Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/329

 

 

 

 

   2021             5        25                                           2021/ШЦТ/329                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: А.Марал,

            Шүүгдэгч: У.Б , Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З  овогт У  Б , Б   овогт Д-ын    Н     нарт холбогодуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000000607 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны .....дугаар сарын ......-ны өдөр Дундговь аймагт төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...... ажилтай, ам бүл ........ хамт Баянзүрх дүүргийн .......... дугаар хороо, .................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З  овогт У  Б , /РД:................./,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл .......... хамт Баянгол дүүргийн ..........дүгээр хороо, .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ............ тоотод оршин суух, Б   овогт Д-ын    Н     /РД:.............../,

Шүүгдэгч У.Б  нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 132 тоотод хохирогч Д.Н    тэй маргалдан зодож биед хамар ясны хугарал, дух, баруун хацар, зүүн дал, цээжинд зулгаралт, зүүн зовхи, баруун тавхайн цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 132 тоотод хохирогч У.Б тай маргалдан баруун гуянд нь нэг удаа хутгалж, биед баруун гуянд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Б  шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Н    н мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд би Ц  гэрт очоод бид нар нийлж цуг Ц  гэрийн том өрөөнд дан пиво уусан ба пиво дуусчихаар нь дахин худалдаж авахаар гарахаар болоход Б  бид хоёр цуг гарахаар тохиролцоод  Б  түрүүлж гарсан ба би харин Ц  тай жижиг өрөөнд нь ороод үнсэлдээд хувцсаа тайлаад бэлгийн харилцаанд орох гээд байж байтал Б  гаднаас орж ирээд намайг учир зүггүй зодоод том өрөөнд ороод суучихсан юм. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал гээд байх юм байхгүй. Б  бид хоёр хоорондоо эвлэрсэн”  гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Хохирогч У.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа тараад цуг ажилладаг Д.Ц  , Д.Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба тэр өдрийнхөө орой Н    г Ц   бид хоёр гэрт нь хүргэж өгчхөөд Ц  гэрт нь хоносон ба маргааш нь буюу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Н     гаднаас орж ирээд бид нар нийлж цуг Ц  гэрийн том өрөөнд дан пиво уусан ба пиво дуусчихаар нь дахин худалдаж авахаар гарах болох Н     бид 2 цуг гарахаар тохиролцоод би түрүүлж гараад орцны гадна хүлээж зогсоод 5 минут орчим болоод Н     гарч ирэхгүй байхаар нь буцаад Ц  гэрт ороход Н    , Ц   хоёр жижиг өрөөнд нь хоёулаа нүцгэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь миний хувьд сүүлийн 2-3 жилийн турш дотно харилцаатай байгаа учраас уурлаад чи намайг яаж байгаа юм бэ гэтэл миний урдаас чамайг яасан юм гэх мэт зүйл яриад урдаас томроод байхаар нь тэндээ би Н    г зодоод буцаад том өрөөнд сууж байтал Ц   хувцсаа өмсөөд миний хажууд сууж байтал Н     том өрөөнд орж ирэхдээ гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан орж ирээд дайрахаар нь би шууд урдаас нь 2 хөлөөрөө хамгаалсан ба миний баруун гуя руу 1 удаа хутгаараа дүрсэн. Тэгэхээр нь би одоо боль, чи намайг хутгалчихлаа гэж хэлтэл Н     болиод бид нар тэндээ байж байтал цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэгт хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,  

 Гэрч Д.Ц  ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 10 минутад гэртээ сэрсэн. Тэгэхэд Б  манай гэрт байсан. Н     байгаагүй. Тэгээд Б  ажилдаа явъя би “уусан юм гараагүй байна согтуу машин барихгүй, би ажилдаа явахгүй” гэхэд Б  өөрийнхөө 88201474 дугаараас Н    н 99667930 дугаарын утас руу залгаад хүрээд ир Ц  гэрт байна шараа тайлъя гэсэн тэгээд хэсэг хугацааны дараа ирсэн. Б  Н     бид гурав манай гэрт байсан нэг том 2.5 литрийн пиво хувааж уугаад  Б  гарч нэг том 2.5 литрийн пиво авч ирээд бид гурав хувааж уугаад би согтоод унтсан. Тэгээд сэргэхэд Н     Б  хоёр ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй хоорондоо зодолдсон. Н    н нүд нь хөхөрсөн байсан Б  дахин нэг пиво авч ирээд би 1, 2 аягыг уугаад би унтчихсан. ...Сэргэхэд Б , Н     хоёр дахин зодолдсон гээд Б ын хөл рүү нь Н     хутгалчихсан Б ын хөлөөс нь цус гарчихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-31-р хуудас/, 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3244 дугаартай дүгнэлтэд: “...Д.Н    -н биед хамар ясны хугарал, дух, баруун хацар, зүүн дал, цээжинд зулгаралт, зүүн зовхи, баруун тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хх-н 39-40-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3222 дугаартай дүгнэлтэд: “...У.Б ын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

 Яллагдагч У.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа тарчхаад найз Д.Ц  , Д.Н нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд орой нь Ц   бид хоёр Н    г гэрт нь хүргэж өгчхөөд буцаад Ц д ирж хоносон юм. Маргааш нь буюу 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд би Н    г цуг ажилдаа явъя гэж хэлээд Ц  ыг гэрт нь дуудсан ба төд удалгүй Н     гаднаас Ц  гэрт ирсэн бөгөөд бид гурав нийлээд 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво хувааж уучхаад дахиад би дэлгүүр гарч 2.5 литрийн Нийслэл пиво авч ирээд бид 3 хувааж ууж дуусгаад  дахиж авахаар болоод Н    тэй цуг гарахаар тохиролцоод би түрүүлж гэрээс гараад байрны гадаа хүлээгээд зогсоод Н    г гарч ирэхгүй байхаар нь би буцаад Ц  гэрт ортол Ц  , Н     2 жижиг өрөөнд хувцсаа тайлчихсан нүцгэн байж байхаар нь би уурлаад Ц  ыг Н    тэй хардаад  Н    г 2 удаа нүүрэн тус газар нь цохиход Н     уначихсан бөгөөд дахиж хөл рүү нь нэг удаа өшиглөчхөөд жижиг өрөөнөөс гарч том өрөөнд орж суусан. Би Ц  тай 2-оос 3 жил дотно харилцаатай байсан юм. Энэ талаар Н     мэдэж байсан бөгөөд мэдсээр байж Ц  тай дотно харилцаанд орох гэж байсан болохоор миний уур хүрсэн юм. Би Н    н нүүрэн тус газар нь 2 удаа цохиход Н     газар унаад өгөхөөр нь хөл орчим нь нэг удаа өшиглөсөн юм” гэх мэдүүлэг /хх-н 50-51-р хуудас/,

 Яллагдагч Д.Н    н мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд маргааш нь буюу 4 дүгээр сарын 09-ний 08 цагийн орчимд би Б  над руу хүрээд ир цуг ажилдаа явъя гэж би Ц  гэрт нь байна гэж дуудсан ба төд удалгүй би Ц  гэрт явж орсон ба бид нар өмнөх өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас машин барьж болохгүй болчхоод Ц  гэрт нь байсан 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво 1 ширхгийг хувааж уугаад мөн дуусчихлаар нь би дахин дэлгүүр  орж 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво 1 ширхгийг худалдаж авч орж ирээд хувааж уугаад байж байсан ба тэр пиво дуусах үед Б  бид 2 дэлгүүр гарахаар тохиролцоод Б  гэрээс түрүүлж  гарсан ба би харин Ц  тай жижиг өрөөнд ороод үнсэлдээд хувцсаа тайлаад бэлгийн харилцаанд орох гээд байж байтал Б  гаднаас орж ирээд намайг учир зүггүй зодсон ба тэр үед нь цохиулаад манарчихсан байж байгаад хамрын цусаа арчаад уур хүрээд байхаар нь гал тогооны өрөөнд тавиур дээр ил байсан бор өнгийн  иштэй хутгийг аваад Б  дээр очоод зүүн гартаа хутгаа барьж байгаад 1 удаа буруу гуя руу нь хатгачихсан юм. Тэгтэл Б  болиоч гэхээр болиод цусыг нь тогтоох гэхэд тогтохгүй байхаар нь эмнэлэг дуудаж үзүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2-6/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-10/, шүүгдэгч/хохирогч У.Б ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 62-80/, шүүгдэгч/хохирогч Д.Н    н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 84-96/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч У.Б  нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 132 тоотод хохирогч Д.Н    тэй маргалдан зодож биед хамар ясны хугарал, дух, баруун хацар, зүүн дал, цээжинд зулгаралт, зүүн зовхи, баруун тавхайн цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 132 тоотод хохирогч У.Б тай маргалдан баруун гуянд нь нэг удаа хутгалж, биед баруун гуянд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Н    н: “...Ц  тай жижиг өрөөнд нь ороод үнсэлдээд хувцсаа тайлаад бэлгийн харилцаанд орох гээд байж байтал Б  гаднаас орж ирээд намайг учир зүггүй зодоод том өрөөнд ороод суучихсан юм”  гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, хохирогч У.Б ын: “...Ц  гэрт ороход Н    , Ц   хоёр жижиг өрөөнд нь хоёулаа нүцгэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь миний хувьд сүүлийн 2-3 жилийн турш дотно харилцаатай байгаа учраас уурлаад чи намайг яаж байгаа юм бэ гэтэл миний урдаас чамайг яасан юм гэх мэт зүйл яриад урдаас томроод байхаар нь тэндээ би Н    г зодоод буцаад том өрөөнд сууж байтал Ц   хувцсаа өмсөөд миний хажууд сууж байтал Н     том өрөөнд орж ирэхдээ гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан орж ирээд дайрахаар нь би шууд урдаас нь 2 хөлөөрөө хамгаалсан ба миний баруун гуя руу 1 удаа хутгаараа дүрсэн. Тэгэхээр нь би одоо боль, чи намайг хутгалчихлаа гэж хэлтэл Н     болиод бид нар тэндээ байж байтал цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэгт хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч Д.Ц  ын: “...Тэгээд сэргэхэд Н     Б  хоёр ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй хоорондоо зодолдсон. Н    н нүд нь хөхөрсөн байсан Б  дахин нэг пиво авч ирээд би 1, 2 аягыг уугаад би унтчихсан. ...Сэргэхэд Б , Н     хоёр дахин зодолдсон гээд Б ын хөл рүү нь Н     хутгалчихсан Б ын хөлөөс нь цус гарчихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-31-р хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3244, 3222 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч У.Б , Д.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Б , Д.Н нар нь согтуурсан үедээ хоорондоо маргалдан, зодолдож улмаар хэн хэнийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нар нь шүүх хуралдаанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч У.Б ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял”, шүүгдэгч Д.Н    г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З  овогт У  Б , Б   овогт Д-ын    Н     нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч Д.Н    г 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор иштэй хутга /хутганы бариул хэсэг нь 12 см, ажлын хэсэг нь 15 см нийт 27 см/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устагасугай.

  5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б , Д.Н нарт руьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ