| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01585/и |
| Дугаар | 1433 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1433
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/01433 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар байрны завсар баригдсан дундын эзэмшил газрын зориулалтын бус байранд оршин суух Сартуул овогтой Сампилын Сүхбаатар /РД:ЧЗ52111614/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Сансарын 23 байр 15 тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнийн Бадамаа /РД:УШ67091102/-д холбогдох,
510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 12 цагт Сансар дах Хаан банкны салбараас 640,000 төгрөгийг бэлнээр, өөрт байсан 10,000 төгрөгийг нэмээд нийт 650,000 төгрөгийг Э.Бадамд өгсөн...
Авсан мөнгөө 5 сард багтаан өгнө гэж бичгээр гарын үсэг зурж тайлбар бичсэн. Энэ хугацаанд 140,000 төгрөгийг цувуулж өгсөн. Цаана нь 510,000 төгрөг өгөх ёстой. Цаашид өгөх шинжгүй болохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн боловч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Э.Бадам нь “Их талын наран” ХХК-ийн бичиг баримт болон төслөө үзүүлсэн болохоор би итгэсэн. Удахгүй санхүүжилт орж ирнэ гэж ярьдаг болохоор нь удаан хүлээсэн. Иймд 510,000 төгрөгийг хариуцагч Э.Бадамаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Бадамаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Эрдэнэ овогтой Бадамаа миний бие С.Сүхбаатарын нэхэмжлэлд тайлбар гаргаж байна. Одоогоор ажил эрхлээгүй орлогогүй тул ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд бүртгүүлсэн болно. Тиймээс энэ оны 6 дугаар сарын 25-ны өдрийн цалингаар уг нэхэмжлэлийн 510,000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа- Хариуцагч Эрдэнэ овогтой Бадамаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 510,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх тайлбарыг гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Сүхбаатар нь хариуцагч Э.Бадамаад холбогдуулан 510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 510,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлүүд, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар С.Сүхбаатар нь хариуцагч Э.Бадмаад холбогдуулан 510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.Бадамаа нь 510,000 /таван зуун арван мянган/ төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,950 /арван таван мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 7,975 /долоон мянга есөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулж С.Сүхбаатарт буцаан олгож, хариуцагч Э.Бадамаагаас 7,975/ долоон мянга есөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Сүхбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Бадамаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР