Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/477

 

 

 

 

 

 

     

                 

   2021              7            20                                         2021/ШЦТ/477                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Э.З , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч В.Б , түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Э-ийн З , Б  овогт В-ийн Б нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102001070098 дугаартай 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Э.З : Монгол улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ........ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Барилгын засал чимэглэлчин”, “Барилгын шат угсрагч” мэргэжилтэй, “Бимекс” ХХК-д агуулахын ажилтан, ам бүл ........... хамт ............ дүүргийн ......... дугаар хороо, Баянхошуу .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........ дүүргийн ..... дугаар хороо, ..... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, О овогт Э-ийн З  /РД: .............../,

 

             Шүүгдэгч В.Б : Монгол улсын иргэн, ......... оны ..... дугаар сарын .......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Менежментийн удирдлага’’ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......., эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...... дугаар хороо, ......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..... дүүргийн ..... дүгээр хороо, ............ тоотод оршин суудаг, урьд нь

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Б  овогт В-ийн Б /РД: ....................../,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.З  нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байрны орчмоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, “шавар” гэх нэршилтэй 23,1 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19А дугаар байрны урд байрлах саравчинд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 20,3 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар В.Б д өгсөн,

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 27-14 тоот гэртээ болон өөрийн биедээ 2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 35 минут хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 2,8 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан

шүүгдэгч В.Б  нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19А дугаар байрны урд байрлах саравчинд Э.З аас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 20,3 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, үргэлжилсэн үйлдлээр дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдрийн 22 цаг 41 минут хүртэл Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны орчимд 93-99 УБР улсын дугаартай “Инфинити Ку Экс 56” /Infiniti Qx56/ загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.З  нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байрны орчмоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, “шавар” гэх нэршилтэй 23,1 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19А дугаар байрны урд байрлах саравчинд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 20,3 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар В.Б д өгсөн,

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 27-14 тоот гэртээ болон өөрийн биедээ 2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 35 минут хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 2,8 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан

шүүгдэгч В.Б  нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19А дугаар байрны урд байрлах саравчинд Э.З аас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 20,3 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, үргэлжилсэн үйлдлээр дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдрийн 22 цаг 41 минут хүртэл Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны орчимд 93-99 УБР улсын дугаартай “Инфинити Ку Экс 56” /Infiniti Qx56/ загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүгдэгч Э.З ы өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч В.Б гийн өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 22 цаг 30 минутанд ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 5/,

 

2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 22 цаг 41 минутаас 22 цаг 55 минутанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны орчимд В.Б гийн жолоодож явсан 93-99 УБР улсын дугаартай Инфинити Ку Экс 56 “Infiniti Qx56” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “..Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхийн өмнө уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан В.Б гээс...тээврийн хэрэгслийн зүүн талын урд хаалганы дотор талын хавтас хэсгээс жижиг гялгар ууттай, хар бор өнгийн “шавар” мэт зүйлийг зааж өгсөн болохыг тэмдэглэлд тусгав. “...Хураан авсан “шавар” мэт зүйлийг цахилгаан жингээр шалгаж үзэхэд гялгар уутны хамт 20,6 грамм байсныг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 7-9/,

 

2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 35 минутаас 01 цаг 10 минутанд Э.З ы биед үзлэг хийсэн: “..Э.З аас “Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж, хэрэгсэл байгаа, сайн дураараа гаргаж өгнө гээд өөрийн гадуур куртикны гадна хэсгийн зүүн талын халааснаас өнгөгүй дөрвөлжин хуванцар сав, дотроо бөөрөнхий “шавар” мэт зүйлтэй зүйлсийг гарган хураалгасан. Түүний биеэс илэрсэн өнгөгүй дөрвөлжин хуванцар сав, дотроо бөөрөнхий “шавар” мэт зүйлийг цахилгаан жин дээр савны хамт жинлэхэд 15,4 грамм байх ба “шавар” мэт зүйлийг савнаас гаргаж, зориулалтын зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийж цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 3,1 грамм байсныг №1, доторх хэсэг нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон хоосон өнгөгүй, дөрвөлжин хуванцар савыг №2 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов..." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14-18/,

 

2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цаг 17 минутаас 01 цаг 25 минутанд Э.З ы биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “..5 дугаар баганад ТНС /Марихуан/ төрлийн бодис хэрэглэсэн болохыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, шээсийг шинжилгээнд хүргүүлэхээр тогтов..." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 19-22/,

 

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Золзаяагийн “...2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Э.З ы биед үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан эд зүйлст...” шинжилгээ хийсэн:

Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн зүйл, “2” гэсэн хаягтай хуванцар сав зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

“1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн зйүлийн гялгар ууттай жин нь 3,1 грамм, цэвэр жин нь 2,8 грамм байна гэсэн шинжээчийн 1456 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 79-82/,

 

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Золзаяагийн “...Э.З аас авсан биологийн дээж болох шээсний дээжид...” шинжилгээ хийсэн:

-Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

“Э.З  УП97042634’’ гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно гэсэн шинжээчийн 1454 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1/86-88х/,

 

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Золзаяагийн “...2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 27-14 тоотод үзлэг хийх явцад илэрч хураагдсан эд зүйлст...” шинжилгээ хийсэн:

Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цагаан өнгийн хуванцар сав, АК9699621 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

Ирүүлсэн дээжийн жин нь өөрчлөгдөхгүй тул жинг тогтоох шаардлагагүй гэж үзлээ гэсэн шинжээчийн 1457 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 93-95/,

 

2021 оны 03 дугаар сарын 17-ны -өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Золзаяагийн “...93-99 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлс болон В.Б гийн биеэс авсан биологийн дээж болох 1 ширхэг савтай шээсний дээжид...” шинжилгээ хийсэн:

Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Глгар ууттай бор хүрэн өнгийн зүйлсээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. “В.Б  2021.03.08, УШ96022439” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/” илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

 

Гялгар ууттай бор хүрэн өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 20,6 грамм, цэвэр жин нь 20,3 грамм байна гэсэн шинжээчийн 1453 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 99-102/,

 

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1хх-н 104/

 

Шүүгдэгч Э.З , В.Б  нар нь хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон Шүүх сэтгэц, эмгэг судлалын 160, 192 дугаартай дүгнэлтүүд /хх-н 107-108, 111-112/,

Э.З ы мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 64-67х/,

 

В.Б гийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-н 68-69/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч В.Б гийн өгсөн:

“...Миний унаж явсан тээврийн хэрэгслээс хураагдсан “шавар” гэх бодисыг З аас авсан үнэн. Гэхдээ анх уулзахдаа “шавар” өгнө, авна гэж on уулзаагүй, машин тэрэг авна, зээл авмаар байна гэж ярьж байгаад гэнэт л энэ талаар яриад, үзүүлэхээр нь сонирхоод авчихсан юм. З  дээрх “шавар”-ыг хаанаас авсан гэдгээ хэлээгүй...” /хх-168/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.З ы өгсөн:

“...би прокурорын тогтоолтой танилцсан. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...би энэ хэргийн талаар өмнө нь өмгөөлөгчийн хамт хэд хэдэн удаа гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа, миний өмгөөлөгчтэй хамт өгсөн мэдүүлгүүд үнэн зөв...” /хх-178/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Э-ийн З , Б  овогт В-ийн Б нар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О овогт Э-ийн З , Б  овогт В-ийн Б нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Э.З , В.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч нарын хувийн холбоотой нотлох баримтууд болох:байдалтай

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 189, 210/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 198, 212/

- ажлын газрын тодорхойлолт /хх-н 188/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 156, 157/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

            Шүүгдэгч О овогт Э-ийн З  нь Б  овогт В-ийн Бямбасүрэнгээс их хэмжээний буюу 23,1 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, “шавар” гэх нэршилтэй бодисыг хадгалаж байсан тул ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Э-ийн З д 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

            Б  овогт В-ийн Бямбасүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэсэн хуулийн үндсэн шалгуурыг хуульчилсан байна. 

Иймд шүүгдэгч Э.З ы хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар О овогт Э-ийн З ыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах” ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Харин шүүгдэгч В.Б  нь өмнө нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан тул Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” байх хэсэгт хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байх нь хуульд нийцнэ. Иймд Б  овогт В-ийн Бямбасүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.       

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.З д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Э.З д сануулах нь зүйтэй. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 агууламжтай №1 гэж дугаарласан гялгар ууттай жин нь 3,1 грамм, цэвэр жин нь 2,8 грамм шавар гэх нэршилтэй бодис, №2 гэж дугаарласан хуванцар сав 1 ширхэг, гялгар ууттай жин нь 20,6 грамм, цэвэр жин нь 20,3 грамм шавар гэх нэршилтэй бодис зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгах, АК969921 сери дугаартай, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлэн тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч О овогт Э-ийн З , Б  овогт В-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Э-ийн З д 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

            Б  овогт В-ийн Бямбасүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар О овогт Э-ийн З д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах” ялаар дүйцүүлэн сольсугай.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан В.Б гийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй. 

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.З д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 агууламжтай №1 гэж дугаарласан гялгар ууттай жин нь 3,1 грамм, цэвэр жин нь 2,8 грамм шавар гэх нэршилтэй бодис, №2 гэж дугаарласан хуванцар сав 1 ширхэг, гялгар ууттай жин нь 20,6 грамм, цэвэр жин нь 20,3 грамм шавар гэх нэршилтэй бодис зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгах, АК969921 сери дугаартай, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлэн тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай. 

 

            8. Шүүгдэгч Э.З д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, В.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Э.З д сануулсугай.

           

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.   

           

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.З д авсан хувийн баталгаа гаргах, В.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ