| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00152/И |
| Дугаар | 161 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 161
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах “Мобиком порпораци” ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 15-р байрны 1-12 тоотод оршин суух Харлаг овгийн Мөнхтөрийн Анхбаярт холбогдох 724185 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ий гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30224514 тоот гэрээ байгуулан 95959445 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 6S 64 GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 20000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 724185 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсүх шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Манай байгууллагаас М.Анхбаярт холбогдуулан гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 724185 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 4 сарын 28-нд бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком порпораци” ХХК нь М.Анхбаярт хариуцуулан 724185 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 724185 төгрөгийг бүрэн төлсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбар, мөнгө төлсөн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21930 төгрөгөөс 10965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10965 төгрөгийг, хариуцагчаас 10965 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах “Мобиком порпораци” ХХК-ий нэхэмжлэлтэй, М.Анхбаяр /ЗЮ88060110/-т холбогдох 724185 /долоон зуун хорин дөрвөн мянга нэг зуун наян таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21930 /хорин нэгэн мянга есөн зуун гучин/ төгрөгөөс 10965 /арван мянга есөн зуун жаран таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10965 /арван мянга есөн зуун жаран таван/ төгрөгийг, хариуцагчаас 10965 /арван мянга есөн зуун жаран таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком порпораци” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ