбөрийг төлнө гэж заасан, үйлчилгээг ашигласан ашиглаагүй ялгаагүй төлбөрийг төлнө гэж, мөн гэрээ цуцлах бол хэрхэх талаар заагаагүй тул дээрхи төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж маргаж байна. Хариуцагчийн энэхүү тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж тайлбар гаргаж байх боловч тайлбараа баримтаар нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.2.2–т зааснаар “” ХХК-ий Д.Уөөс 544187 /таван зуун дөчин дөрвөн мянга нэг зуун наян долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16976 /арван зургаан мянга есөн зуун далан зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

     ДАРГАЛАГЧ