Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/666

 

 

 

 

 

 

 

 

  2021         10          13                                 2021/ШЦТ/666

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Д.Даваадорж

Шүүгдэгч .............................(өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан- Дугар тайж овогт ............. холбогдох эрүүгийн 2109000001047 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их уул 21 дүгээр гудамжны 06 тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхний лавлагаагаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайхан 4 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Дугар тайж овогт ............../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч .............................нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Дэнжийн 1000”-д байрлах 3 давхар улаан тоосгон өнгийн нийтийн байрны 1 дүгээр давхрын 09 тоотод хохирогч Н.Анхтулгатай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний хамар хэсэг рүү мөргөх зэргээс зодож биед нь “...хамрын нуруу, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч .............................шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн 2109000001047 дугаартай хэргээс:

Шүүгдэгч ............................. “...Анхтулгыг манай найзууд зодож цохисон асуудал байхгүй. Харин ч намайг тэд нар хорьсон. Миний хувьд түүнийг 1 удаа л мөргөсөн. Өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. ...Тухайн үед уурын мунхгаасаа болж ийм асуудал гаргасан байна. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна Би учруулсан хэргийн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол, хор уршгаа төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, 

 

Хохирогч Н.Анхтулгын “...Тухайн үед Банзрагчийн өгсөн гар утсыг нь аваад байна уу, хэн бэ" гэж хэлэхийн завдалгүй тэрээр намайг “чи аль дүүргийн цагдаа юм, пизда минь” гэж хэлээд мөргөж газар унагаасан. Би унахдаа өмнө нь хугаралтай байсан мөрөөрөө эвгүй дарж унасан юм шиг байсан. Өмнө нь зүгээр байсан миний зүүн мөр хөндүүрлээд нэг хэсэг хөдөлж чадаагүй. Тэгээд намайг газар унасны дараа Банзрагч дахин намайг өшиглөх гэж оролдсон. Энэ үед нэг найз нь Банзрагчийг араас нь татсан боловч түүний хөл нь миний эгэм хэсэгт хүрээд өшиглүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Гэрч С.Чинболдын “...Би үеэл Ариунзулын найз залуугийн цагаан байранд найз Банзрагч болон өөр хоёр танилын хамтаар очиж 2.5 литрийн 3 ширхэг “Нийслэл’ нэртэй пиво хувааж ууж байтал гаднаас үеэл эгчийн найз залуу орж ирсэн. Тэгээд хэрүүл маргаан болж Банзрагч нь Ариунзулын найз залуугийн нүүр рүү нэг удаа мөргөсөн, мөн цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн байж магадгүй. Ингээд бөөн цус болоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ариунболдын “...Тэгтэл Банзрагч уурлаад түүн дээр очоод хамар руу нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл тэр залуугийн хамарнаас цус гараад “хамар хугалчихлаа” гээд байсан. Хамраа хугалуулсан гэх залуу бид нартай хамт байсан найз Чинболодын хүргэн ах нь байсан. Тэр ахын эгэм нь хугархай байсан гэж манай найз Чинболд сүүлд нь хэлж байсан. Тухайн үед Банзрагчийг мөргөхөөр нь бид нар очиж салгасан. Банзрагч тэр залууг мөргөсний дараа тухайн залуу газар унасан. Мөн Банзрагч тухайн залууг газар унасны дараа өшиглөх гэхээр нь бид нар түүнийг татаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Хамрын нуруу, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь унах үед үүсэх боломж багатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7550 дугаартай дүгнэлт:

1. Н.Анхтулгын биед хамрын нуруу, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч .............................нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Дэнжийн 1000”-д байрлах 3 давхар улаан тоосгон өнгийн нийтийн байрны 1 дүгээр давхрын 09 тоотод хохирогч Н.Анхтулгатай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний хамар хэсэг рүү мөргөх зэргээс зодож биед нь “...хамрын нуруу, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч ............................. шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Анхтулгын “...Тухайн үед Банзрагчийн өгсөн гар утсыг нь аваад байна уу, хэн бэ" гэж хэлэхийн завдалгүй тэрээр намайг “чи аль дүүргийн цагдаа юм, пизда минь” гэж хэлээд мөргөж газар унагаасан. Би унахдаа өмнө нь хугаралтай байсан мөрөөрөө эвгүй дарж унасан юм шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Чинболдын “...Тэгээд хэрүүл маргаан болж Банзрагч нь Ариунзулын найз залуугийн нүүр рүү нэг удаа мөргөсөн, мөн цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн байж магадгүй. Ингээд бөөн цус болоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ариунболдын “...Тэгтэл Банзрагч уурлаад түүн дээр очоод хамар руу нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл тэр залуугийн хамарнаас цус гараад “хамар хугалчихлаа” гээд байсан. Хамраа хугалуулсан гэх залуу бид нартай хамт байсан найз Чинболдын хүргэн ах нь байсан. Тэр ахын эгэм нь хугархай байсан гэж манай найз Чинболд сүүлд нь хэлж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7550 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ............................. дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, шүүгдэгч нь хүнийг зодож Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ............................. бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогч Н.Анхтулга нь эмчилгээний зардалд 60.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ............................. 70.000 /далан мянга/ төгрөг төлж барагдуулсан, гомдол санал  нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахаас хохирогч Н.Анхтулгатай утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож  байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгч ............................. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ...................... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............................. 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............................нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............................нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч .............................нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............................. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН