Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/шш2017/00700

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр                         Дугаар 142/ШШ2017/00700                                   Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг 

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1970 оны 07 сарын 11-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, 25-29 тоотод оршин суух Тайж овогт Шатархүүгийн Түмэнбаярт /регистрийн дугаар ЙР79122316/ холбогдох 31 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Ш.Түмэнбаяр нь тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 7 хоног баривчлагдсан байр хоолны зардал 31 500 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулан өгч манай ажилд туслана уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Ш.Түмэнбаярт холбогдуулан 31 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Түмэнбаяр нэхэмжлэлийн шаардлага болох 31 500 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны 2017 оны 06 сарын 14-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хууль болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Ш.Түмэнбаярт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 31 500 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ