Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00198

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө * дугаар багт оршин суух, И овогт Н ийн Р, У овогт П гийн Ц нарын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Р , П.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Н.Р, П.Ц нар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Бид 2001 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн О ын Э ыг 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын Засаг даргын 67 дугаартай захирамжаар үрчилж авсан болно.

Одоо бид нас өндөр гарч хүү Э ыг асран халамжлах чадваргүй болж байгаа учир ач хүүгийнхээ ирээдүйг бодож төрүүлсэн эцэг эх нь болох Р.О , Н.Б нарт буцаан өгөхийг хүсэж байгаа болно. Иймд хүү Э ыг үрчлүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 67 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Р , П.Ц нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 67 дугаартай, Хүүхэд үрчилж, овог нэр солих тухай захирамжаар О ын Э ыг Н.Р , П.Ц нарт үрчлүүлсэн байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 67 дугаартай "Хүүхэд үрчилж, овог нэр солих тухай " захирамжаар О ын Э ыг Н.Р , П.Ц нарт үрчлүүлсэн нь Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хүүхдийг түүний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ гэсэнтэй нийцэхгүй байна гэж шүүх үзлээ. Хүүхдийг тухайн үед хүүхдийн ямар эрх ашгийн үүднээс үрчлүүлсэн нь тодорхой бус бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар энэхүү байдал нь тогтоогдоогүй болно.

Хүсэлт гаргагч Н.Р , П.Ц нарын шүүхэд ирүүлсэн тайлбараас үзэхэд хүү Э ын өөрийнхөн эрх ашгийн үүднээс үрчлүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд О ын Э ыг Н.Р , П.Ц нарт нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Э ыг төрүүлсэн эцэг эх нь болох Р гийн О , Н гийн Б нарт буцаах нь зүйтэй байна.

Энэхүү хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг тул хүсэлт гаргагч Н.Р , П.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 67 дугаартай, Хүүхэд үрчилж, овог нэр солих тухай захирамжийн О ын Э ыг Н.Р , П.Ц нарт үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан хүү Э ыг төрүүлсэн эцэг эх нь болох Р гийн О , Н гийн Б нарт шилжүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Р , П.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК