Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00096/И |
Дугаар | 130/ШШ2017/00194 |
Огноо | 2017-03-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2017/00194
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дүгээр багт оршин суух, Х овогт Т ийн А ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х , гэрч А.Р , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баяннуур сумын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай тушаалын хавсралтын 169 дугаарт А гэж, мөн 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 294 дугаартай тушаалын хавсралтын 26 дугаарт бичигдсэн А гэж бичигдсэн нь А мөн болохыг, Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Т.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Т.А нь 1964 онд төрсөн, Баяннуур сумын уугуул иргэн. Би 1980 онд 8 дугаар ангиа төгсөж мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баяннуур сумын САА-н даргын 83 тоот тушаалаар 1-р фермийн үнээний тасагт саальчнаар томилогдон анх ажилд орсон.Уг фермд 1980 оны 6 дугаар сарын 25-наас 1990 оны 12 дугаар сарын 31 хүртэл саальчнаар тасралтгүй 10 жил ажиллаж САА тарж "Ж " ХХК болоход ажлаас гарсан.Тухайн үед САА-н ажилчдын хөдөлмөрийн дэвтэр САА-н нягтлан бодогч А.Х гэдэг хүнд байдаг байсан.Бид ажлаас гарах үед бидний хөдөлмөрийн дэвтрийг өгөөгүй ба дараа нь авах гэж хөөцөлдөж хайсан боловч А.Х гэдэг хүн 1992 онд Казахстан нүүсэн байна.Өөр энэ талаар мэдэх хүн олдоогүй, удирдах ажилтан байсан зарим хүн нас барсан, зарим нь мөн Казахстан нүүсэн учраас хөдөлмөрийн дэвтрээ олж авч чадаагүй, тухайн үеийн албан тушаалтны хариуцлагагүй байдлын улмаас хохирч үлдлээ. Аймгийн архивын тасгаас шүүлгэж үзэхэд анх ажилд томилсон тушаал, 1987 онд шагнуулж байсан тухай баримт, Баяннуур сумын САА-н даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 294 тоот тушаал зэргээс өөр материал олдоогүй.Учир байдлаа Нийгмийн даатгалын байгууллагад хэлэхэд ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир тус шүүхэд хандаж байна. Миний иргэний үнэмлэх дээр бичигдсэн нэр А боловч хүмүүс намайг А гэж бас нэрлэдэг, миний зарим бичиг баримтад бас А гэж бичигдсэн байгаа. Архиваас олдсон дээрх баримтуудын заримд нь мөн энэ нэрээр бичигдсэн байна. Иймд шүүхээс:
1 .Баяннуур сумын САА-н даргын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 238, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 294 дүгээр тушаалуудад бичигдсэн А нь А мөн болохыг тогтоох
2. 1980 оны 6 дугаар сарын 25-наас 1990 оны 12 дугаар сарын 31 хүртэл Баяннуур сумын САА-д саальчнаар ажилласан 10 жилийг тогтоох хүсэлт тус тус гаргаж байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний эхнэр болох Т.А 1980 оноос эхэлж Баяннуур сумын Сангийн аж ахуйд саальчин, туслах малчнаар ажиллаж байсан. Тухайн үед 8 дугаар анги төгссөн, 16 нас хүрсэн бүх хүнийг ажилтай болгодог байсан. Ажиллаж байсан үед түүний хөдөлмөрийн дэвтэр байсан бөгөөд тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Х гэх хүнд байдаг байсан. Тэр хүн 1992 онд Казахстан улсад нүүж явах үед хөдөлмөрийн дэвтрийг авч чадаагүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор сумын нийгмийн даатгалын байцаагчид хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон тул аймгийн архиваас ажиллаж байсан үеийн зарим нэг тушаалуудыг олсон. Тэдгээр тушаалын дагуу шүүхэд Т.А ы ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Эхнэр Т.А ы хийсэн хөдөлмөр үнэн болохыг тодорхойлуулахын тулд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд хүсэлт гаргасан. Иймд Т.А нь 1980 оноос 1990 он хүртэл Баяннуур сумын Сангийн аж ахуйд саальчин, туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна. Энэ талаар гэрчлэх амьд гэрчийг шүүх хуралдаанд дагуулж ирсэн. Мөн хөдөлмөрийн дэвтрийг авч чадаагүй. Тухайн үед сайшааж байсан зарим нэг тушаалуудыг архиваас шүүлгээд олсон. Өөртөө байгаа холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Т.А нь Баяннуур сумын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай тушаалын хавсралтын 169 дугаарт А гэж, мөн 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 294 дугаартай тушаалын хавсралтын 26 дугаарт А гэж бичигдсэн нь А мөн болохыг, Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ
1. Баяннуур сумын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай тушаалын хавсралтын 169 дугаарт А гэж, мөн 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 294 дугаартай тушаалын хавсралтын 26 дугаарт А гэж бичигдсэн нь А мөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1980 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосон БӨ№*********** дугаартай хуучин улаан өнгийн иргэний паспортонд: БВ************ регистрийн дугаартай, овог Т , нэр А , төрсөн 1964 он 06-р сарын 08-ны өдөр, газар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвд, эмэгтэй, нийгмийн байдал малчин, паспорт олгосон газар Баян-Өлгий ЦС анги, ямар баримтаар паспорт олгосон Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын АДХГүйцэтгэх захиргааны 1-р маягтаар, олгосон 1980 оны 10 сарын 31 өдөр гэж бичигдсэн, паспортын эзний гарын үсэг А гэж зурсан байдал,
БНМАУ-ын иргэн, 1964 онд төрсөн, овог Хурман, эрэгтэй, нэг Х , БНМАУ-ын иргэн 1964 онд төрсөн, эмэгтэй, овог Т, нэр А нар 1987 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон учир 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж олгосон №19 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
№85 дугаартай хүүхдийн овог Т, нэр А эмэгтэй, 1964 оны 6 дугаар сарын 8-нд эмнэлгийн газар төрснийг 1964 оны 7 сарын 9-ний өдрийн 85-рт бүртгэв гэр Т.А ы төрсний гэрчилгээний хуулбар,
Баяннуур сумын 4 дүгээр багийн иргэн С.К ын Би 4 дүгээр багт амьдардаг. Манай хөрш Т.А эгчийг янз бүрээр нэрлэдэг. А , заримдаа А гэж дууддаг нь үнэн гэдгийг баталж гэрчилнэ гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баяннуур сумын 4 дүгээр багийн иргэн Х.Гүлнарын Миний бие 4-р багийн иргэн. А эгч манай хөрш олон жил болсон. Энэ хүнийг А эгч заримдаа А эгч гэж нэрлэж дууддаг нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч А.А нь Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
БНМАУ, Хөдөө аж ахуйн яамны харьяа Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйн даргын 1980 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаартай Ажилчин томилох тухай тушаалын хавсралтын 14 дугаарт А гэж бичигдсэн бичилт,
БНМАУ, Сангийн аж ахуйн яамны харьяа Баяннуурын сангийн аж ахуйн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай Шагнах тухай тушаалын хавсралтын 169 дугаарт А гэж бичигдсэн бичилт,
БНМАУ, Сангийн аж ахуйн яамны харьяа Баяннуурын сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 294 дугаартай Гадаадын мал нядалгаанд ажиллагсдыг авч ажиллуулах тухай тушаалын хавсралтын 26 дугаарт А гэж бичигдсэн бичилт,
Б сумын * дүгээр багийн иргэн С.А ийн Миний бие С ий А 1955.04.17-нд төрсөн. Одоо 1 дүгээр багт өндөр насны тэтгэвэрт байдаг. 1980 онд манай үхэр сүргийн 15 үхрийг ээж, 15 үхрийг эхнэр саадаг байсан. Тэр үед А саальчнаар орсон гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Б сумын * дугаар багийн иргэн Ж.Ө ийн Миний бие Ж ы Ө 1954 онд төрсөн, өссөн газар Б сум, * дугаар багийн иргэн. Би 1978 оноос үхэр хариулсан. Тухайн үед манай саальчин эхнэр М.Т байсан. Тэр үед 1980-аад онд Т , А , Б.Ш , К , Р бүгд Баяннуур сумын саальчин байсан. Тухайн үед А ыг саальчдыг төлөөлүүлж аймагт нэг том хуралд явуулж байсан. Саальчнаар ажилласан болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Б сумын * дугаар багийн иргэн М.Т ийн Миний бие М н Т 1955 онд төрсөн. Б сумын * дугаар багийн иргэн. 1980 онд миний нөхөр Ө үхэрчин, би түүний саальчин болсон. Тэр үед Баяннуур сумын саальчин Т ийн А Т.Т ийн саальчин болсон. 1980 оноос эхэлж 1990 он хүртэл саальчнаар ажилласан болохыг гэрчилж байна гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Б сумын * дүгээр багийн иргэн Ж.Р ы Миний бие Ж н Р . 1980 онд нөхөр А 1 дүгээр багийн үхэрчин, би саальчин болсон. Тэр үед надтай А гэдэг охин манай үхэр сүргийн саальчин байсан. Хөгшин ээжийн хамт бидэнтэй хамт байсан. Энэ охины саальчнаар ажилласныг гэрчилж байна гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд оролцсон гэрч А.Р ын мэдүүлэг зэрэг дээрх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд оролцсон гэрч А.Р ын мэдүүлгийг тус тус үндэслэн Баяннуур сумын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай тушаалын хавсралтын 169 дугаарт А гэж, мөн 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 294 дугаартай тушаалын хавсралтын 26 дугаарт А гэж бичигдсэн нь А мөн болохыг, хүсэлт гаргагч Т.А нь Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Т.А ы нотлох баримтаар гаргаж өгсөн 685331 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхийн үнэмлэхийн эхний хуудсанд бичсэн нэр нь засвартай /Т А /, мөн Т.А д Баяннуур сумын САА-н захиргаа, ҮЭ-ийн хорооноос 1988.12.25-ны өдөр олгосон гэх гэрчилгээ нь гараар бичигдсэн Баяннуур сумын Сангийн аж ахуйн захиргаанаас олгосон эсэх нь эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг тус тус баримтлан Баяннуур сумын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай тушаалын хавсралтын 169 дугаарт А гэж, мөн 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 294 дугаартай тушаалын хавсралтын 26 дугаарт А гэж бичигдсэн нь А мөн болохыг, Т.А нь Баяннуур сумын сангийн аж ахуйд 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.А ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН