Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 1427

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/01427

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-д байрлах, “Жи Мобайл” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011041082, регистрийн дугаар 5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 54 дүгээр гудамж, 773 а тоотод оршин суух Баатад овогт Батболдын Доржсүрэн /регистрийн дугаар ЦЕ78081018/-д холбогдох

 

1168967 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Батболд овогтой Доржсүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай компанитай 1168967 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан...

...Уг гэрээний үүргийн биелэлтэд 120,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Батболдын Доржсүрэнд холбогдох 180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн маргаанд хариуцагч Б.Доржсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 180,000 төгрөгөөс 150,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 30,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.                

       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь Б.Доржсүрэнд холбогдуулан 1168967 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Доржсүрэнд холбогдох 1168967 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 180,000 төгрөгөөс 150,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 30,000 төгрөгөөс татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Жи Мобайл” ХХК нь 1168967 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Б.Доржсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 180,000 төгрөгөөс 150,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 30,000 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, Б.Доржсүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгнөөс 3,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3,025 төгрөгийг, хариуцагч Б.Доржсүрэнгээс 3,025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Д.ЦЭРЭНДОЛГОР