| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00084/И |
| Дугаар | 130/ШШ2017/00195 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2017/00195
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн А сумын * дүгээр багт оршин суух, Б овогт Б ын Цын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: 1962 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1962 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн. Төрөлтийн бүртгэлийг 1962 онд төрсөн болохыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авсан.
Иймд миний цахим бүртгэл дээр 1963 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн гэж бичигдсэн нь тухайн үеийн иргэний бүртгэлийн ажилтнуудын алдаа болсон байна. Иймд миний насыг 1962 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн үнэн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Ц шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа; Миний төрсний гэрчилгээ 1962 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөр явдаг. Паспортан дээр 1963 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр явдаг учраас нас тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн намайг 1962 оны 6 дугаар сарын 21-ий өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ц ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Ц нь 1962 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаартай албан бичгээр регистр олголтын ХААТР-1, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ИУБ-31, иргэний үнэмлэх олголтын ХААТР-21 маягтууд, Б.Ц ын цахим үнэмлэх зэрэг бичиг баримтуудад Б.Ц ын төрсөн огноо нь 1963 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хэмээн бичигдсэн байна.
Хүсэлт гаргагч Б.Ц ын бичиг баримтуудад төрсөн огноог 193 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хэмээн бичигдсэн боловч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 231/000314 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэр Т н Б , эхийн нэр П ын Б нарын гэр бүлд 1962 оны 6 дугаар сарын 21-нд Б ын Ц төрсөн ба 1962 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын төрөлтийн бүртгэлийн 40-рт бүртгэсэн тул лавлагаа олгосон байна.
Мөн хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, Баян-Өлгий Алтай сумын Бүрэн дунд сургуулийн захирал Г.Н , Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Р.У нарын тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 231/000314 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Б ын Ц 1962 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Б овогт Б ын Ц 1962 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Ц ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК