Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/654

 

 

 

 

 

 

 

 

2021         09          20                                   2021/ШЦТ/654      

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Д.Мөнхтогоо,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,     

Өсвөр насны шүүгдэгч: ........................., хууль ёсны төлөөлөгч Г.Оюунчимэг, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ....................... холбогдох эрүүгийн 2109000000990 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын Цаст алтай сургуулийн 11в ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын тахилтын 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтаннарын ...................../,

            Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Өсвөр насны шүүгдэгч ......................... нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 813 дугаар байрны гадна байрлуулсан Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 96- 95 УАН улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2109000000990 дугаартай хэргээс:

Шүүгдэгч ......................... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр би найз Буянзаяатай Сүхбаатар дүүргийн 11 хороо Сангай хотхоны гадаа уулзсан. Тэгээд бид хоёр уулзаж байхад ах Лхагвасүрэн намайг дуудаад би орсон. Шөнө 01 цаг өнгөрч байхад найз Буяанзаяа намайг гараад ир гэж дуудсан. Би гарахдаа ах Лхагвасүрэнгийн машины түлхүүрийг авч гараад машинд дуу сонсож сууж байгаад машиныг унаад явж байхад цагдаа зогсоосон. Машиныг ачлагын машин ирээд аваад явсан. Маргааш нь бид хоёр утаснуудаа зараад танихгүй эрэгтэй хүн гуйж байгаад машиныг аваад Хангай хотхоны гадаа авчраад буцаад найзын гэр рүү Толгойт руу явах замд машины дугуй хагараад машинаа үлдээгээд Буянзаяагийнд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Лхагвасүрэнгийн “...2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 813 22 тоотод байх манай гэрт миний төрсөн дүү Тогтохжаргалын хүү ......................... нь ганцаараа ирсэн. Тухайн өдөр манайд хонохоор болсон. Маргааш өглөө нь Даваажаргал байхгүй байсан. Эхнэр машин унах ажилтай машины түлхүүрээ хайгаад олохгүй байхаар нь цонхоор машинаа хартал машин байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

            Насанд хүрээгүй гэрч Э.Буянзаяагийн “...Би тухайн өдрийн орой 00-01 цагийн орчим би Даваажаргалыг гараад ирээч хоёулаа хамт жаахан сууя уйдаад байна гэж хэлсэн. Тэгээд Даваажаргал за гэж хэлчхээд гарч ирэхгүй нэлээн удаад 30-40 минутын дараа гарч ирсэн. Гарч ирэхдээ гартаа түлхүүр бариад гараад ирэнгүүт юун түлхүүрийн нь гэж асуухад манай ахын машины түлхүүр машин дотор орж дуу сонсдог юм уу гэж бодоод аваад гараад ирлээ гэж хэлсэн. Андаа хоёулаа хотхон тойроод үзэх үү гэж хэлээд машинтайгаа Хангай хотхоныг тойроод явж байгаад Даваажаргал гоё юм байна хоёулаа жаахан тийшээ яваад үзэх үү гээд хотхоноос холдоод явсан. Тэгтэл Даваажаргал баларсан гэж хэлсэн. ... Цагдаа бид хоёрыг буулгаж зогсоогоод Даваажаргалыг үлээлгэсэн. Бид хоёрыг машинаас буулгаад ачилтын машин ирээд машиныг ачаад явсан.Өглөө нь ......................... цагдаагийн газар руу орж уулзаад гарж ирэхдээ хоёулаа мөнгө олох хэрэгтэй байна гээд миний утас болон өөрийнхөө нөт-8 маркийн утсыг 180.000 төгрөгөөр зараад ......................... өөрийнхөө утсыг 80.000 зараад танихгүй хүн гуйгаад машиныг гаргуулаад манай гэр болох толгойт ороод буцах замд машины дугуй хагараад машинаа орхиод бид 2 мөнгө олохоор явсан..." гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 дугаар хуудас/,

            Гэрч Ж.Энхтайваны "... 2021 оны 08 дугаар сарын 03-ны өглөө намайг ажилдаа ирэхэд Даваажаргал гэгч нь приус 30 маркийн 96-95 УАН улсын дугаартай автомашиныг жолоодох эрхгүй үедээ жолоодсон зөрчлийн материалыг шалгасан тухайн үед холбогдогч .........................аас мэдүүлэг авахад манай аавын төрсөн дүүгийн машин би жолоодох эрхгүй боловч гуйж аваад гараад ирсэн юм. Одоо яаж шийдвэрлүүлж авах бэ гэж асуусан тэгэхээр нь зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгож шийдвэрлэнэ, банк руу очоод мөнгө тушаагаад ир гэж хэлээд дансны дугаар өгч явуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа ирээд банк онгойгоогүй байна, манай эгч хөдөө явах гэж байгаа юм яаралтай авмаар байна, би танд мөнгийг нь үлдээчихье гээд гуйгаад байхаар нь мөнгийг нь авч үлдээд машиныг нь гаргах бичиг өгөөд чи өөрөө машинаа авч болохгүй шүү, эгчээрээ машинаа авхуулаарай гэж хэлээд явуулсан. Би банк онгойсны дараа дараагийн зөрчлийн мөнгө тушаах хүнд нөгөө мөнгийг нь өгөөд төрийн сангийн 100200000904 дугаартай дансанд тушаалгаад баримтыг нь шийтгэлийн хуудасны ард хавсаргаад материалжуулж хаасан ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ......................... нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 813 дугаар байрны гадна байрлуулсан Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 96- 95 УАН улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Лхагвасүрэнгийн “...Маргааш өглөө нь Даваажаргал байхгүй байсан. Эхнэр машин унах ажилтай машинаа түлхүүрээ хайгаад олохгүй байхаар нь цонхоор машинаа хартал машин байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Буянзаяа “...Андаа хоёулаа хотхон тойроод үзэх үү гэж хэлээд машинтайгаа Хангай хотхоныг тойроод явж байгаад Даваажаргал гоё юм байна хоёулаа жаахан тийшээ яваад үзэх үү гээд хотхоноос холдоод явсан. Тэгтэл Даваажаргал баларсан гэж хэлсэн. ... Цагдаа бид хоёрыг буулгаж зогсоогоод Даваажаргалыг үлээлгэсэн. Бид хоёрыг машинаас буулгаад ачилтын машин ирээд машиныг ачаад явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Энхтайвангийн “...2021 оны 08 дугаар сарын 03-ны өглөө намайг ажилдаа ирэхэд Даваажаргал гэгч нь приус 30 маркийн 96-95 УАН улсын дугаартай автомашиныг жолоодох эрхгүй үедээ жолоодсон зөрчлийн материалыг шалгасан тухайн үед холбогдогч .........................аас мэдүүлэг авахад манай аавын төрсөн дүүгийн машин би жолоодох эрхгүй боловч гуйж аваад гараад ирсэн юм. Одоо яаж шийдвэрлүүлж авах вэ гэж асуусан тэгэхээр нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгож шийдвэрлэнэ, банк руу очоод мөнгө тушаагаад ир гэж хэлээд дансны дугаар өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзвэл ......................... нь завших зорилгогүйгээр Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлийн Приус 30 маркийн 96-95 УАН улсын дугаартай автомашиныг түр унах зорилгоор түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч .........................ын  үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүхээс улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналд няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, өсвөр насны шүүгдэгч ......................... нь 2005 оны 07 сарын 19-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэгт холбогдох үедээ 16 нас 15 хоногтой байсан нь түүний насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт заасан тусгай журмын дагуу явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч .........................ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон энэ гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй бөгөөд хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унах явцдаа замын хашлага мөргөж 1.710,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний  тайлангаар тогтоогджээ.

 Шүүгдэгч болон хууль ёсны төлөөлөгчөөс хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үзэх үндэслэлд хамааруулан, хүндрүүлэх нөхцөл  тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан” Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэгт 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч .........................ын эх эцэг нь тусдаа амьдардаг бөгөөд шүүгдэгч аавтайгаа хамт амьдардаг болох нь шүүгдэгч болон хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг тайлбараар тогтоогдсон ба насанд хүрээгүй хүүхдэд тавих эцэг эхийн хараа хяналт сул байгаа нь гэмт хэрэг үйлдэгдэх шалгаан болсон байна гэж шүүхээс дүгнэн цаашид хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй байгааг тэмдэглэв. 

  Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хохирогч Ц,Лхагвасүрэнд автомашиныг буцаан олгосон болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .........................д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Алтаннарын Даваажаргалыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч .........................ыг 120 /нэг зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч .........................д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 120 /нэг зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.   .

           4. Өсвөр насны шүүгдэгч ......................... нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч .........................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН