Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/961

 

 

  

 

 

 

  2021        09          03                                  2021/ШЦТ/961

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

          улсын яллагч Н.Өнөрбаяр,

          шүүгдэгч О.Ш, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г овогт О.Ш-т холбогдох эрүүгийн 1806 07159 1899 дугаартай 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл 2, эмээгийн хамт, Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 203 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 819 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 233 дугаар магадлалаар ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 12 жилийн хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ000000, Г овогт О.Ш.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.Ш нь үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээрээ буюу 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр 110 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Д.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч Dell брэндийн i3 процессортой, 4gb рамтай, 500 gb хардтай нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 270.000 төгрөгийн учруулсан,

2. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны 40 тоотод оршин суух хохирогч Н.А-ын  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн пинланд архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 296.000 төгрөгийн учруулсан,

3. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сандэй” худалдааны төвийн 4 дүгээр давхар, 4007 тоот павилоноос иргэн Ч.Э-ийн эзэмшлийн гар цүнхнээс түрийвчтэй эд зүйлс болон бэлэн 363.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 601.460 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-2-61 тоотод оршин суух Р.Б-ын гэрт хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-03 тоотод оршин суух хохирогч Г.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 275.200 төгрөгийн учруулсан,

6. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 29 дүгээр байр, 902 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Р.М-гийн эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/6-25 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны байранд нь хууль бусаар нэвтэрч хохирогч Х.Б-ийн эзэмшлийн их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирогч учруулсан,

8. 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5 дугаар гудамжны 156 тоотод байрлах иргэн Д.Б-ын өвлийн орон сууцны цонхыг отверкаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гартааман хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ш мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Н.А-ын  хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрсэн үйлдэл болон Г.Ц-ын хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрсэн үйлдлүүд дээр би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч дээрх хоёр гэмт хэргийг үйлдэхдээ өөр хоёр хүнтэй хамт үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч байхдаа хэлсэн. Иймд дээрх хоёр гэмт хэргийн хохирогч нарт учирсан хохирлыг хамт үйлдсэн хүмүүстэйгээ хувааж төлөх хүсэлтэй байна. Миний хувьд 8 үйлдлээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Мөн надад бас өөр нэг хулгайн үйлдэл байгаа.” гэв.          

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-12-13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-17/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /1хх-40-41/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-43-44/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №02/498 дугаартай дүгнэлт /1хх-32-35/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ынөгсөн мэдүүлэг /1хх-19-20/, насанд хүрээгүй гэрч Э.Соёмбын өгсөн мэдүүлэг /1хх-22-23/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-78/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-88-89/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-ын  өгсөн мэдүүлэг /1хх-82-83/, насанд хүрээгүй А.Эгшиглэнгийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх-92-93/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-113-115/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-125-129/, 50 доллар, 50 вон, анар чулуун түлхүүрний оосор, иргэний үнэмлэх, “Голомт” банкны зэс карт болон эмэгтэй хүний сувдан түрийвчийг нийт 238.460 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-131-135/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Э-ийн өгсөн мэдүүлэг /1хх-119-122/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-157/, хэргийн газрыг үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-158-162/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б-ынөгсөн мэдүүлэг /1хх-167-168/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №19 дугаартай дүгнэлт /1хх-173-179/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-181-182/, нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх-186-188/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх-189/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-206-207/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-220-221/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-218-219/, нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх-225/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц-ын өгсөн мэдүүлэг /1хх-208-212/, насанд хүрээгүй гэрч У.Хосбаярын өгсөн мэдүүлэг /1хх-216-217/, гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл /1хх-243/, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхжингийн өгсөн мэдүүлэг /1хх-246/, таньж оуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-247/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Бямбабаярын тэмдэглэл /2хх-28/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /1хх-249, 2хх-1/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М гийн өгсөн мэдүүлэг /2хх-7-8/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-10-12/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-50-51/, их гарын мөнгөн аягыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /3хх-59-60/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-155-156/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /3хх-157-158/, насанд хүрээгүй гэрч Б.Бат-Идэрийн өгсөн мэдүүлэг /3хх-52/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн өгсөн мэдүүлэг /3хх-54/, О.Ш-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-70-71/,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх-25/, хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-26-31/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын өгсөн мэдүүлэг /4хх-33/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /4хх-53-54/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоол /2хх-108-145/, шүүгдэгч О.Ш-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4хх-70/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

1. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, 110 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Д.Э-ынхүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч Dell брэндийн i3 процессортой, 4gb рамтай, 500 gb хардтай нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 270.000 төгрөгийн учруулсан болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ынөгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг өнгөрч байхад би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” 110-9 тоот гэрээсээ гарсан ба гэртээ 2 хүүхдээ үлдээгээд гарсан. 15 цаг 27 минутанд манай хүү Соёмбо над руу залгаж “таныг компьютер аваад ир гээд нэг хүн ирээд компьютер аваад явсан” гэхэд би гэртээ хүрч ирэхэд манай гэрт байсан Dell маркийн inspiron загварын i3 үзүүлэлттэй зөөврийн компьютер алдагдсан байсан. Би хүү Соёмботой ярилцахад байрны гадна тоглож байхад нь танихгүй унадаг дугуйтай хүн ирээд “ах нь эм уух гэсэн юм, гэрээсээ халуун ус гаргаад өг” гэж хэлээд гэрт нь дагаж орж ирээд гал тогоонд ус хийж өгч байхад нь зочны өрөөнд байсан компьютерыг нь авсан байсан. Манай хүү тэр залууг үүдэнд хүлээж бай гэж хэлсэн боловч ус хийж өгөх гээд гал тогоонд байхад нь гэрт орж ирсэн гэж хэлсэн.” /1хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.Соёмбын өгсөн: “...Байрныхаа гадна орцны үүдэнд тоглож байхад унадаг дугуй унасан хар гитарын  цүнх үүрсэн цагаан малгайтай улаан куртиктэй, шаргал пүүзтэй, шаргал нүдний шилтэй, хүзүүндээ шаргал гинж зүүсэн ах ирээд бид нарын хажууд хэсэг сууж байгаад надаас “ахдаа хүйтэн ус гаргаад өг” гээд надад жижиг аяга шиг хуванцар сав өгөхөөр нь би гэртээ орж тэр саванд нь хүйтэн ус гаргаж өгчихөөд сууж байтал тэр ах дахин надаас “халуун ус гаргаад өгөөч , ах нь эм уух гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрч дүүгийн хамтаар гурвуулаа орж тэр ахыг “1 давхарт хүлээж байгаарай” гээд дүүтэйгээ гэртээ ус авахаар орж гал тогооны өрөөнд ундааны саванд ус буцалгагчнаас халуун ус тосоод хийчихээд гарах гэтэл тэр ах манай гэрийн унтлагын өрөөнд ороод ирчихсэн цонхоор хараад “танай найзууд гадаа дугуй унаад байна шдээ” гэхээр нь би уурлаад “та гар” гэхэд уучлаарай “ах нь санамсаргүй орчихлоо” гээд дүү бид гурав гэрээс гарсан. Тэр ах гадаа гараад дугуйгаа унаад яваад өгсөн...Би дүүтэйгээ гэртээ орчихоод хаалгаа хаасан, харин манай хаалга хаагдсан ч түгжигддэггүй учир манайд орж ирсэн байсан....Нөтбүкийг би зочны өрөөнд газарт зурагтны өмнө тавиад тоглож байсан. Ус гуйсан ахад ус өгч гаргачихаад гадаа жаахан тоглож байгаад гэртээ буцаж орж ирээд алга болсныг мэдсэн.” /1хх-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ш-ын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Миний хийсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирлын мөнгийг бүрэн барагдуулах болно.” /1хх-65-66/ гэх мэдүүлэг

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-12-13/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-17/,

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /1хх-40-41/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Dell брэндийн i3 процессортой, 4gb рамтай, 500 gb хардтай нөтбүүкийн зах зээлийн үнэлгээгээр эд зүйлийн үнэлгээ нь 270.000 төгрөг” /1хх-43-44/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 02/498 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр, харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь Одончимэгийн О.Ш-ын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна.” /1хх-32-35/, гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

         2. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны 40 тоотод оршин суух хохирогч Н.А-ын  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн пинланд архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 296.000 төгрөгийн учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-ын  өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 74 дүгээр байрны гадаа манай хүүхэд Эгшиглэн тоглоомын талбай дээр тоглож байхад нь үл таних хүн ирээд “манай хүүхдэд ахдаа гэрээсээ ус аваад өгөөч ах нь 2000 төгрөг өгье” гэж хэлээд манай хүүхэдтэй хамт ороод ус уугаад гарахдаа том өрөөний стикэн дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, 1 шил архи хулгайлж аваад гарсан байсан....2 ширхэг дунд гарын мөнгөн аяга байсан. 1 ширхэг мөнгөн аяга нь бол хуучин цагийн мөнгөн аяга байсан, 1 ширхэг мөнгөн аяга нь бол орчин цагийн мөнгөн аяга байсан. Пинланд нэртэй 1 литрийн шилтэй архи байсан.” /1хх-82-83/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ш-ын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна.” /1хх-97-98/ гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-78/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн пинланд архийг нийт 296.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт/1хх-88-89/,

Насанд хүрээгүй А.Эгшиглэнгийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх-92-93/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         

         3. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сандэй” худалдааны төвийн 4 дүгээр давхар, 4007 тоот павилоноос иргэн Ч.Э-ийн эзэмшлийн гар цүнхнээс түрийвчтэй эд зүйлс болон бэлэн 363.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 601.460 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Э-ийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд “Сандэй” худалдааны төвд байрлах 4007 дугаартай павилоноо эзэнгүй орхиод хажууд байрлах эгчийнхээ лангуунд очин 10 орчим минут юм ярьж байгаад буцаад өөрийн лангуундаа иртэл миний павилонд байрлах тавиур дотор наагуур нь хувцас өрж тавьж нуусан байсан цүнх ил наана гарч ирсэн байсан. Иймд би цүнхээ шалгаж үзэхэд цүнхэн дотор байсан хөр өнгийн загасны арьсан хэтэвч алдагдсан байсан...түрийвч дотор 363.000 төгрөг, 50 доллар, 50 вонн, иргэний үнэмлэх, “Голомт” банкны зэс карт, анар чулуун түлхүүрний оосор байсан. Түрийвч нь Тайландын хар саарал өнгийн сувдан түрийвч байсан.” /1хх-119-122/ гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-113-115/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-125-129/,

        “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...50 доллар, 50 вон, анар чулуун түлхүүрний оосор, иргэний үнэмлэх, “Голомт” банкны зэс карт болон эмэгтэй хүний сувдан түрийвчийг нийт 238.460 төгрөгөөр үнэлсэн.” /1хх-131-135/ гэх дүгнэлт,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ш-ын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна.  Хохирлын мөнгийг бүрэн барагдуулах болно.” /1хх-143-145/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

4. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-2-61 тоотод оршин суух Р.Б-ын гэрт  хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б-ынөгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа 18 цагийн үед гараад 19 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд 21 цагийн үед унтах гэж байгаад өрөө рүүгээ орох үед гэрийн шүүгээнд байдаг мөнгөн аяганууд байхгүйг мэдсэн. Тэгээд юу болсон талаар гэрийнхнээс асуухад манай хүү Б.Майклыг гэртээ ганцаараа байх үед нэг үл таних хүн орж ирээд гарсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Манай гэрээс их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, жижиг хэмжээтэй 4 ширхэг мөнгөн аяга байсан...хуримын бэлэг болгон өгсөн эд зүйлс болохоор 1 жижиг мөнгөн аяган дээр “хайрт хүү Майклдаа” гэсэн бичигтэй, 2 их гарын мөнгөн аяган дээр “Хуримын бэлэг 2012 он” гэсэн бичигтэй, 1 жижиг мөнгөн аяган дээр нь “Архангай аймаг” гэсэн бичигтэй байсан.” /1хх-217-218/ гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 019 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 3, 4 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн 3 дугаартай гарын мөр нь Одончимэг овогтой О.Ш-ын баруун гарын долоовор хуруутай, 4 дугаартай гарын мөр нь Одончимэг овогтой О.Ш-ын баруун гарын дунд хуруутай тохирч байна.” /1хх-173-179/ гэх дүгнэлт,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...Их гарын 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 7 ширхэг мөнгөн аяга, бага гарын 4 ширхэг мөнгөн аягануудыг нийт 1.700.000 төгрөгөөр үнэлсэн” /1хх-181-182/ гэх дүгнэлт,

 

Нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх-186-188/,

Мөрдөгчийн тэмдэглэл /1хх-189/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ш-ын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. ... Хохирлын мөнгийг бүрэн барагдуулах болно.” /1хх-193, 195/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

5. Шүүгдэгч О.Ш-ын нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-03 тоотод оршин суух хохирогч Г.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 275.200 төгрөгийн учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц-ын өгсөн: “...Өнөөдөр 12-13 цагийн хооронд юманд явах болоод өөрийн зээ хүү У.Хосбаярын сургууль дээр нь очиж гэрийн түлхүүр өгөөд “байж байгаарай” гэж хэлээд явсан. Ингээд 15 цагийн орчим гэртээ ирэхэд гэр цоожтой байсан. Би гадуур хүүгээ хайж яваад байрны гадна таарсан. Хүүхдээ аваад гэртээ орж ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад 16 цаг өнгөрч байхад дүүг нь авахаар гарсан. Тэгэхдээ би хүүхдээ цоожлоод гарсан. Цэцэрлэгээс дүүг нь авчихаад эргээд ирсэн. Тэгэж байгаад стейкний дотор тавьсан бөгжөө зүүх гээд хайтал байхгүй байсан. Хүүгээс асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд сүүлд нь “нэг ах ус аваадахъя гэж орж ирээд наад савыг чинь онгойлгож үзсэн” гэж ярьсан.” /1хх-208-210/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч У.Хосбаярын өгсөн:...Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хичээлээ тараад найзтайгаа тоглоод байж байсан. Тэгээд манай найз сургууль ороод гэрийн түлхүүр аваад бид хоёр харьж байхад тэр ах “ус хийгээд өг” гэхээр нь “та сургуулиас ороод авчих” гэсэн чинь усны шинжилгээ өгнө гээд сонин юм яриад байсан. Тэгээд бид хоёртой цуг дагаад явж байгаад манай гэр рүү дагаад ороод ирсэн. Би хаалганы цаана байж бай гэтэл манай хаалгыг гаднаас нь онгойлгоод ороод ирсэн. Ус хийж өгтөл “дээрээс нь давс хийгээд өг” гээд байхаар нь би усан дээр нь давс нэмж өгсөн. Тэгээд усаа угаад би хаалгаа түгжээд араас нь гарсан. Гараад хартал дугуй унаад яваад өгсөн...Би тэр хүнтэй сургуулийн хажууд байдаг миний дэлгүүрийн урд таарсан.” /1хх-216-217/ гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-206-207/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...2 ширхэг монетон бөгжийг 275.200 төгрөгөөр үнэлсэн.” /1хх-220-221/ гэх дүгнэлт,

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-218-219/,

Нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх-225/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ш-ын яллагдагчаар өгсөн: “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” сургуулийн баруун талд байдаг байрны урд 8-9 насны орчим эрэгтэй хүүхэд гэрийн түлхүүр бариад явж байхаар нь Төгөлдөр гялс тэр хүүхэд очооч гээд би тэр хүүхэд дээр очоод “чи ахдаа гэрээсээ буцалсан ус гаргаад өгөөч ах нь 2000 төгрөг өгье гэхэд тэр хүүхэд зөвшөөрөөд Төгөлдөр гадаа дугуйгаа хараад би тэр хүүхдийг дагаад гэрт нь орсон. Тэгээд тэр хүүхэд ус буцалгаад байж байх хооронд унтлагын өрөөнд нь ороод тавиур дээр нь байсан 2 ширхэг монетон бөгжийг нь хулгайлаад буцалсан усаа ундааны саванд хийгээд аваад гараад явсан.” /1хх-230-231/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

         6. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжил” хотхоны 29 дүгээр байр, 902 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Р.М гийн эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М гийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын дундуур намайг хороон дээрээ ахмад настай хүмүүсийг чийрэгжүүлэлтийн зааланд дасгал хийлгээд гэрт нь манай зээ охин Б.Мөнхжин гэртээ үлдсэн. Тэгээд зааландаа сууж байхад гаднаас Б.Мөнхжин орж ирээд “эмээ таны нөтбүүкийг 20-25 орчим насны ах манай гэрт орж ирээд автомашинаа цонхоор харчихаад гаръя” гэхээр нь би хаалга тайлаад тэр ахыг оруулсан. Би тэр ахыг том өрөөнд оруулаад ус уумаар санагдаад байхаар нь гал тогоондоо орж ус уучихаад эргээд том өрөөндөө ороход нөгөө ах “за би харчихлаа, ахын дүү баярлалаа” гэж хэлээд надтай зөрөөд гэрээс гарсан. Тэгээд би ширээ рүүгээ харахад таны нөтбүүк байхгүй байсан, тэгэхээр нь араас нь дагаж гараад хатал тэр ах байхгүй болохоор нь таньд ирж хэлж байна гэж хэлсэн.” /2хх-7-8/ гэх мэдүүлэг,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Мөнхжингийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Хөгжил” хотхоны 29 дүгээр байрны 2 дугаар орцны 902 тоотод гэртээ ганцаараа байж байхад 20-25 орчим насны бор царайтай, халимаг үстэй ах хаалга тогшоод “ах нь цонхоор чинь өөрийнхөө автомашинаа харъя” гэж хэлэхээр нь “тэг тэг” гэж хэлээд гэртээ оруулсан. Тэр үед нөгөө ах том өрөө рүү орохоор нь миний ам цангаад гал тогоо руу ороод ус уучихаад том өрөө рүү ороход нөгөө ах өрөөнд зогсож байснаа “ах нь болчихлоо гарлаа” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд би том өрөөний ширээн дээр байсан эмээгийн Самсунг загварын нөтбүүк байхгүй байхаар нь араас нь гараад харсан байхгүй байсан.” /1хх-246/ гэх мэдүүлэг,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-247/,

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч тэмдэглэл /2хх-28/,

            Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /1хх-249, 2хх-1/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...Самсунг брэндийн нөтбүүкийг 585.000 төгрөгөөр үнэлсэн.” /2хх-10-12/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

7. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/6-25 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны байранд нь хууль бусаар нэвтэрч хохирогч Х.Б-ийн эзэмшлийн их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирогч учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ ирээд өөрийнхөө мөнгөн аяганд хоол унд идэх гэтэл мөнгөн аяга байхгүй байхаар нь хайхад дунд хүү Бат-Идэр нь “намайг гадаа тоглож байх үед үл таних эрэгтэй халуун ус гаргаж өгөөч” гэж гуйгаад 1000 төгрөг өгье гээд манай гэрт орж ирээд ус хийлгэж авсан бөгөөд тухайн эрэгтэйг “үүдэнд хүлээж бай” гэж хэлэхэд “үгүй хамт орьё” гээд манай гэрт орж ирж ус аваад дээрээс нь давс нэмж хийгээд өгөөч гээд хийлгэж аваад гарсан байсан. Үүнээс хойш таны аяга алга болсон гэж хүү Бат-Идэр нь надад хэлсэн....Их гарын хуучны тагштай, аяганы ёроолд арслангийн дүрс сийлбэр хийсэн их гарын мөнгөн аяга байсан.” /Зхх-54/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Бат-Идэрийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагаас 17:30 минутын хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/6- 25-р байрны гадна гэр рүүгээ орж явахад 18-22 орчим насны 170 орчим см өндөртэй, цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, солонгорсон нарны нүдний шилтэй, хар савхин нэг талдаа үүрдэг цүнхтэй, хар бараан царайтай этгээд “ахын дүү энэ хавиар халуун ус олчих газар байна уу, ах нь химийн шалгалтнаасаа хоцрох гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “ахаа наанаа байж бай” гэж хэлээд халуун ус Хужирт цэвэр усны 500 граммын саванд хийж өгөөд явуулсан. Намайг гэрээ онгойлгоод ус өгөх хооронд надаа ус авсан хүн “ахын дүү хурдлаарай” гэж хэлээд гэрт ороод ирсэн. Тэгээд манай гэрээс усаа аваад гарсан. Мөн “давс байна уу” гэхээр нь гал тогооноосоо давс авч өгсөн. Энэ хооронд манай аавын мөнгө аяга хулгайд алдагдсан байсан. Аавын мөнгөн аяга гал тогооны ширээн дээр байсан.” /Зхх-52/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...Их гарын мөнгөн аягыг 250.000 төгрөгөөр үнэлсэн.” /Зхх-59-60/ гэх дүгнэлт,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /Зхх-50-51/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Зхх-155-156/,

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /Зхх-157-158/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ш-ын яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна....Гал тогооны ширээн дээр их гарын мөнгөн аяга байсан, түүнийг авсан. ...том их гарын мөнгөн аяга байсан, хуучин эдэлж хэрэглэдаг юм шиг байналээ. ...би ганцаараа явсан.” /Зхх-54/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

              8. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5 дугаар гудамжны 156 тоотод байрлах иргэн Д.Б-ын өвлийн орон сууцны цонхыг отверкаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гартааман хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

             

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжпэгч Д.Б-ын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10 цагийн орчим манай эхнэр Дашдондог “Сонгино”-ын амралтанд хоногоор явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн юм. Өөрийн садан төрлийн хүн Батсүрэн, Бодь нар манайд ирэхээр нь бид 3 нэг шил архи хувааж уучихаад өдөр 14 цагийн орчим Батсүрэн, Бодь нарын хамт гараад гудамжны үзүүрт байх дэлгүүрээс 1 шил архи аваад гудамжинд уусан. Уг архиа ууж дуусгаад садангийн хүн болох Нисэхэд амьдардаг Бодийн гэрт очоод тэдний гэрт амарчихсан. Манайх хот руу нүүх гээд гэрийн эд хогшилоо хураагаад тавьсан байсан. Орой Бодийн гэрт унтаж байхад манай хамаатан Напилмаа Бодийн эхнэр Урнаа руу залгаад “гэрт нь хулгайч орсон байна, хашааны хаалга онгорхой гэр доторх эмх цэгцгүй байна” гэж хэлсэн...Эд зүйлээ үзтэл авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, миний цагаан алаг гартааман хөөрөг байхгүй байсан.” /4хх-33/ гэх мэдүүлэг,

           

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...Цагаан өнгийн гартааман хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэргийг 2.690.000 төгрөгөөр үнэлсэн.” /4хх-53-54/ гэх дүгнэлт,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /4хх-25/,

Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-н 26-31/,

Шүүгдэгч О.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-70/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Ш-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ш-ын зүгээс гаргасан: “...Дээрхи хоёр гэмт хэргийг үйлдэхдээ өөр хоёр хүнтэй хамт үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч байхдаа хэлсэн. Иймд дээрхи хоёр гэмт хэргийн хохирогч нарт учирсан хохирлыг хамт үйлдсэн хүмүүстэйгээ хувааж төлөх хүсэлтэй байна.” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн зүгээс гаргасан: “...Тэгээд дахиад Дундговийн асуудал дахин сөхөгдөж орж ирэх юм бол хохирлын хэмжээ хэд байх нь хамаагүй шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордоод байгаа байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү.” гэх тайлбар зэргийг гарган маргаж мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан болон шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Шүүгдэгч О.Ш-ын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр 110 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Д.Э-ынхүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч Dell брэндийн i3 процессортой, 4gb рамтай, 500 gb хардтай нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 270.000 төгрөгийн учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны 40 тоотод оршин суух хохирогч Н.А-ын  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн пинланд архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 296.000 төгрөгийн учруулсан,

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сандэй” худалдааны төвийн 4 дүгээр давхар, 4007 тоот павилоноос иргэн Ч.Э-ийн эзэмшлийн гар цүнхнээс түрийвчтэй эд зүйлс болон бэлэн 363.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 601.460 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-2-61 тоотод оршин суух Р.Б-ын гэрт  хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-03 тоотод оршин суух хохирогч Г.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 275.200 төгрөгийн учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 29 дүгээр байр, 902 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Р.М гийн эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/6-25 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны байранд нь хууль бусаар нэвтэрч хохирогч Х.Б-ийн эзэмшлийн их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирогч учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5 дугаар гудамжны 156 тоотод байрлах иргэн Д.Б-ын өвлийн орон сууцны цонхыг отверкаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гартааман хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч үйлдсэн байхыг хэлнэ.

 

       Шүүгдэгч О.Ш нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Ш-ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

        Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын зүгээс гаргасан: “...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасныг хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” Эрүүгийн хуулийн ерөнхийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлж өгнө үү.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэх тайлбарыг гаргах боловч эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс үзсэн тул тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч О.Ш-ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Шаас нийт 6.667.660 төгрөг гаргуулж хохирогч Д.Эт 270.000 төгрөг, хохирогч Д.Э-д296.000 төгрөг, хохирогч Ч.Э-ээд 601.460 төгрөг, хохирогч Р.Б-аад 1.700.000 төгрөг, хохирогч Г.Цд 275.200 төгрөг, хохирогч Р.М д 585.000 төгрөг, хохирогч Х.Б-д 250.000 төгрөг, хохирогч Д.Б-т 2.690.000 төгрөгийг тус тус гаргуулахаар тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч О.Ш-ын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Урьд шүүгдэгч О.Ш нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар хаалттай хорих байгууллагад эдлэж байгаа бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 10 жил 5 сар 10 хоногийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 461 дугаар хорих ангиас гаргасан О.Ш-ын ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдсон болно. /1хх-30/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д “...эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны  дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч О.Ш-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 10 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

        Шүүгдэгч О.Ш нь 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 394 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

        Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Г овогт О.Ш-ыг “үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.Ш-т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Ш-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар О.Ш-т оногдуулсан 12 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Ш-ын цагдан хоригдсон 394 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Ш-аас нийт 6.667.660 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-т  270.000 төгрөг, хохирогч Д.Э-д296.000 төгрөг, хохирогч Ч.Э-ээд 601.460 төгрөг, хохирогч Р.Б-аад 1.700.000 төгрөг, хохирогч Г.Ц-д 275.200 төгрөг, хохирогч Р.М-д  585.000 төгрөг, хохирогч Х.Б-д 250.000 төгрөг, хохирогч Д.Б-т 2.690.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, О.Ш-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Ш-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС