Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пэрлээн Гандолгор |
Хэргийн индекс | 129/2016/0041/Э |
Дугаар | 62 |
Огноо | 2016-07-18 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Б.Батсайхан |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Хохирогч: Ч.Батмөнх
Иргэдийн төлөөлөгч: Т.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун богдынхон овогт Чагнаагийн Баатархуягт холбогдох 201403000313 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 07 сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайн өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймаг, Бор-Өндөр сум 6-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 сарын 20-ны өдөр 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 10 сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Зуун богдынхан овогт Чагнаагийн Баатархуяг /РД:СЩ76071511/
Шүүгдэгч Ч.Баатархуяг нь 2014 оны 08 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр Шийрт гэх газарт байрлах “Шинэ эрч хүч” ХХК.ийн харуулын гэрт хохирогч Ч.Батмөнхийг “пивонд явж өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Шүүгдэгч Ч.Баатархуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 08 сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад би аймгийн төвөөс уурхай дээр очсон. Би хотоос машины сэлбэг авах гээд 3 залуу надтай хамт очоод, орой сэлбэгээ ачих гэсэн амжихгүй байсан учраас өглөө ачихаар болсон. Тэгээд би гадаа байж байтал харуулын гэрт хүн дуудаад байна гэхээр нь би гэрт ороход зүүн талын орон дээр Г.Алтангинж сууж байсан бөгөөд баруун талын орон дээр зүс үл таних залуу сууж байсан. Би гэрт ороод Г.Алтангинжтэй гар барихад тэр миний гарыг мушгаад, чи яасан их хүн матаж, мотор хураадаг лалар вэ гээд гар мушгисан. Гэтэл нөгөө залуу нь намайг араас бариад энэ хоёр нийлээд намайг зодсон бөгөөд би нэг ухаан ороход гэрийн шалан дээр хэвтэж байсан. Харин тэр хоёр миний хоёр талаас өшиглөөд байсан. Би зодуулсан учраас миний ухаан орж гараад байсан бөгөөд би тэр үед архи хэрэглээгүй байсан. Угаасаа ирсэн жолооч нар болон харуулуудаас архи дарс хэрэглэсэн хүн байгаагүй. Тэгээд намайг Г.Алтангинж барьж аваад чи яасан их хүн матдаг юм гээд байхаар нь би түүнд матаагүй гэсэн чинь хэсгийн төлөөлөгч Баяртогтох хэлсэн гээд намайг хойд орон дээр тонгороод шидсэн. Тэр үед гэрт лаа унтарсан харанхуй байсан чинь хүн хутгалчихлаа гээд орилсон чинь Г.Алтангинж намайг чи хутгалсан гээд байсан. Би тэр үед хутгалаагүй гэдгээ хэд хэдэн удаа хэлсэн. Би сумын төв рүү явахад намайг машины тэвшин дээр авч явсан бөгөөд манай нэг харуул надтай хамт яваад, бусад нь машины кабинд суусан. Тэгээд нэг айлын гадаа очиход Г.Алтангинж намайг буулгаж байгаад чи хутгалсан гээд хэлчихээч гээд миний толгой руу 3 удаа цохьсон. Тэгээд бид нар сумын төв дээр ирсэн бөгөөд би тэр үед Баяртогтох хэсгийн төлөөлөгчид би хутгалаагүй, хутгаа шинжилгээнд өгмөөр байна, мөн эмчид үзүүлмээр байна гэсэн санал тавьж байсан боловч намайг эмчид ч үзүүлээгүй. Би тэр үед болсон асуудлыг хэсгийн төлөөлөгчид бүгдийг нь хэлж байсан гэв.
* Хохирогч Ч.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Баатархуяг гэх хүнийг өмнө нь таньдаггүй байсан. Би тэр өдөр Г.Алтангинж гэх найзтайгаа хамт явж байхад Г.Алтангинж утсаар ярих гээд эдний харуулын гэрт орсон. Тэгээд би зүүн талын орон дээр, Г.Алтангинж баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд байж байтал гаднаас Баатархуяг гэх хүн орж ирэхээр нь би сайн байна уу гэж хэлээд л сууж байсан. Баатархуяг болон Г.Алтангинж нар нь утасны хоёр талд суугаад юм ярьж байсан. Бид нар нилээн суусан бөгөөд гадаа бүрэнхий болж байсан бөгөөд юм харагдахаар байсан. Тэр үед Баатархуяг гэх хүн Шийртийн ам ороод ирье гэхээр нь би шөнө 4 цагт хотоос ирсэн учраас ядраад байна, та нар явахаар бол мотоциклийн түлхүүр аваад яв гэж хэлээд дээшээ хараад орон дээр хөндлөн хөнжил налаад суусан байсан. Гэтэл гэнэт гэрэл унтрахаар нь кармаанаас шүдэнз авах гээд босоод иртэл хойморийн орон дээрээс босч ирээд цохих шиг болсон. Би эхлээд намайг цохьчихлоо шүү дээ гэж хэлээд шүдэнз зурах гээд ингэсэн /гараараа үзүүлэв/ чинь цээжинд хутга зоолттой байхаар нь намайг шаасан байна шүү дээ гээд орилсон. Сарны гэрэлд би Ч.Баатархуяг гэдэг хүн хойд орон дээрээс босч ирээд намайг цохих шиг болсон чинь хутга орсон байхыг харсан. Тэр үед гаднаас гэрэлтэй харуул орж ирэхээр нь би намайг шаасан байна шүү дээ, гэрлээ асаагаач гэж хэлээд баганаас зуурсан байж байгаад гэрэл асангуут нь баруун талын орны тийшээ очоод би хутгаа сугалж авсан гэдгээ мэдэж байгаа. Тэгээд түргэн дуудаач гээд Г.Алтангинжийг орилоход Баатархуяг гэх хүн наадах чинь зүгээрээ гээд хойморийн орон дээр сууж байсан. Би хутгаа сугалж шидчихээд эмнэлэгт иртэлээ болсон асуудлыг сайн мэдэхгүй байгаа гэв.
* Шүүгдэгч Ч.Баатархуяг мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...би 2014 оны 08 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр суманд 5 хоногийн томилолтоор очиж ажилласан. 2014 оны 08 сарын 17-ны өдөр Архангай аймгийн төв орчихоод 21 цагийн орчимд Цэнхэр сумын Орхон багийн уурхай дээр ирээд байж байхад Бямбасүрэн гэх харуул над дээр ирээд таныг хүн дуудаж байна гэсэн тэгэхээр нь би гараад харуулын гэр рүү яваад ороход Г.Алтангинж гэх залуу зүүн хойд талын орон дээр хойд орон дээр нэрийг нь мэдэхгүй залуу сууж байсан. Би гэрт ороод юу байна гэж Г.Алтангинжтэй гар барихад Г.Алтангинж надад хандаж чи яахаараа хүн матдаг юм бэ гэж хэлээд намайг юу гэсэн гэхээр нь би чадахгүй гэхэд миний гарыг мушгиж намайг унагаагаад зодсон. Намайг Г.Алтангинж ганцаараа зодсон. Өөр хүн намайг зодоогүй. Намайг ухаантай байх үед Г.Алтангинж намайг боож унагаагаад зодсон. Намайг хэвтүүлээд дээрээс өшиглөөд байсан. Г.Алтангинж намайг нууранд хийж ална гэж байсан. Удалгүй би ухаан алдсан. Намайг юугаар хаана хаана хэрхэн яаж зодож цохисныг би сайн санахгүй байна. Миний бүх бие хөх эрээн алаг болж толгой тархи хавдсан байсан. Одоо биеийн байдал эмчилгээ хийлгэж байгаа одоогийн байдлаар сайжраагүй нуруундаа гэмтэлтэй байна. Миний хувьд Г.Алтангинжтэй ямар нэгэн өс хонзон болон маргасан зүйл байхгүй. Харин Г.Алтангинж хувийн шороо угаадаг мотороор компанийн газар нутаг дээр шороо угаагаад байхаар нь би Цэнхэр сумын хэсгийнх төлөөлөгчид учир байдлыг хэлж Г.Алтангинжийн моторийг хураалгуулж байсан. Үүнээс болж Г.Алтангинж надад өс санасан гэж өөрөө хэлж байсан. Ч.Батмөнх надад хандаж хэлэхдээ би жаахан халамцуу байх үедээ Г.Алтангинжийг дагаад танай харуулын байранд ирчихсэн байна лээ гэж хэлж байсан. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-22-24х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.Батмөнхийн: “...би 2014 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 04 цагт Улаанбаатар хотоос Цэнхэр сумын төвд ирсэн. Тэгээд Цэнхэр сумаас Орхон багийн Будант гэх газар байх аавынх руугаа найз Г.Алтангинжийн хамт мотоциклиор 16 цагийн үед очсон. Гэртээ байж байгаад дээшээ Шийртрүү Г.Алтангинж рүү очихоор бид хоёр явсан. Гэлэгжамц ахынд хоол унд хийж идчихээд Г.Алтангинж бид хоёр буцаад Шийрт уруудсан. Уруудаж явж байхдаа Г.Алтангинж Алтай гоулд компанийн харуулын гэрийн гадаа очиж зогссон. Бид хоёр гэр рүү хоёулаа хамт орсон. Би зүүн талынх нь орон дээр суусан. Г.Алтангинж баруун хойд талынх нь орон дээр суусан. Тэр гэрт байсан нэг залуу гараад явсан. Удалгүй гаднаас гэрт нэг залуу орж ирсэн. Тэр залуутай бид хоёр мэндэлсэн. Тэр залуу хойморт байх орон дээрээ орж ирээд суусан. Тэр залуу гурвуулаа Шийртийн ам яваадахъя гэж хэлсэн. Би амжихгүй ажилтай гэж хэлсэн. Би зүүн талынх нь орон дээр хойшоо налаад хэвтээд байж байтал лаа унтарсан. Би босч ирээд өмднийхөө халааснаас шүдэнз авах гэж байтал хойморийн орон дээр сууж байсан залуу босч ирээд миний цээж рүү нэг удаа цохих шиг болсон. Тэгээд би гараа дээшлүүлтэл цээжинд хутга зоолттой байсан. Би намайг шаачихлаа ш дээ гэж хэлтэл гаднаас нэг харуул нь гэрэл барьчихсан орж ирсэн. Гэрэлд би цээжиндээ зоолттой байсан хутгыг хараад шууд сугалж авсан. Тэгээд би баруун талын орных нь хажууд очоод гаднаас орж ирсэн харуул миний дээл, цамцыг тайлж өгөөд орныхоо даавуугаар цээжээр ороож боож өгч байсан. Би эмнэлгийн тэрэг дууд гэж хэлэхэд намайг хутгалсан залуу зүгээрээ наадах чинь гайгүй гэж хэлж байсан. Би өөрөө ухаан балартаж юу болсныг сайн мэдэхгүй байгаа. Нэг мэдэхнээ ачааны машинд суучихсан явж байгаад гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд тэндээсээ ахаараа хүргүүлж аймгийн төвд ирж эмнэлэгт хэвтсэн. Аймгийн төвд 3, 4 хоног хэвтчихээд гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн. Ч.Баатархуяг ямар учраас хутгалах болсоныг мэдэхгүй байна. Хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Шийртийн ам руу яваадхъя гэхээр нь би ажилтай чадахгүй гэж л хэлсэн. Гэнэтхэн лаа нь унтараад лааг нь асаах гээд босоод иртэл намайг хутгалсан. Би Ч.Баатархуяг гэдэг хүнийг танихгүй. Огт харж байгаагүй. Бид хоёрын дунд маргаантай асуудал байхгүй. Намайг Ч.Баатархуяг цээжин тус газар нэг удаа хутгалсан. Өөрөөр бол цохиж зодоогүй. Ингэж хутгалуулснаас болж миний бие их хэмжээний цус алдсан. Мөн хутга нь уушгинд хүрч уушгинд цус хурж уушигнаасаа цус авахуулсан. Одоо шөнө зовиурлаж өвдөөд унтаж чадахгүй байна. хэвтэж босоход хүнд байна. Байнга өвчин намдаах эм хэрэглэж байна. Шүүх эмнэлгийн 340 тоот дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Ч.Баатархуягийн хутгалсан хутга тонгорго байх шиг байсан. Шууд сугалж аваад газар шидсэн. Ямар хэмжээтэй, яг ямар хутга байсныг сайн хараагүй. Ямар ажлаар очсныг нь мэдэхгүй. Г.Алтангинжийн гэрээс гараад Шийртийн ам руу явахад тэр компанийн хашаагаар дайрч гардаг юм. Өөр зам байдаггүй. Надад тэр гэрээр орох ажил байгаагүй. Г.Алтангинж гэр тэр хашааных нь зүүн талд ойрхон байдаг болохоор байнга орж гардаг юм шиг байна лээ. Ч.Баатархуяг, Г.Алтангинж хоёр хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Г.Алтангинж Ч.Баатархуягийг зодохыг нь би мэдэхгүй. Зодоон хийгээд байхаар зүйл байгаагүй, болоогүй. Намайг хутгалуулсны дараа Г.Алтангинж Ч.Баатархуягийг бариад авсан. Тэр хоёр хойд орон дээр байсан. Г.Алтангинж Ч.Баатархуягийг гаваар нь гавалчихъя гэж байсан. Гомдолтой байна. эмчилгээний зардал болон нааш цааш явсан унааны зардал, өмгөөлөгчийн хөлс зэргийг баримтаар нь нэхэмжилнэ. Аймгийн төвд эмнэлэгт хэвтсэн 300.000 төгрөгийг Ч.Баатархуяг өөрөө өгсөн. Одоо надад Ч.Баатархуяг мөнгө өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-30-31х/
* Мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн хохирогч Ч.Батмөнхийн: “...миний урьд өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн үед болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Намайг Ч.Баатархуяг гэх хүн хутгалсан би өөрөө тухайн үед архи дарс уугаагүй эрүүл байсан би Г.Алтангинжийн хамтаар Шинэ эрч хүч ХХК-нд мотоцикльтой очсон юм. Тэгээд Шинэ эрч хүч ХХК-нд очоод нэг харуулын гэрт Г.Алтангинжийн хамтаар ороод байж байтал гаднаас Ч.Баатархуяг гэх хүн орж ирсэн. Тэгээд Г.Алтангинж бид 2 Ч.Баатархуягтай мэндэлсэн тэр үед Ч.Баатархуяг гэрийн хойд талын хойморт байсан орон дээр суусан би зүүн талын орон дээр сууж байсан. Г.Алтангинж баруун талд сууж байсан тэр үед Ч.Баатархуяг Шийртийн ам руу яваад пиво аваад ирье гэж хэлсэн тэгэхээр нь би, би явж чадахгүй ядраад байна явбал түлхүүр аваад өөрсдөө явцгаа гэж хэлээд орон дээр хойшоо налаад хэвтэж байсан. Тэр үед ширээн дээр байсан лаа унтарсан тэгэхээр нь би өмдний халаасанд байсан шүдэнзийг авах гэж байтал хойморийн орон дээр сууж байсан Ч.Баатахуяг босч ирээд миний цээж рүү нэг удаа хутгалсан. Би тэр үед Ч.Баатархуягийг гэрийн тооноор тусаж байсан сарны гэрэлд харсан. Ч.Баатахуяг мөн байсан. Угаасаа намайг шүдэнз аваад лаа асаах гээд өндийгөөд босоод ирж байхад Ч.Баатархуяг хойд талын орноос босч ирээд шууд намайг хутгалчихсан. Тэгээд би тухайн үед хутгалуулчихаад намайг шаачихлаа шдээ гэж хэлэхэд гаднаас гэрэл барьсан харуул орж ирсэн. Тэгээд юу болов гээд лаа асаасан тэгээд би хутгаа өөрөө сугалж аваад эмч дууд гэж хэлсэн. Тэгсэн Ч.Баатахуяг зүгээр ээ наадах чинь зүгээр байна шдээ гэж хэлээд орон дээрээсээ босч ирэхгүй надад утсаа өгөхгүй байсан. Би тухайн үед утсаар нь ярьж эмч дуудъя гэж хэлсэн. Тэгээд би хутгаа сугалж аваад ухаан алдсан. Үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Намайг Г.Алтангинж хутгалах ямар ч шалтгаан байхгүй бид хоёр найз нөхдийн холбоотой олон жил найз нөхдийн холбоотой байсан хүмүүс тэрнээс гадна намайг халааснаасаа шүдэнз аваад лаа асаах гээд босох гэж байх үед Ч.Баатархуяг хойд талын орон дээрээс босч ирээд намайг хутгалсан. Би тэр үед сарны гэрэлд Ч.Баатархуяг намайг хутгалахыг харсан болохоор намайг Ч.Баатархуяг хутгалсан гэж шууд хэлж чадаж байгаа юм. Сүүлд нь гэмтлийн эмнэлэгт Ч.Баатархуяг бид 2 хамт хэвтэж байсан. Тухайн үед Ч.Баатархуяг надад хандаж чи хүн дагаж байж надад шаалгуулчих юм аа би чамайг андуураад хутгалсан байна лээ гэж хэлж байсан. Г.Алтангинж бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн ямар нэгэн асуудал огт байхгүй Г.Алтангинж бид 2 хүний урманд ганц ч удаа маргалдаж байгаагүй. Би тэр Ч.Баатархуягийг огт харж байгаагүй би Ч.Баатархуягт ямар нэгэн гэм хийгээгүй тийм байхад намайг хутгалж миний биед гэмтэл учруулсанд би гомдолтой байна. Би эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ. Нэхэмжлэх зүйлийн талаар баримт материалаа шүүхийн шатанд гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-213-214х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Бат-Амгалангийн: “...Б.Батмөнх гэдэг залууг огт танихгүй. Г.Алтангинж гэдэг залууг зүс танина. Манай хөрш байгаа Алтай гоулд компаний объекттой гэр нь ойрхон байдаг. Бид нар заримдаа тэднийхээс сүү авдаг юм. Ч.Баатархуяг манай харуул хамгаалалтын албаны дарга байгаа юм. Дарга гэдгээр нь л мэднэ. Тэрнээс биш сайн танихгүй. Би 3 удаа л уулзаж байсан. Би Алтай гоулд компаний объект дээр хотоос хуучин машин ачихаар ирсэн машины жолооч нартаа юм яриад техникүүдийн хажууд зогсож байхад гэрт мотоцикльтой хүн орж байх шиг байсан. Тэгээд би байж байгаад жорлон орохоор гэрийнхээ ардуур гартал гэр дотроос нэг хүн намайг шаачихлаа шдээ, хутгалчихлаа шдээ, гэрлээ асаагаач, лаагаа асаагаач гэж орилсон. Тэгэхээр нь би гэр рүүгээ гүйгээд орж иртэл харанхуй байсан. Шүдэнзээ асаагаад лаагаа хайж олоод лаагаа асаатал хоёр баганы голд нэг цагаан дээлтэй залуу намайг шаачихлаа шдээ, тээр энийг хардаа шаацан байна шдээ гэж хэлээд энгэртээ зоолттой байсан хутгыг шууд сугалж авсан. Би нөгөө залууг за ахдаа хутгаа өгчих гэж хэлсэн. Тэр залуу ахаа энийг та үзээдэхээч гэж хэлсэн. Би хутгаа өгчих өө гэж хэлсэн. Нөгөө залуу ахаа би зүгээр биз дээ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би дээлнийх нь суганы товчийг тайлаад цамцных нь цахилгааныг доошлуулаад хартал цус гоожиж байсан. Нөгөө залуу цусаа хараад надад хутгаа өгсөн. Би хутгыг нь аваад орон доогуур шидсэн. Би хөнжлийн даавуу цуулж байгаад цээжээр нь ороож боосон. Тэгээд боож өгч байхад хойд орон дээр Ч.Баатархуяг, Г.Алтангинж хоёр ноцолдоод байх шиг байсан. Би нөгөө хутгалуулсан залууд анхаарлаа төвлөрүүлсэн. Тэр залуу цус их алдаад байхаар нь би их айж сандарсан. Тэр надаас ах би үхэхгүй биз дээ, би зүгээр биз дээ гэж асууж байсан. Тэгээд хотоос ирсэн байсан машинаар төв газар руу дөхүүлье гээд явсан. Явах гэж байхад нэг нь хутгыг нь аваарай гэж хэлэхээр нь би нөгөө залуугийн бүсэнд нь хутгыг ороож гялгар торонд хийж авч явсан. Будантад хутгалуулсан залуугийн гэрт очиж тэндээсээ өөр машинаар аймаг руу явсан. Намайг гэрт гүйж орж ирээд лаа асаахад Ч.Батмөнх гэдэг залуугийн цээжинд хутга зоолттой 2 баганы голд зогсож байсан. Гэрийн хойд орон дээр Ч.Баатархуяг, Г.Алтангинж хоёр ноцолдоод байсан. Г.Алтангинж надад Б.Бат-Амгалан ахаа надад гаваа аваад өгөөч ээ манай найзыг энэ хутгалчихлаа, дахиад хутгалчихвал яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд би гаваа авч өгөлгүй нөгөө залууд анхаарлаа хандуулсан. Ч.Батмөнх гэх залуу Ч.Баатархуягт хутгалуулахыг хараагүй. Г.Алтангинж энэ манай найзыг хутгалчихлаа гээд Ч.Баатархуягтай ноцолдож байсан.Г.Алтангинж гэрийнхээ зүгээс мотоцикльтой хүрч ирээд манай гэрийн үүдэнд ирж зогсож байсан. Тэр үед Г.Алтангинж, Ч.Батмөнх, Ч.Баатархуяг нар зүгээр байсан. Эрүүл байсан. Хар өнгийн хутга байсан. Тухайн үед сайн хараагүй байж байгаад маргааш өглөө нь Ч.Батмөнхийн ах хэсгийн төлөөлөгчид өгөхөд нь харсан. Энэ хэний хутга болохыг мэдэхгүй. Манай объект дээр тийм хутга байдаггүй. Уг хутга нь хажуудаа зүүдэг юмтай байсан. Хотоос 2014 оны 08 сарын 11-ний өдөр Ч.Баатархуяг ирсэн. Ирээд хадмынх руугаа яваад нэг өдөр нь ирж мах авчирч өгчихөөд буцаад явсан. Эргэж уг асуудал болохын урд өдөр буюу 2014 оны 08 сарын 16-ны өдөр ирсэн. Биедээ хутга авч явахыг хараагүй. Г.Алтангинж, Ч.Баатархуяг нар хоорондоо ямар харьцаатайг мэдэхгүй. Би уг газар 2014 оны 07 сарын 11-ний өдөр ирсэн. Ч.Баатархуягийг Г.Алтангинж зодохыг нь хараагүй. Лааны гэрэлд юу болж байгааг хараагүй. Хойд орон дээр ноцолдож байх шиг байсан. Би баруун талын орны хажууд нөгөө хутгалуулсан залууг боож өгч байсан. Бороохойгоор зодохыг хараагүй. Г.Алтангинж Ч.Баатархуягыг чи яагаад манай найзыг хутгалж байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгэхэд урдаас нь юм дуугарахгүй байсан. Ч.Батмөнхийн аав, ах нь Г.Алтангинжид наадахаасаа юуг нь шалгаагаад байдаг юм цагдаа шүүх нь учрыг нь олно биз гэж хэлж байсан. Ч.Баатархуягийг Г.Алтангинж П.Бямбасүрэнгээр зодуулсныг мэдээгүй. Ч.Баатархуяг бид хоёр жолооч нартаа хамт байж байсан. Нэг мэдэхнээ Ч.Баатархуяг явсан байсан” гэх мэдүүлэг /хх-35-38х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Бямбасүрэнгийн: “...Ч.Баатархуяг нь манай компанийн харуул хамгаалалтын ахлах ажилтан, Г.Алтангинж нь манай компаний саахалт нутагладаг нутгийн залуу байгаа юм. Ч.Батмөнх гэдэг залууг танихгүй. Г.Алтангинж нь манайхтай ойрхон болохоор хааяа орж гардаг, бид нар ч гэсэн тэдний гэрээс сүү авдаг. Би энэ газар ирээд 1 сар гаруй болж байна. 2014 оны 08 сарын 17-ны өдөр Г.Алтангинж, Ч.Баатархуяг нар ямар ажлаар ирснийг нь мэдэхгүй. Би гэртээ ганцаараа байж байтал Г.Алтангинж нэг танихгүй залуутай мотоцикльтой ирээд гэрт орж ирсэн. Тэгээд Г.Алтангинж надад Ч.Баатархуяг ахыг дуудчихаа, хоёр үг солиодохъё гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч яваад Ч.Баатархуяг ах дээр очиж, Г.Алтангинж дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би харуулын 4 дүгээр цэг рүү явж хаалгаа хаасан. Тэгээд би гэртээ буцаж 10 гаруй минутын дараа орж ирэхэд Г.Алтангинжтэй хамт ирсэн танихгүй залуугийн цээжээр нь даавуугаар /хөнжлийн/ боочихсон байсан. Г.Алтангинж машин дууд, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарч гүйгээд хуучин муу машин задалж ачиж байсан машиныг дуудаж авчирсан. Тэр машинд Б.Бат-Амгалан, Ч.Баатархуяг, машины 2 жолооч, Г.Алтангинж, хутгалуулсан залуу нар явсан. Гэрт орж ирэхэд Б.Бат-Амгалан тэр танихгүй залуугийн цээжийг хөнжлийн даавуугаар боож байсан. Г.Алтангинж Ч.Баатархуяг хоёр гэрийн хойморийн орон дээр биенийгээ дарчихсан байсан. Г.Алтангинж нь дээр нь гарчихсан байсан. Намайг машин дууд цагдаа дууд гэхээр нь гарч гүйсэн. Ч.Батмөнх гэх залууг хэн юунаас болж ямар хутгаар биеийнх нь аль хэсэгт хутгалсанг би хараагүй, мэдэхгүй. Тийм юм яриагүй. Ч.Баатархуяг, Г.Алтангинж хоёрыг ямар харьцаатайг би мэдэхгүй. Би энд ирээд удаагүй байна. Ч.Баатархуяг байхгүй байж байгаад Улаанбаатар хотоос 2014 оны 08 сарын 11-ний өдөр энд ирсэн. Харуулын постонд Төмөрхуяг 24 цагаар ажиллаж байсан. Бид нар гурвуулаа ажилладаг. Тэр өдөр муу машин ачиж явах жолооч нар ирсэн байсан юм. Г.Алтангинж, Ч.Батмөнх нар эрүүл байсан. Г.Алтангинж Ч.Баатархуягийн биеийн аль хэсэгт юугаар цохиж зодсоныг би хараагүй. Намайг гэрт орж ирэхэд Ч.Баатархуягийг хойд орон дээр дарчихсан байсан. Бороохойгоор зодсон асуудлыг би хараагүй. Манайд 2 ширхэг заазуур, 2 ширхэг балиус байдаг. Г.Алтангинж улаан хүрэн дээлтэй ирсэн. Хутга байдаг талаар нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-39-41х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Төмөрчөдөрийн: “...би уг өдөр доор постон дээр ээлжтэй байсан. Уг постоор Г.Алтангинж орж ирээгүй. Г.Алтангинжийн гэр манай объектын дээр буюу зүүн талд ойрхон байдаг. Г.Алтангинжийхээс объект руу шууд ороод ирдэг юм. Ямар ажлаар явсныг мэдэхгүй. Орой 23 цагийн үед постоор машин гарах болсон. Юу болсныг нь мэдэхгүй. Энэ хутгыг би харж байгаагүй юм байна. Г.Алтангинж, Ч.Баатархуяг нар биедээ хутга авч явсан талаар мэдэхгүй. Бид нарт тусгай хэрэгсэл гэж гав, бороохой л байдаг. Г.Алтангинж, Ч.Баатархуяг хоёр ямар харьцаатайг нь мэдэхгүй. Би энд ирэээд 1 сар болох гэж байна. Ч.Баатархуяг ах энд байхгүй байж байгаад ирээд удаагүй байгаа. Г.Алтангинж нь Ч.Баатархуягийг зодох талаар ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-42х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Түмэндэмбэрэлийн: “...Г.Алтангинж, Ч.Баатархуяг, Ч.Батмөнх нарыг танина. Г.Алтангинж нь манай эхнэрийн хамаатан. Одоо манайхтай хамт 2 гэрээрээ намаржиж байгаа. Ч.Батмөнх нь манай нутгийн залуу. Ч.Баатархуягийг манай хажуугын Алтай гоулд компаниний объект дээр байдаг гэдгээр нь танина. Г.Алтангинж биедээ хутга авч явдаггүй. Би эднийхтэй 3 жил хамт байж байна. хутга авч явдаггүй. Харж байгаагүй хутга байна. Манай хот айлд ийм хутга байдаггүй. Алтай гоулд компаний харуулын гэрт харагдаж байгаагүй хутга байна. Би энэ харуулын гэрээр нь байнга орж гардаг. Энэ зун Ч.Баатархуяг байхгүй байж байгаад саяхан ирчихээд буцаад хойшоо явсан гэж байсан. Тэгээд эргэж ирээд ийм асуудал болоод аймаг явцгаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-44-45х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Баттулгын: “...2014 оны 08 сарын 17-ны өдөр 16 цагийн үед манай хүү Ч.Батмөнх Улаанбаатар хотоос хөдөө гэртээ ирсэн. Ч.Батмөнхийн найз Г.Алтангинж нь Цэнхэр сумын төвөөс мотоциклиор тосч авчирсан байсан. Тэгээд Ч.Батмөнх гэртээ байж байгаад Г.Алтангинжтэй хамт Г.Алтангинжийх рүү оччихоод ирье гээд Шийртийн ам руу явсан. Орой нь манайхан амрах гээд хэвтсэн байхад гэрийн гадаа мотоцикль дуугараад ирсэн. Дараа нь ачааны машин хүрч ирээд нормалдаж зогсоод байсан. Хүмүүс дуугараад Бат-Эрдэнийх рүү ороод байгаа бололтой байсан. Би гар чийдэн аваад гарч хартал крантай машины тэвшин дээр нэг хүн гавлаатай байсан. Тэр тонгочоод караныхаа төмрийг толгойгоороо мөргөөд байсан. Би ямар юм нь юм болдоо гэж бодчихоод гэртээ орсон. Би орондоо ороод хэвтэж байтал Ч.Бат-Эрдэнэ гүйж орж ирээд Ч.Батмөнхийг хүн хутгалчихсан би Наранбатын машиныг аваад ирлээ сум явъя гэж хэлсэн. Би босоод хувцсаа өмсөөд гараад иртэл Ч.Бат-Эрдэнэ Г.Алтангинж хоёр Ч.Батмөнхийг сугадаад машин руу суулгаж байсан. Бас нэг харуул гээд залуу байсан. Нөгөө машины тэвшин дээр байсан хүнийг машины ард хийгээд авч явсан. Би айж сандраад Ч.Батмөнх өвдөж ёолоод байсан. Би ухаан муутайхан явсаар үүр цайж байхад сумын төвд орсон. Би хүүхдээсээ яагаад хутгалуулсан юм бэ гэж асуухад би яагаачгүй, зүгээр байхад хутгалсан. Лаа нь унаад унтарсан байхад цээж рүү цохих болсон. Тэгтэл халуун оргиод явчихсан. Хүн орж ирээд лаа асаатал хутга нь зоолттой байсан гэж хэлсэн. Ч.Батмөнх машин дотор явж байхдаа тэр залуугаас чи яагаад намайг хутгалсан юм бэ гэж асуухад юу ч дуугарахгүй байсан. Юу гэж ярьсныг би анзаараагүй, юм сонсоогүй. Манай хүү хутга авч явдаггүй. Би тэр хутгыг нь хэсгийн төлөөлөгчид өгөх үед нь харсан. Тэр хутгыг харж байгаагүй хутга байна лээ. Хэний хутга болохыг нь би мэдэхгүй. Биеийн байдал нь хүнд байсан. Хутга нь уушгиндаа хүрсэн байна гэж байсан. Хутгалсан гэх залуу нь эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг нь өгсөн. Биеийн байдал нь хүндрээд төвд 3 хоног эмчлүүлээд Улаанбаатар хот руу явсан. Г.Алтангинж Ч.Батмөнх хоёр нь багаасаа цуг өссөн дотны найзууд байгаа юм. Ч.Баатархуягийг машины кабины ар руу тулгаад гавалсан байсан. Хагас суусан байдалтай харагдсан. Машиных нь кабины орой хэсгээс тэвш рүү нь чиглэсэн дөрвөлжин хэлбэртэй караных нь төмөр байсан. Хоёр тийшээгээ хөдөлж тонгочоод байсан. Толгойгоо хоёр шанаагаараа цохисон байх гэж бодож байна. би тэр хүнийг нэг их удаан зогсож хараагүй. Тэр Ч.Баатархуяг гэдэг залуу ухаан алдаж эмнэлэгт хэвтсэнийх нь дараа би энэ талаар Г.Алтангинжид хэлсэн. Ч.Баатархуяг гэдэг залуу манай хүүхдийг бие муу байхад эмнэлэг дээр бидэнтэй хамт бие нь зүгээр байсан. Энэ асуудал болсноос 2 хоногийн дараа ухаан алдсан. Яагаад гэнэт ухаан алдаж бие нь муудсаныг нь ойлгоогүй. Цэнхэр сумын төв рүү орж ирээд хэсгийн төлөөлөгчид Ч.Баатархуягыг хүлээлгэж өгөхөд түүний зүүн талынх нь шанаа бага зэрэг хавдаж хөхөрсөн харагдсан. Манай гэрийн гаднаас карантай машин дээрээс Ч.Баатархуягийг бид нарын сууж ирсэн машины хонины хонхорт оруулах үед нь нүүрэн дээрх хавдрыг нь би анзаарч хараагүй. Мөн өөрөө хэсгийн төлөөлөгчид нуруугаа гаргаж үзүүлээд байсан. Нурууных нь баруун талын доод хэсгээр зузаан мах нь хөхөрсөн харагдсан. Тэр нурууныхаа хөхөрснийг хэсгийн төлөөлөгчид харуулаад Г.Алтангинжийг зодсон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-46-48, 49, 219-220х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Бат-Эрдэнийн: “...2014 оны 08 сарын 17-ны өдөр манай дүү Ч.Батмөнх нь хотоос гэртээ ирсэн. Ч.Батмөнхийг найз Г.Алтангинж нь тосч аваад цуг ирсэн. Тэгээд тэр хоёр Шийртийн ам орчихоод ирье гээд явсан. Тэгтэл 00 цагийн үед унтаж байхад машин дуугараад байж байтал манай гадаа ирээд хүмүүс уйлж, ярьж байгаа чимээ гарсан. Тэгээд гартал Ч.Батмөнх хутгалуулсан гээд цээжээрээ боолттой байсан. Цус нь тогтохгүй гоожоод байсан. Эмнэлэг рүү явах хэрэгтэй байна гэхээр нь хот айлын Наранбатын машиныг нь гуйсан. Юу болсон талаар асуухад Алтай гоулд компанийн харуулынх нь дарга хутгалчихлаа гэж хэлсэн. Тухайн үед айж сандраад сайн асуугаагүй. Хүргэж өгсөн машиных нь тэвшин дээр нэг хүн гавлаатай байсан. Тэр залууг машины хонины хонхорт хийгээд авч явсан. Би Насанбатын машиныг барьж Цэнхэр сумын төвд эмнэлэг дээр авчирч өгсөн. Сумын хэсгийн төлөөлөгчид хутгалсан гэх залууг, хутганых нь хамт хүлээлгэн өгсөн. Хутга нь эвхдэг хар тонгорог байсан. Цагдаад өгөхдөө харсан. Хажуудаа зүүдэг сэнжтэй байсан. Гэрт нь ороод сууж байхад лаа унтраагаад зүгээр байхад хутгалсан, тэр хүнтэй хэрэлдэж маргаагүй гэж байсан. Тэр хутга хэнийхийг нь мэдэхгүй. Манай дүүд тийм хутга байдаггүй. Ч.Баатархуягыг шууд машин дээрээс буулгаж ирээд машины хонины хонхорт хийж авч явсан. Машин дотор орж ирээд юм яриагүй. Ч.Батмөнх орь дуу тавиад түүнтэй ярих сөхөөтэй хүн байгаагүй. Надтай хамт манайхаас манай ээж, Ч.Батмөнх, Г.Алтангинж тэр хутгалсан гэх харуул, бас манай дүүгийн шархыг боож өгсөн харуул хамт явсан. Ч.Батмөнх Г.Алтангинж хоёр багын найзууд аягатай хоолоо хувааж идээд, өвөр түрүүндээ орж унтаад явдаг салахааргүй найзууд. Ч.Баатархуяг гэдэг залууг Ч.Батмөнх танихгүй. Дүү маань уушигнаасаа 2 удаа цус авахуулаад биеийн байдал нь хүнд Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хх-50-51, 221х/
* Мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн гэрч У.Баяртогтохын: “...би эдгээр хүмүүсийг танина. Г.Алтангинж, Ч.Батмөнх нар нь манай Цэнхэр сумын иргэд. Ч.Баатархуяг нь манай суманд үйл ажиллагаа явуулдаг Алтай гоулд компаний Шинэ эрч хүч ХХК-ийн харуулын даргын ажил хийдэг байсан. Эдгээр хүмүүстэй өөрөөр төрөл садангийн холбоо байхгүй. Уг асуудал болоход би Г.Алтангинж, Ч.Баатархуяг, Ч.Батмөнх нарыг урдаас нь тосч очоод машиныг дагаж яваад шууд сумынхаа эмнэлэг дээр ирж өвчтөн Ч.Батмөнхийг буулгаж үзүүлээд шууд аймгийн төв рүү сумын эмнэлгийн машинаар явуулсан. Ч.Батмөнхтэй хамт Г.Алтангинж аймгийн төв рүү явсан. Тэгээд эмнэлгийн гаднаас Ч.Батмөнхийн ахынх нь унаж ирсэн машиныг дагуулаад сумынхаа цагдаагийн кобоны гадаа ирсэн. Тэгээд машины арын хонины хонхорт суудлаас нь гавлуулсан байсан Ч.Баатархуягийг гаргаж хүлээж аваад шууд дагуулаад албан өрөөндөө орсон. Тухайн үед миний хажууд манай цагдаа, Ч.Батмөнхийн ах, ээж нь мөн хамт ирсэн нэг хамгаалагч залуу байсан. Ч.Батмөнхийг хутгалсан гэх хутгыг Ч.Батмөнхийн ахаас нь хүлээж авсан. Өрөө рүү оруулаад харахад Ч.Баатархуягийн нүүр нь битүү хавдартай зүүн нүдэндээ цус харвалттай, толгой нь дагз болон оройн хэсэгтэй 3 газар овоож хавдсан байсан. Суулгах гээд яраглаад сууж чадахгүй өвдөөд байх шиг байхаар нь хувцсыг нь тайлуулаад хартал өгзөг хэсэг нь доод булчингаа дагаад хүрэнтсэн байсан. Бас нэг гарынх нь шууны арын хэсэг нь хүрэнтсэн, 2 гар бугуйн хэсгээрээ гавны оромтой байсан. Ил харагдах ийм гэмтэлтэй байсан. Тэгээд би Ч.Баатархуягаас яасан юм гэхэд Г.Алтангинж гавалж байгаад бороохойдож нүдсэн гэж хэлсэн. Би Ч.Баатархуягт чи өөрөө үзүүлээрэй болохгүй шүү гэж хэлсэн. 2014 оны 05 сард ямар ч байсан Алтай гоулд компаний хамгаалалтын албанаас дуудлага өгөөд очиход компаний урд талын эрэг доор 17, 18 нутгийн иргэд гараар шороо угааж байсан. Тэд нарыг хөөчихөөд цаашаа эргэхэд эрэг доор нь жижиг мотор тавьчихсан Г.Алтангинжийн аав Гэлэгжамц гуай хоёр хүний хамт шороо угааж байсан. Тэгэхээр нь мотор, молдокийг хурааж аваад явуулж байсан. Тухайн үед тэнд Г.Алтангинж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-52, 175х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Ганчимэгийн: “...Ч.Баатархуяг нь манай нөхөр байгаа юм. Ч.Батмөнх, Г.Алтангинж нарыг нь бол би танихгүй. Ч.Баатархуягтай гэр бүлээ батлуулаагүй байгаа. Ч.Баатархуягтай хамт амьдраад 1 жил гаран болж байна. одоо түүний биеийн байдал тааруу байна. Хоёр чих нь юм дуулахгүй, 2 хөл нь мэдээ муутай босоод хол явж чадахгүй. Ойр яваад шээх төдий байна. Байнга л эм тариа хэрэглэж гэртээ хэвтэрт байж байгаа. Архангай аймгаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархи, нуруу нугасны тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлээд тэндээсээ Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 9 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Одоогоор гэртээ хэвтэж байгаа. Ч.Баатархуяг нь явж чадахгүй болохоор ирж чадахгүй байна. 2006 онд Хэнтий аймагт төмөр замд ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орж гэмтэж байсан гэж надад ярьж байсан. Яг ямар ослыг нь би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-53-54, 222х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Баасансүрэнгийн: “...би Ч.Баатахуягийг танина бусад хоёрыг нь танихгүй юм байна. Ч.Баатархуяг нь одоогоос 2 жилийн өмнө миний охин Б.Ганчимэгтэй суусан миний хүргэн байгаа юм. Би мэдэх зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай эхнэр Түмэнцогттой охин Б.Ганчимэг хааяа холбоо барьдаг юм би яг ямар дугаарын утсаар холбогддог талаар мэдэхгүй байна. Ч.Баатахуягийн биеийн байдал одоо ямар байгааг би мэдэхгүй байна. хэдэн жилийн өмнө хүнд зодуулсан ухаангүй байна сурагтай байсан. Сүүлд нь Улаанбаатар хот руу явж эмчлүүлж байгаа сурагтай байсан” гэх мэдүүлэг /хх-181х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Ганцоожын: “...би Ч.Баатархуягийг танина бусад хоёрыг нь танихгүй юм байна. Ч.Баатархуяг нь одоогоос 2 жилийн өмнө миний төрсөн эгч Б.Ганчимэгтэй манайд ирж байсан бөгөөд тухайн үед манай хүргэн болж байсан тэрнээс хойш манайхаар ирээгүй, холбоо бариагүй сураг тасарсан байгаа юм. Би мэдэх зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай эгч Б.Ганчимэг над руу огт холбоо барьдаггүй хааяа манай ээж, аав хоёр руу холбоо барьдаг юм шиг байна лээ. Манай ээж рүү холбоо барихдаа 89973507 дугаарын утсаар холбоо барьдаг. Ч.Баатархуяг бол огт холбоо бариагүй. 2 жилийн өмнө Цэнхэр суманд хүнд зодуулаад ухаан алдаад ухаан орохгүй сурагтай байсан. Одоо сайжирсан байх би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-183х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Балжиннямын: “...Г.Алтангинж гэх хүнийг би танихгүй, Ч.Баатархуягийг би танина. 2012 оны 03 сараас манай харуул хамгаалалтын газар ажилд ороод бусдад зодуулах хүртлээ ажилласан. Найз нөхөд, төрөл садангийн холбоо байхгүй. Алтай гоулдын эзэмшлийн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт манай хамгаалалтын алба бүхий л зүйлийг хамгаалах гэрээний дагуу ажиллаж байсан. Гэтэл хариуцаж байсан газар нь нинжа нар орж ирээд Ч.Баатархуягийг зодсон гэж би ойлгож байгаа. Тухайн үед хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Ч.Баатархуяг их удаан хугацаагаар эмчилгээ хийлгээд 2015 оны 03-04 сарын үед цагдаа хамт ирэхэд нь оргон зайлсан, эрэн сурвалжилж байна гэж сонссон. Би эмчилгээ их хийлгэж байгаа бие нь сайн болж өгөхгүй байгаа гэж цагдаад нь хэлсэн. Хайж ирсэн цагдааг нь мэдэхгүй, тэрнээс хойш Ч.Баатархуягийг сураагүй байж байгаад 2015 оны 08 сараас 09 сарын үед /өдрийг нь санахгүй байна/ эргэж ирээд ажилдаа орсон. Тэрнээс хойш тасралтгүй ажлаа хийж байсан. Чамайг цагдаагаас хайж ирсэн талаар хэлэхэд ямар нэгэн зүйл яриагүй. Хамгаалалтын албаны ажилчид тогтовор суурьшилтай байдаггүй. Тухайн үед Ч.Баатархуягтай хамт ажиллаж байсан хүмүүсээс одоо байхгүй байгаа учир мэдэх хүн байхгүй байна. Ч.Баатархуяг 2 хүний хамт, гурвуулаа байсан, нэрийг нь санахгүй байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Ч.Баатархуяг гавлаж байгаад намайг зодсон гэж ярьсан. Машин дээр гавласан эсэх талаар мэдэхгүй байна. Ч.Баатархуяг зодуулснаасаа болоод ажил хийх чадваргүй, эмчилгээ хийлгэж байсан. Эмчилгээ хийлгэж байгаад яг эмнэлгээс гарсан үед нь Архангай аймгийн цагдаагаас хайж яваа гэж хүмүүс ярьж, Ч.Баатархуягийг ар гэрээс нь сураглахад хөдөө явсан гэж байсан. Утас нь холбогдохгүй байсан. Би цагдаад мэдэх зүйлээ хэлээд явуулсан. Тэрнээс хойш Ч.Баатархуяг утас нь холбогдохгүй надад тэгж танилцуулсан. Тэрнээс биш би тэнд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ч.Баатархуяг тухайн газраас хамгаалалтын хэсгийг хариуцаж ахлаж ажиллаж байсан. Өөр мэдэх зүйл надад байхгүй байна. Алтай гоулд компани тухайн үед ашиглагдаж байсан техникүүдээ зарсан. Тэгээд худалдаж авсан Солонгос хүмүүс нь Орхон багаас Алтай гоулдын газар дээрээс очиж худалдаж авсан техникүүдээ задалж ачаад Улаанбаатар руу зөөсөн. Одоо хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-223-225х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Б.Отгонжаргалын: “...миний гаргасан дээрх дүгнэлтүүд үнэн зөв. 340 тоот дүгнэлтийг 2014 оны 08 сарын 20-ны өдөр 3695 тоот өвчтөний түүхийг үндэслэн гаргасан. Уг өвчний түүхэд мэс заслын эмчийн үзлэгт ...новокиан хийж шалгахад шарх 2.5 см хэмжээтэй өвчүү рүү чиглэсэн, гүн нь 3 см орчим байв, өвчүүний ирмэгт ясанд зоогдсон ором 1 см урттай тэмтрэгдэж байв, хар хүрэн өнгийн цус гарч байв, шарханд 2 ширхэг оёдол тавьж боолт хийв. Эмч А.Баттулга, рентгенд том зураг авах, урьдчилсан онош цээжний хутгалагдсан шарх гэжээ гэж байсан тул дүгнэлтийг хөнгөн гэж гаргасан. Учир нь Ч.Батмөнх нь тухайн үед биеийн байдал дунд эмнэлэгт хэвтээд 2 хонож байх үед хэсгийн төлөөлөгч У.Баяртогтохын 2014 оны 08 сарын 19-ний өдрийн тогтоолоор 2014 оны 08 сарын 20-ны өдөр заасан хугацаанд нь гаргасан. 340 тоот дүгнэлтийн нэмэлтийг хэсгийн төлөөлөгч А.Буянтогтохын 2014 оны 08 сарын 22-ны өдрийн тогтоолоор уг өдөр нь мэс заслын эмчийн үзлэг болон цээжний хөндийд хатгалт хийсэн тухай бичлэгийг /2014 оны 08 сарын 21-ний өдөр/ үндэслэн дүгнэлтийг гаргасан. Уг бичлэгт цээжний баруун доод хэсэгт шингэн хуралдсан байсан. Түүнийг үндэслэн хүнд зэргийн гэмтэл гаргасан. Тухайн хутгалуулсан шархны улмаас цээжний баруун хөндийд аажмаар шингэн хуралдсан байсан. 2014 оны 08 сарын 19-ний өдрийн тогтоолоор 2014 оны 08 сарын 20-ны өдөр Ч.Баатархуягийн биед 3700 тоот өвчний түүхийг үндэслэн 341 тоот дүгнэлтийг гаргасан. Уг өвчний түүхэд хэсэг газрын үзлэг болон клиникийн оношийг гавал тархины битүү гэмтэл, тархины няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэсэн онош тавьсан боловч ялган оношлох, нугасны ус авах, рентген зураг авах зэрэг шинжилгээнүүд бүрэн хийгдээгүй байсан. Шинжэээч эмчийн хэсэг газрын үзлэг болон эмчийн хэсэг газрын үзлэг, гэмтлийн эмчийн үзлэг, хэвлийн Эхо зэргийг үндэслэн хөнгөн зэргийн гэмтэл гаргасан. Нэмэлтээр тархи, нугасны усны шинжилгээгээр болон эмчийн бодит үзлэгт тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалтыг лаборторийн шинжилгээгээр баталсан байсан тул нэмэлтээр хүнд зэргийн гэмтэл гэж гаргасан. Ч.Баатархуягийн биед учирсан гэмтлүүд нь тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт, баруун гарын бугуйн нарийн дарагдлын ором нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ч.Баатархуягийн биед учирсан тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт нь нэг удаагийн хүчтэй цохих цохигдох болон хэд хэдэн удаагүйн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бас өвчний улмаас үүсэх боломжтой. Уг хүнд хохирогч өөрөө толгойгоороо краны төмөр рүү хүчтэй цохих цохигдох, доргих үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-103-104х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Б.Отгонжаргалын: “...миний гаргасан дээрх дүгнэлтүүд үнэн зөв. Хохирогч Ч.Баатархуягийн биед учирсан буюу тархинд үүсссэн хүнд гэмтэл нь цохих цохигдох хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Ч.Баатархуягийн гавал тархинд үүссэн хүнд гэмтэл нь маш хүчтэй байдлаар гараар цохиж түүний улмаас унах болон юм мөргөх үед үүсэх боломжтой, энгийн байдлаар дан ганц гараар цохих үед уг гэмтэл үүсэх боломжтой. Хохирогч Ч.Баатархуяг нь крантай төмөр рүү цохих мөн мөргөх үед уг гэмтэл үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-227-228х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн яллагдагч Г.Алтангинжийн: “...намайг хэрэгт сэжиглэн шалгах гэж байгааг ойлгож мэдэж байна. Би өмгөөлөгчгүй байцаалт өгнө одоогоор өмгөөлөгч авах бодолгүй байна. Би 2014 оны 08 сарын 17-ны шөнө 22 цаг өнгөрч байхад найз охинтойгоо утсаар ярих санаатай очсон тэгээд гэрт баруун талын орон дээр сууж байхад гаднаас Ч.Баатархуяг гэдэг залуу орж ирээд мэндлээд гар барьсан Ч.Батмөнх зүүн талын орон дээр сууж байсан. Ч.Баатархуяг хойморын орон дээрээс босож ирэхэд тавиур дээр байсан лаа өнхөрөөд газар унаад унтарсан. Гэрт харанхуй болсон энэ үед Ч.Батмөнх намайг хутгалчихлаа гээд орилсон би Ч.Баатархуягийг барьж аваад унагаад ууц нуруу руу нь хоёр удаа өвдөглөж гав аваад өгөөч гэж намайг орилоход харуул Б.Бат-Амгалан гав авч өгсөн. Би Ч.Баатархуягийг гаваар хананаас гавалсан Б.Бат-Амгалан Ч.Батмөнхийн цээжээр орны даавуугаар давхарлаж боож өгч цусыг нь тогтоогоод Ниссан дизель маркийн машинд бүгд сууж Будант гэх газарт Ч.Батмөнхийн гэрт нь очиж ах дүү нарт нь хэлж тэндээс уаз 469 машинд сууж сумын төвд хүргэж ирсэн. Ч.Баатархуягийг хутгалсан гэж бодож байна. Ч.Батмөнх тэгж орилоод байсан. Ч.Батмөнх бид хоёр найзлаад олон жил болж байна. Хар багын найз нөхөд юм. Надад Ч.Баатархуягийг зодох зорилго байгаагүй манай найзыг хутгалчихаар нь би өмөөрөөд зодсон. Ч.Баатархуяг гэдэг хүн нь гэртээ байсан тавиур руу ухас хийхээр нь дахиж барьж аваад гавалсан. Надад гав, бороохой хэрэглэх эрх байхгүй. Би Ч.Баатархуягийн толгой руу цохиогүй. Би Ч.Баатархуягийг толгойдоо гэмтэлтэй гэдгийг өмнө нь мэддэг байсан. Өөрөө надад группт байдаг гэж ярьж байсан. Тийм учраас толгой руу нь би цохиогүй. Ч.Баатархуягийг машин дээр гавлаад Ч.Батмөнхийн аавын гадаа ирсэн байхад краны төмрийг толгойгоороо мөргөөд байсан гэдгийг Ч.Батмөнхийн ээж надад хэлсэн. Машины тэвшин дээрээс буулгаж ирэхэд нүд нь хавдсан байсан. Би харуулын гэрт нь гавлахдаа түүнийг суулгах гэж өгзөг рүү нь өшиглөсөн. Өөрөөр бол цохиж зодоогүй. ...Тэгээд хананаас нь гавалчихаад Ч.Батмөнх дээр очиход Б.Бат-Амгагалан Ч.Батмөнхийн цээжээр боогоод дууссан байсан. Гаднаас тэнд төмөр ачиж байсан машины жолооч орж ирсэн. Б.Бат-Амгаланг би хутгалсан хутгыг аваарай гэхэд дээлэнд нь боо гэж хэлсэн. Тэгээд Ч.Батмөнхийг машины кабинд суулгаад Ч.Баатархуягийг машиных нь тэвшин дээр гаргаж урд аравчнаас гавлаад Ч.Батмөнийн аавынх руу явсан. Ч.Батмөнхийн аавын гадаа очоод Ч.Батмөнхийг ахынх руу нь оруулаад ахад нь болсон асуудлыг хэлсэн. Ах нь хажуу айлынхаа машиныг гуйж аваад тэгээд шууд Цэнхэр сум руу явсан. Цэнхэр сум руу явахдаа Ч.Баатархуягийг ачааны машин дээрээс буулгаж ирээд машины хонины хонхорт хийх гэхэд нүд нь хөхөрсөн байсан. Ч.Баатархуяг ах надад ахыгаа битгий цагдаад өгөөч, ахынхаа ээжийг бодооч гэж надаас гуйж байсан. Цэнхэр суманд ирээд хэсгийн төлөөлөгчид Ч.Баатархуягийг гавных нь түлхүүртэй хамт хүлээлгэж өгчихөөд Ч.Батмөнхийг Цэнхэр сумын эмнэлгийн машинаар аймгийн төв рүү авч ирсэн. Аймгийн төвд 05 цагийн үед ирээд хүлээн авах дээр үзүүлж боолгоод өглөө болсон. Өдөр нь Ч.Баатархуяг 12 цагийн үед эмнэлэг дээр ирээд Ч.Батмөнхийн ор хоногийн 300.000 төгрөгийг өөрөөсөө өгч Ч.Батмөнхийг эмнэлэгт хэвтүүлсэн. Би Ч.Батмөнхийг сахиад байж байтал маргааш нь буюу 2014 оны 08 сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Ч.Баатархуяг ухаангүй эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Ч.Баатархуяг нь Ч.Батмөнхийг хутгалсныхаа дараа дахиж гал тогооныхоо тавиур руу ухас хийхээр нь би түүнийг хутга авах гэж байна гэж бодоод барьж аваад өгзөг рүү нь 2-3 удаа өвдөглөж өшиглөж байгаад гавалсан. Өөрөөр цохиж зодоогүй. Тухайн үед маргалдсан асуудал болоогүй. Пивонд яваад өг гэж хэлэхээр нь завгүй, чадахгүй гэж хэлсэн. Бид хоёрын дунд маргаантай асуудал байхгүй. Ч.Баатархуяг ах нь манай хажуугийн компаний харуулын ажил хийгээд 2.3 жил болж байгаа юм. Энэ хугацаандаа манайхаар байнга орж гараад байж байсан. Би ч гэсэн тэдний харуулын гэрээр байнга л орж гарч байдаг. Уг асуудал болох үед гэрт Ч.Батмөнх, Ч.Баатархуяг бид гурав байсан. Сүүлд нь Б.Бат-Амгалан орж ирсэн. Ч.Баатархуяг Г.Алтангинж намайг өвдөг дээрээ сөгд гэж хэлээд зодсон гэж худлаа ярьсан байна....” гэх мэдүүлэг /хх-117-118, 119-120, 121х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн яллагдагч Ч.Баатахуягийн: 2014 оны 08 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг.... уурхай дээр очсон. Би тухайн үед уурхай дээр 20 цагийн орчимд очсон байх. Би уг уурхай дээр 2012 оны 06 сараас хойш ажиллаж байсан. Би өөрийнхөө өрөөний гадаа зогсож байх үед манай уурхайн харуун Бямбадорж над дээр ирээд таныг хүн дуудаж байна гэсэн. Тэр үед намайг дуудсан гэх хүн харуулын гэрт ороод суучихсан байсан. Тэгэд би харуулын гэрт орох үед Цэнхэр сумын харъяат зүс таних Ониг гэх залуу харуулын байрны зүүн хойд талын орон дээр, хамт явсан залу нь хойд орон дээр сууж байсан. Тэгээд би тэр үед Онигтой мэндлээд гар барих үед Ониг надад хандаж яасан их хүн матдаг хүн бэ гээд миний баруун гарыг мушигсан. Тэр үед намайг тонгойх үед хамт явсан залуу нь миний араас гараараа боосон. Тэгээл би ухаан алдаад буцаад сэрэх үед би тэр дотор шалан дээр доошоо харсан байдалтай хэвтээд Ониг болон хамт ирсэн залуу нь хоёулаа намайг зодоод өшиглөж байсан. Тэр үед Ониг хамт явсан залуудаа хандаж наа амисгаа чинь хүн матдаг хүн байгаа юм алаад өг гээд байсан. Тэгээд намайг Ониг заамдаж аваад дээр гарч ирээд энэ муу манай найзыг хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хутгалаагүй гэдгээ хэлсэн. Тэгээд тэр үед манай харуул орж ирсэн. Би тэр харуулын нэрийг мэдэхгүй байна. Одоо санахгүй байна. тэр үед манай байгууллага дээр 3 харуул байсан. Нэг харуул нь Бямбадорж, Төмөрчөдөр гэдэг харинх нөгөө гэрт орж ирдэг харуулых нь нэрийг би мэдэхгүй байна. тэгээд би хэсэг ухаан алдсан тэр үед миний нэг гарт гав зүүчихсэн байсан. Тэгээд Ониг гаван дээр гишгээд миний гав руу өшиглөөд байсан. Тэр үед би нэрийг нь мэдэхгүй байсан харуулдаа ах нь хүн хутгалаагүй гэдгээ хэлсэн. Тэгээд нэг мэдэхэд би ачааны машины тэвшин дээр нэг зүйлээс гавлагдчихсан явж байсан. Тэр үед миний хажууд машины тэвшин дээр 2-3 хүн хамт явж байсан. Тэгээд тэр машинтай явсаар нэг айлын гадаа очсон. Тэр үед тэр айлын нэг авгай Онигыг загнаад чи хүүхэд дагуулж яваад алчихсан гээд байсан. Тэгээд Ониг намайг машинаас буулгаад түлээн дээр дагуулж очоод надад хандаж чи пизда минь хутгалсан гээд хэлчихээч гээд миний толгой руу гараараа цохиод байсан. Тэгээд нэг УАЗ-469 машинд суугаад Цэнхэр сумын төвд ирсэн. Тэр машин дотор Бат-Амгалан харуул, Ониг ямар ч байсан хамт явж байсан. Би ер нь тухайн үед их шоконд орсон болохоор яг юу юу болоод байсан яасан талаараа хальт санаад байгаа юм. Би Ч.Батмөнх гэж хүнийг бол танихгүй харин Г.Алтангинжийг бол танина. Би урд өмнө Г.Алтангинжийн моторыг хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж хураалгаж байсан юм. Үүнээс болоод Г.Алтангинж намайг ална гэж манай харуул Батбаярт урьд өмнө хэлж байсан гэж би Батбаяраас өөрөөс нь сонсож байсан. Миний хувьд бол Г.Алтангинж болон Ч.Батмөнх нартай өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. би өөрийн биедээ ямар нэгэн хутга авч явдаггүй. Би тэр талаар мэдэхгүй байна. миний бодлоор Ч.Батмөнхийг, Г.Алтангинж хутгалсан байх гэж бодож байна. Г.Алтангинжийн амнаас олон удаа намайг ална гэдэг үг гарч байсан. Тэр үед гэр дотор Г.Алтангинж, Ч.Батмөнх бид 3 байсан. Гадаа бол манай байгууллагын 3 харуул Бямбадорж, Төмөрчөдөр, Бат-Амгалан нар байсан. Мөн Архангай аймгийн харъяат Эрдэнэбаяр гэх чиргүүлтэй машинтай залуу бас байсан. Намайг Маяти маркын машины тэвшин дээр гавалсан байсан. Тэр машин хэний эзэмшлийн, хэн гэдэг ямар жолооч жолоодож явсан талаар би мэдээгүй. Би уг хэрэг явдал болсны дараа Улаанбаатар хотод хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гараад гэртээ байсан. Тэгээд би 2015 оны 06 сарын 19-өөс хойш буцаж ажилдаа орсон. Шинэ эрч хүч хамгаалалтын албанд ажиллаж байсан. Тэгээд 2016 оны 02 сарын 17-ны үед Хэнтий аймгийн Бор Өндөр суманд залгуулж хамт яваад цагдаад баригдаж Архангай аймагт ирсэн. Надтай нэг л удаа Архангай аймгийн цагдаагаас хүн ярьж та хохирогч юм байна та ирэх шаардлагатай байна гэж надад хэлэх үед нь би очиж чадахгүй би гомдол саналгүй гэдгээ хэлж байсан. Би нэг л удаа байцаагчтай утсаар ярьж очиж чадахгүй гомдол санал байхгүй гэдгээ хэлж байсан. Түүнээс хойш утсаар холбогдоогүй. Би 2015 оны 11 сард Хэнтий аймгийн Бор Өндөр сум руу явсан. Би тухайн үед эрүүл архи дарс уугаагүй байсан. Г.Алтангинж ямар ч байсан архи уусан архи үнэртэж байсан. Ч.Батмөнх архи уусан эсэх талаар би мэдэхгүй байна. Би 2016 оны 02 сарын 17-ны өдөр өөрийгөө энэ хэрэгт сэжигтэнээр тооцогдож байгаа талаараа мэдэж байна” гэх мэдүүлэг /хх-249-253, 255-256, 257х/
* Шүүхийн шинжэлгээний үндэсний хүрээлэнгий 2014 оны 09 сарын 03-ны өдрийн 7582 тоот дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. АВО системээр О/I/ бүлгийн харъялалтай хүний цус байна гэх дүгнэлт /хх-65х/
* Шүүхийн шинжэлгээний албаны 2014 оны 08 сарын 26-ны өдрийн 340 тоот дүгнэлтэд: 1. Ч.Батмөнхийн биед цээжний баруун доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шаррх гэмтэл учирчээ, 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах хатгагдах, зүсэх, зүсэгдэх үйлчлэлээр үүснэ, 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-68-69х/
* Шүүхийн шинжэлгээний албаны 2014 оны 08 сарын 22-ны өдрийн 340 тоот дүгнэлтийн нэмэлт: 1. Ч.Батмөнхийн биед цээжний баруун доод хэсэг рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт гэмтэл учирчээ,. Цээжний хөндийл 2014 оны 08 сарын 21-нээс шингэн хуралдсан тул эмч хатгалт хийж цээжний баруун хөндий дэх шингэнийг соруулж авсан байна, 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн хатгах хатгагдах, зүсэх, зүсэгдэх үйлчлэлээр үсснэ. Шарх цээжний хөндийд нэвтэрсний улмаас /цус/ хуралдана, 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3-1-11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нт эмчилгээний үр дүн эдгэрэлтийн байдлаас хамааран эргэн сэргэнэ гэх дүгнэлт /хх-73х/
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7, 13-14х/
* Фото гэрэл зургийн үзүүлэлт /хх-8, 15,-16, 55-57х/
* Үзлэгийн тэмдэглэл /хх-58-63х/
* Эмчлүүлэгч Ч.Батмөнхийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-45х/
* Ч.Батмөнхийн өвчний түүх /хх-76-84х/
* Ч.Баатархуягийн эмчилгээний баримт /хх-92-102х/
* Ч.Баатархуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-134-135х/, эд мөрийн баримт, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Баатархуяг нь 2014 оны 08 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр Шийрт гэх газарт байрлах “Шинэ эрч хүч” ХХК-ийн харуулын гэрт хохирогч Ч.Батмөнхийг хувийн таарамжгүй харьцааны улмаас цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Ч.Батмөнхийн мэдүүлсэн “...Тэр үед ширээн дээр байсан лаа унтарсан тэгэхээр нь би өмдний халаасанд байсан шүдэнзийг авах гэж байтал хойморийн орон дээр сууж байсан Ч.Баатархуяг босч ирээд миний цээж рүү нэг удаа хутгалсан. Би тэр үед Ч.Баатархуягийг гэрийн тооноор тусаж байсан сарны гэрэлд харсан. Ч.Баатахуяг мөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлсэн “...Намайг гэрт гүйж орж ирээд лаа асаахад Ч.Батмөнх гэдэг залуугийн цээжинд хутга зоолттой 2 баганы голд зогсож байсан. Гэрийн хойд орон дээр Ч.Баатархуяг, Г.Алтангинж хоёр ноцолдоод байсан. Г.Алтангинж надад Бат-Амгалан ахаа надад гаваа аваад өгөөч ээ манай найзыг энэ хутгалчихлаа, дахиад хутгалчихвал яах юм бэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Бямбасүрэнгийн мэдүүлсэн “...Тэгээд би гэртээ буцаж 10 гаруй минутын дараа орж ирэхэд Г.Алтангинжтэй хамт ирсэн танихгүй залуугийн цээжээр нь даавуугаар /хөнжлийн/ боочихсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Баттулгын мэдүүлсэн “...Би хүүхдээсээ яагаад хутгалуулсан юм бэ гэж асуухад би яагаач үгүй, зүгээр байхад хутгалсан. Лаа нь унаад унтарсан байхад цээж рүү цохих болсон. Тэгтэл халуун оргиод явчихсан. Хүн орж ирээд лаа асаатал хутга нь зоолттой байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бат-Эрдэнийн мэдүүлсэн “...Ч.Батмөнх хутгалуулсан гээд цээжээрээ боолттой байсан. Цус нь тогтохгүй гоожоод байсан. Эмнэлэг рүү явах хэрэгтэй байна гэхээр нь хот айлын Наранбатын машиныг нь гуйсан. Юу болсон талаар асуухад Алтай гоулд компанийн харуулынх нь дарга хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Батмөнхийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан талаар гаргасан шинжээчийн 340 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэв.
Ч.Баатархуягт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын Ч.Баатархуягийн биед үүссэн гэмтэл гараар цохиход үүссэн үү, төмөр мөргөснөөс үүссэн үү гэдгийг дахин шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Ч.Баатархуягийг зодож гэмтэл учруулсан гэх Г.Алтангинжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж түүнд холбогдох хэргийг прокурорын 21 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг тогтоолтой шүүгдэгч Ч.Баатархуяг, өмгөөлөгч Г.Энхбаяр нар нь танилцсан байх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Мөн өмгөөлөгч Г.Энхбаяр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутганд шинжилгээ хийлгэх, хохирогчийн тухайн үед өмсөж явсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээл болон цамцанд 1.5 см-ийн нэвт зүсэгдсэн, саарал даавуун майканд 2 см-ийн онгойж зүсэгдсэн байх тул нэг удаагийн үйлчлэлээр хатгахад яагаад өөр өөр хэмжээтэй зүсэлт үүссэн, хохиргчийн өмсөж явсан хувцас мөн эсэхийг тогтоолгох шаардлагатай гэжээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутганд шинжилгээ хийх нь мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагааны нэг боловч уг хэрэг 2014 оны 08 сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд түүнээс хойш уг хутгыг ямар нэгэн байдлаар битүүмжлээгүй, тухайн үед нь дардас хурууны хээ аваагүй, уг хутга нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсанаас хойш мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шат дамжин ирсэн, мөн хохирогч Ч.Батмөнх нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хувцас нь миний хувцас мөн гэж шүүх хуралдаанд мэдүүлэх бөгөөд уг дээл, цамц, майкийг хохирогч Ч.Батмөнхөөс хураан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хураан авах тогтоол /хх-11х/, эд зүйлд хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12, 13х/ зэргээр тогтоогдох бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтээр уг ажиллагааг хийхэд хэрэгт ач холбогдолтой байдлаа алдсан, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч Ч.Баатархуяг нь хохирогч Ч.Батмөнхийн цээжин тус газар нь хутгалж хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан зүйл заалтанд шүүгдэгч Ч.Баатархуягийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг хамаарч байх тул түүнд оногдуулах хорих ялаас 2 жилийг өршөөн хасахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Баатархуяг нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь хорих ял эдэлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, мөн Ч.Баатархуяг энэ хэрэгт нийт 130 хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлдсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Батмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Ч.Баатархуягийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурдан, хохирогч Ч.Батмөнх нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээл, цамц, майк зэргийг авах хүсэлттэй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, хутга нэг ширхэгийг устгахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуун богдынхан овогт Чагнаагийн Баатархуягийг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатархуягийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатархуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч үлдсэн 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ч.Баатархуягийн эдлэх 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатархуягийн 2016 оны 02 сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 130 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар дээл 1 ширхэг, цамц 1 ширхэг, майк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Батмөнхөд буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Баатархуяг нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Баатархуягт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР
Э.ОДХҮҮ