Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/468

 

 

 

 

 

    2021          07          08                                     2021/ШЦТ/468       

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 201525021237 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Д.Б /РД: /,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АСА циркийн урд байрлах автомашины зогсоол дээрээс иргэн Д “Мерседес бенз Е-350” маркийн автомашиныг “тендерийн ажил бүтчихсэн удахгүй мөнгийг нь өгнө” гэж худал хэлэн хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч М.Дд 70.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгснөөс өөрчлөгдсөн зүйлгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

 

Эрүүгийн 201525021237 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би албан ажлаар БНХАУ, Бээжин хотод байхад манай танил дүү болох Алтангадас над руу залгаад “Та бенз класс машинаа 01 сарын хугацаатай 35.000 ам доллароор зээлээр надад зарчих, нэг ч хоног мөнгийг нь хэтрүүлэхгүйгээр өгнө” гэсэн. Тэгэхээр нь би итгээд түүнд зөвшөөрчихсөн юм. Тэгээд Алтангадасын мөнгө өгөх хугацаа нь болоод би Алтангадасаас мөнгөө нэхэхэд “одоохон өгнө” гэж надад хэлсэн. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 17, 05 дугаар сарын 18-нд Алтангадас надад 7780 ам долларыг манай ажлын үүдэнд машины төлбөрөөс гэж өгсөн. Тэгэхээр нь би үлдэгдэл мөнгийг нь асуутал “одоо удахгүй өгнө” гэхээр нь би бас итгэсэн. Тэгсэн чинь одоо болтол миний мөнгийг өгөөгүй байгаа. Тэгээд энэ хугацаанд би Алтангадасаас удаа дараа мөнгөө нэхэхэд одоохон өгнө л гэдэг байсан. Тэгсэн чинь би Сүлд автомашины зогсоол дээр явж байхад миний машиныг лацдачихсан байсан. Тэгэхээр нь би Алтангадаст энэ талаар хэлж “Би өөрийнхөө машиныг буцааж авъя" гэхэд Алтангадас “Би нэг найздаа өгчихсөн чинь мөнгийг нь авч чадахгүй байна. Танд гэхдээ төлбөрийн чинь тооцоог ямар нэгэн байдлаар удахгүй дуусгана” гэж хэлсэн. Тэр үед би автомашинаа Ган-Эрдэнэ гэдэг танил дүүдээ хариуцуулаад үлдээсэн байсан юм. Би Ган-Эрдэнэд ямар нэгэн итгэмжлэл хийж өгөөгүй, Алтангадаст машинаа өгөхийг зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

  Гэрч Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...01-22 УНБ мерседес бенз маркийн автомашиныг нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дэмбэрэлсайханы Балдандулам гэдэг хүн 38 сая төгрөгийн шуурхай зээлийн барьцаанд тавьж 38 сая төгрөгийг авч зээлийн гэрээ байгуулсан. 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тухайн үед эхнэр нь болох А.Аюуш гэж эмэгтэй хамтран зээлдэгчээр оролцож зээл авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/,

 

  Иргэний нэхэмжлэгч Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Балдандулам манай байгууллагад төлөх ёстой үндсэн зээл 38 сая төгрөг зээлийн хүү 5.244.000, нэмэгдүүлсэн хүү/хугацаа хэтэрсний торгууль 1.071.980 төгрөг нийтдээ 44.315.980 төгрөг нэхэмжилж байна. Балдандулам зээл авснаасаа хойш зээлийн эргэн төлөлт болон хүүнд мөнгө төлөөгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

 Гэрч Д.Алтангадас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Балдандуламтай найзаараа дамжуулж 2011 онд анх танилцаж түүнээс хойш гайгүй харилцаатай найзалж байгаа юм. АСА циркийн зүүн талын автомашины зогсоол дээр манай ахын зогсоол байдаг юм. Тэнд бас манай найзын ах Д гэдэг автомашин зардаг юм. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Балдандулам надад “Би нэг тендерийн ажил авсан. Мөнгө нь 14 хоногийн дараа орж ирнэ. Чи надад нэг машин олоод өгөөч ээ, би зээлээр худалдаж авах гэсэн юм” гэхээр нь би Д ах руу утсаар яриад түүний зарж байсан Бенз Е-350 маркийн 01-22 улсын дугаартай машиныг дүү Ган-Эрдэнэтэй Балдандулам худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг автомашиныг 38.000 ам.долларын бодож 1 сарын хугацаатайгаар авсан юм. Тэгээд 1 сарын хугацаа дууссан өдрөөс хойш Балдандулам сураггүй алга болсон. 1 сарын хугацаандаа бол өдөр болгон надтай ирж уулзаж байсан. Тэгж байснаа 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шөнийн 00 цагийн АСА циркийн урд талд уулзахад “2-3 хоногийн дараа мөнгө бүтэх гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд 06 дугаар сарын 02-нд уулзахаар тохиролцсон боловч сураггүй, гар утсаа салгаад алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Алтангадас дахин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Надад анх хэлэхдээ Балдандулам “нэг тендерийн ажил авсан. Удахгүй 14 хоноод мөнгө нь ороод ирнэ” гэсэн. Нэг автомашин зээлээр олоод өгчих, хөгшин чинь нэрийг чинь баасдахгүй хугацаанд нь мөнгийг нь өгчихнө гэхээр нь л би Д ахад хэлж байгаад тэр машиныг зээлээр авч өгөхөөр болсон юм. Зээлийн хугацаа дууссанаас хойш 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа 15.000.000 төгрөгийг Балдандулам, Дд өгөхөөр болж Балдандулам бид 2 хамтдаа Найман шарга валют арилжааны төв орж солиулаад 7780 ам.доллар болж түүнийг хамтдаа Алтай констракшны үүдэнд ажил дээр нь очиж Д ахад өгсөн. Би эхлээд барьцаанд тавиад Д ахад 15.000.000 төгрөгийг өгөхөд нь бол барьцаанд тавьсныг мэдсэн. Гэхдээ Балдандулам 15.000.000 төгрөгөнд тавьсныхаа дараа надад хэлээд мөнгийг өгнө гэсэн. Яг тавихад бол би мэдээгүй. Хэрвээ барьцаалах гэж байгааг надад хэлсэн бол би юу гэж тэгж барьцаанд тавиулж байхав дээ. 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Балдандуламд автомашины төлбөрийг өгөөрэй гэж хэлэхэд надад өгнө гэж хэлсэн. Барьцаанд тавьсан талаар огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би АСА циркийн зогсоол дээр машинаа зараад байж байхад манай сайн найз Алтангадас Балдандулам гэдэг найзтайгаа ирсэн. Тэгээд Алтангадас надад “зээлээр өгөх автомашин байна уу, энэ шаргал өнгийн Бенз хэд вэ, зээлээр өгөх үү” гэсэн. Тэгэхээр нь би “наад бенз чинь Д ахын машин, 35.000 ам.доллараар зарж байгаа юм, Д ах БНХАУ-д байгаа, чи өөрөө Д ахтай ярь” гэж хэлэхэд Алтангадас шууд Д ах руу залгаад ярьсан ба хоорондоо хугацаагаа тохироод Д ах зөвшөөрсөн. Тэгэхээр нь би Д ах руу ярьж асуухад наад “Алтангадас чинь гайгүй итгэлтэй байлгүй дээ, өгөөд явуулчихгүй юу даа, 1 сарын хугацаатай юм чинь намайг очиход өгчих юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Саруул захын ард байдаг “Сараараа” зочид буудлын 1 давхарт байдаг нотариатын газар очоод таньдаг Энхжаргал эгчээс гуйж байгаад Д ахын нэр дээр байсан автомашиныг нь Алтангадасын найз Балдандуламын нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд тэр хоёр автомашиныг аваад яваад өгсөн. Тэгээд одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа юм шиг байна лээ. 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байх Алтангадас, Балдандулам хоёр хамт ирж 7780 ам.долларыг машины мөнгөний төлбөрт Д ахад өгсөн. Тэр өдрөөс хойш одоог хүртэл би Алтангадас болон Балдандулам нараас автомашины мөнгийг нэхэхэд “одоо өглөө, маргааш өглөө” гэх мэтээр өдийг хүрсэн. Д ахын автомашиныг Балдандулам нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Эко Капитал” ББСБ-д барьцаанд тавьсан байсныг би санамсаргүй байдлаар мэдээд түүнийг би Алтангадаст хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

 

Гэрч С.Болд-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дэмбэрэлсайхан овогтой Балдандулам гэдэг хүн манай байгууллагад ирж 111 дугаартай Бенз 350 маркийн автомашиныг барьцаалан 5.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлж автомашиныг манай гараашинд байршуулсан. Тэгээд үүнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Балдандулам нь ирж зээлээ төлж автомашинаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Балдандулам гэдэг хүнтэй уулзсан ба тухайн үед бас нэг танил тендерт оролцох санал тавьсан байсан ба түүнийг тэр Балдандулам гэдэг залууд хэлтэл оролцохоор болоод “тендерийн барьцаа мөнгөнд өөрийнхөө машиныг тавьчих уу” гэсэн. Тэгэхээр нь би “тэг” гэж зөвшөөрсөн чинь нэлээд удсаны дараа шаргал өнгийн “Мерседес бенз” маркийн машиныг надад ажил дээр авчирч өгсөн. Тэгээд би тэр машиныг 4-5 удаа унасан өдөрт нь Балдандулам “ажил хөөцөлдөх гэж байна” гээд машинаа авч яваад оройд нь авчирч өгдөг, заримдаа маргааш нь авчирч өгдөг байсан. Тэгж байснаа 5 хоногийн дараа би тендерт орохоо болилоо гээд машинаа надаас аваад явсан. Тэрнээс хойш огт холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас/,

 

Баримт бичигт үзлэг хийж хураан авсан тэмдэглэлд “...2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн .....ХХК-ийн захирал болон Д.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 141 дугаартай гэрээ байв..” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Баримт бичигт үзлэг хийж хураан авсан тэмдэглэлд “...Эоос гаргаж өгсөн ББСБ-ын захирал Б.Лхагвасүрэн, зээлдэгч Д.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ, зээл хүсэгчийн мэдээлэл анкет зэрэг баримтыг үзлэг хийж хавсаргасан..” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Нотариатч ..... архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2015-04-14 Автомашин худалдах худалдан авах гэрээ / дугаарын бенз Е-350 маркийн автомашин 38.000 доллароор худалдав, төлбөрийг бүрэн төлсөн худалдагч Д, худалдан авагч Д.Б гэх/...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн 111 дугаартай Мерседес Бенз И-350 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 125-126 дугаар хуудас/,

 

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн Үнэлгээний тайлан “...Мерседес Бенз Е-350 маркийн автомашин 2015 оны 04 дүгээр сард 70.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 246 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 61 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 83 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 127 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 дүгээр хх-ийн 128-136 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АСА” циркийн урд байрлах автомашины зогсоол дээрээс иргэн Д “Мерседес бенз Е-350” маркийн автомашиныг худалдан авах нэрийдлээр “тендерийн ажил бүтчихсэн удахгүй мөнгийг нь өгнө” гэж бусдаар дамжуулан худал хэлэн хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч М.Д-д 70.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь хэрэг цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

 Хохирогч Д “...2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би албан ажлаар БНХАУ, Бээжин хотод байхад манай танил дүү болох Алтангадас над руу залгаад “Та бенз класс машинаа 01 сарын хугацаатай 35.000 ам доллароор зээлээр надад зарчих, нэг ч хоног мөнгийг нь хэтрүүлэхгүйгээр өгнө гэсэн. Тэгэхээр нь би итгээд түүнд зөвшөөрчихсөн юм. Тэгээд Алтангадасын мөнгө өгөх хугацаа нь болоод би Алтангадасаас мөнгөө нэхэхэд одоохон өгнө гэж надад хэлсэн. Алтангадас “Би нэг найздаа өгчихсөн чинь мөнгийг нь авч чадахгүй байна. Танд гэхдээ төлбөрийн чинь тооцоог ямар нэгэн байдлаар удахгүй дуусгана” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Алтангадасын “...2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Балдандулам надад “Би нэг тендерийн ажил авсан. Мөнгө нь 14 хоногийн дараа орж ирнэ. Чи надад нэг машин олоод өгөөч ээ, би зээлээр худалдаж авах гэсэн юм” гэхээр нь би Д ах руу утсаар яриад түүний зарж байсан Бенз Е-350 маркийн 01-22 улсын дугаартай машиныг дүү Ган-Эрдэнэтэй Балдандулам худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг автомашиныг 38.000 ам.долларын бодож 1 сарын хугацаатайгаар авсан юм. Тэгээд 1 сарын хугацаа дууссан өдрөөс хойш Балдандулам сураггүй алга болсон. Зээлийн хугацаа дууссанаас хойш 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа 15.000.000 төгрөгийг Балдандулам, Дд өгөхөөр болж Балдандулам бид 2 хамтдаа Найман шарга валют арилжааны төв орж солиулаад 7780 ам.доллар болж түүнийг хамтдаа Алтай констракшны үүдэнд ажил дээр нь очиж Д ахад өгсөн.....” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Э.Ган-Эрдэнийн “...Алтангадас шууд Д ах руу залгаад ярьсан ба хоорондоо хугацаагаа тохироод Д ах зөвшөөрсөн. Би Саруул захын ард байдаг “Сараараа” зочид буудлын 1 давхарт байдаг нотариатын газар очоод таньдаг Энхжаргал эгчээс гуйж байгаад Д ахын нэр дээр байсан автомашиныг нь Алтангадасын найз Балдандуламын нэр дээр шилжүүлж өгсөн...Алтангадас, Балдандулам хоёр хамт ирж 7780 ам.долларыг машины мөнгөний төлбөрт Д ахад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Эын “...01-22 УНБ мерседес бенз маркийн автомашиныг нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дэмбэрэлсайханы Балдандулам гэдэг хүн 38 сая төгрөгийн шуурхай зээлийн барьцаанд тавьж 38 сая төгрөгийг авч зээлийн гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Эын “...Балдандулам манай байгууллагад төлөх ёстой үндсэн зээл 38 сая төгрөг зээлийн хүү 5.244.000, нэмэгдүүлсэн хүү/хугацаа хэтэрсний торгууль 1.071.980 төгрөг нийтдээ 44.315.980 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Болор-Эрдэнийн “...2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дэмбэрэлсайхан овогтой Балдандулам гэдэг хүн манай байгууллагад ирж 111 дугаартай Бенз 350 маркийн автомашиныг барьцаалан 5.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлж автомашиныг манай гараашинд байршуулсан. Тэгээд үүнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Балдандулам нь ирж зээлээ төлж автомашинаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөнхзулын “...Балдандулам гэдэг хүнтэй уулзсан ба тухайн үед бас нэг танил тендерт оролцох санал тавьсан байсан ба түүнийг тэр Балдандулам гэдэг залууд хэлтэл оролцохоор болоод “тендерийн барьцаа мөнгөнд өөрийнхөө машиныг тавьчих уу” гэсэн. Тэгэхээр нь би “тэг” гэж зөвшөөрсөн чинь нэлээд удсаны дараа шаргал өнгийн “Мерседес бенз” маркийн машиныг надад ажил дээр авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Баримт бичигт үзлэг хийж хураан авсан тэмдэглэлүүд,

 

Нотариатч Д.Э-н архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл,

 

Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн 111 дугаартай Мерседес Бенз И-350 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа,

 

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн Үнэлгээний тайлан зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн  нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтын агуулгаас үзвэл шүүгдэгч Д.Б нь АСА циркийн урд байрлах автомашины зогсоол дээрээс иргэн Д Мерседес бенз Е-350 маркийн автомашиныг худалдан авах нэрийдлээр бусдаар дамжуулан “тендерийн ажил бүтчихсэн удахгүй автомашины мөнгийг нь өгнө” гэж худал хэлэн хуурч улмаар өөрийн нэр дээр шилжүүлүүлэн авч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө авч М.Дд 70.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Б нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогчийн автомашинаа бусдад худалдах гэсэн хүсэл сонирхлыг ашиглаж түүний автомашиныг шилжүүлэн авч, улмаар барьцаалан зээлдүүлэх хэд хэдэн газарт тавьж мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж буй санаатай үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тогтоох ба хөнгөн гэж тооцогдох хууль сүүлд батлагдсан бол тухайн хуулийг буцаан хэрэглэх ойлголт үүсдэг. 

 

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэж заасан.

 

Хэдийгээр Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдэж түүний гэмт үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй тул шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэв.  

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Б-ыг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагаас “...Д.Б-ын холбогдсон эрүүгийн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар буюу хэрэгт авагдсан “Арима пропертийс” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр учирсан хохирлыг тооцож хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан.

 

Тус хэрэгт хохирлыг үнэлгээг тогтоохдоо 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаагч Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /1 хх-ийн 244/ үйлдэж “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үүний дагуу тус газраас гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаагаар хөрөнгийн үнэлгээг /1 хх-ийн 245-250/ гаргасан байна.

 

Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны байх тул Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудсанд авагдсан “Арима пропертийс” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг “Экокапитал” ББСБ-аас захиалж гаргуулсан талаар дурьдсан, хэргийн оролцогчоос хэрэгт хавсаргуулахаар өгсөн байх ба тухайн үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж авсан баримт биш тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар хохирогч М.Д-д “Мерседес бенз Е-350” маркийн 111 дугаартай автомашиныг буцаан өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 164/, иргэний нэхэмжлэгч “” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваахүүгээс “...Дэмбэрэлсайхан овогтой Балдандулам нь ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг бүрэн барагдуулсан тул манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол саналгүй болно...” гэсэн хүсэлтээ /3 хх-ийн 63/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Б-ыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

 

Шүүгдэгчийн гэм буруутайд тооцогдсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

 

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн хууль, зүйл хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж заасан байна.

 

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журамд өөрчлөлт орсон хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн цаг хугацаанаас өмнө үйлдэгдсэн байх тул шүүгдэгчид ашигтайгаар, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан хуулийн өмнөх зохицуулалтаар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй байна.

 

Тодруулбал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 41 хуудас баримтыг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 30 хоног, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 34 хоног, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 98 хоног цагдан хоригдсон бөгөөд нийт 162 хоног цагдан хоригдсон болохыг дурдлаа.

 

                 Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                  

              ТОГТООХ нь:

 

            1. Ш овогт Д.Б-г бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь 162 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 41 хуудас баримтыг хэрэгт хадгалсугай.

 

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДУЛАМСҮРЭН