Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 159

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р багийн иргэн Лувсан овгийн Сүрэндоржийн Ринчинбямбын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, 2017  оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Ринчинбямба

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ринчинбямба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. 17 настайгаас буюу 1974 оноос эхлэн Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчинаар ажиллаж байгаад 1976 онд цэргийн албанд явж, 1979 онд ирсэн. Цэргийн албанаас ирээд тус нэгдэлд тасралтгүй мал малласан ба одоог хүртэл малаа маллан амьдарч байна. Гэтэл тухайн үеийн нэгдлийн дарга, тоо бүртгэгч нарын хайхрамжгүй үйлдлээс болоод миний тэтгэвэрт гарах хугацаа хойшлогдсон. Учир нь Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрүүдэд Сүрэндорж овогтой Рэнчин, Ренчин гэж нэрийг маань буруу бичсэн байх тул Сүрэндоржийн Рэнчинд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс олгосон, Сүрэндоржийн Ренчинд 1981 оны 4 сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Шүүхэд хуулбарлаж өгсөн хөдөлмөрийн дэвтэр бол миний хөдөлмөрийн дэвтэр юм. Эхийг нь нийгмийн даатгалын байгууллагад өгсөн гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ринчинбямба нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч С.Ринчинбямбын хөдөлмөрийн дэвтэрт нэр нь буруу бичигдсэн  болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Д.Адъяадоржийн:“...Жинхэнэ нэр нь бол Ринчинбямба гэдэг хүн байгаа юм. Тухайн үед бичиг баримтанд нь Рэнчин, Ренчин гэж нэрийг нь буруу бичсэн юм билээ....” гэх мэдүүлэг,

- Гэрч Ж.Батнасангийн: “...Бид нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Насаараа тэмээ малласан хүн. Сүрэндорж нь аав нь байгаа юм. Ээж нь Итгэл гэдэг хүн байдаг. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт Рэнчин гээд Бямбыг нь орхигдуулан бичсэн байна. Үндсэн нэр нь Ринчинбямба гэдэг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Отгонтөгсийн: “...С.Ринчинбямбын аав нь Сүрэндорж, ээж нь Итгэл гэдэг хүн байдаг. Бид нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Аав нь миний хүүг Ринчинбямба гэдэг гэж ярьдаг байсан бөгөөд бид ч мөн энэ хүнийн Ринчинбямбаар нь сайн мэднэ. Хүмүүс Рэнчин гэж дууддаг байсан юм...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 сарын 6-ны өдрийн 005/000193 дугаартай “Сүрэндоржийн Ринчинбямба” гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

3.Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс олгосон “Сүрэндоржийн Рэнчин” гэх хөдөлмөрийн дэвтрийн нүүр хэсгийн хуулбар, Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс 1981 оны 4 сарын 24-ний өдөр олгосон “Сүрэндоржийн Ренчин” гэх хөдөлмөрийн дэвтрийн  нүүр хэсгийн хуулбар баримтууд болно.

 

Дээрх бичгийн баримтуудаар С.Ринчинбямбын Сүрэндоржийн Рэнчинд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, Сүрэндоржийн Ренчинд 1981 оны 4 сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Лувсан овгийн Сүрэндоржийн Ринчинбямба /ЗИ57050712/ нь Сүрэндоржийн Рэнчинд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, Сүрэндоржийн Ренчинд 1981 оны 4 сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ