Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 55

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                   

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                         П.Пүрэвсүрэн     

Улсын яллагч                                                                      Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                      О.Үүрцайх

   Хохирогч                                                                             Х.Чулуунцэцэг

                                                                                               Э.Нарантуяа

                                                                                               Э.Очирхуяг

                                                                                                Б.Сарангоо

   Гэрч                                                                                    Ш.Тэрбиш        нарыг оролцуулан   шүүхийн  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

               Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт  Мандалмаагийн Даваажаргалд холбогдох эрүүгийн 201610010031 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, эмээ, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг, Аман-Усын 4-2 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мандалмаагийн Даваажаргал. /РД:ЕО92080304/

              Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч М.Даваажаргал нь давтан үйлдлээр итгэл эвдэх аргаар иргэн Э.Раднаамаагаас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1 000000 төгрөг, Ш.Мөнхжаргалаас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 000000 төгрөг, Ц.Золжаргалаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, Б.Отгонбаатараас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2 800000 төгрөг, Д.Энхцэцэгээс 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1 360000 төгрөгийг бэлнээр авч нийт 6 660000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг залилсан, мөн М.Даваажаргал нь банкны ахлах теллерээр ажиллаж байхдаа давтан үйлдлээр эрх мэдлээ урвуулан ашиглах замаар иргэн Х.Чулуунцэцэгээс 2015 оны 11 сарын 10-ны өдөр тэтгэврийн зээл хийлгэж 2 598900 төгрөг, Э.Нарантуяагаас хадгаламж барьцаалсан зээл хийлгэж 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 9 000000 төгрөг, Я.Нямсүрэнгээс хадгаламж зээл хийлгэж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  1 500000 төгрөг, Б.Сарангоогоос хадгаламж зээл хийлгэж 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 000000  төгрөг, Э.Очирхуягаас хадгаламж зээл хийлгэж 2015 оны 09 сарын 19-ний өдөр 2 000000 төгрөг авч нийт 17 198900 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                        

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч М.Даваажаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “......” гэв.

        Хохирогч Х.Чулуунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “......” гэв.

        Хохирогч Э.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “......” гэв.

        Хохирогч Б.Сарангоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “......” гэв.

        Хохирогч Э.Очирхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “......” гэв.

        Гэрч Ш.Тэрбиш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “......” гэв.

        Хохирогч Э.Раднаамаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүртээ сууж байхад Даваажаргал ирээд та надад 2-3 хоногийн хугацаатай 1 сая төгрөг зээлээч, манай аав өвлийн идэш авчихсан чинь мөнгө нь нэхэгдээд байна гэж гуйсан. Тэгэхээр нь би итгээд 1 сая төгрөг бэлнээр өгсөн. Ингээд үүнээс хойш мөнгө авах гэхээр шалтаг шалтгаан хэлээд өнөөдрийг хүрсэн. Би Даваажаргалтай гэрээ хийгээгүй баримт байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-11 тал/

Хохирогч Ш.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “… Би 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр банкнаас зээл авчихаад явж байхад төрийн банкны Даваажаргал надтай уулзаад 1 сая төгрөг зээлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь эгч нь 7 сард амралтаа авна тэгэхэд өгчихөөрэй гэж хэлээд зээлдүүлсэн юм. Ингээд үүнээс хойш 3 удаа цувуулж 730 000 төгрөг  аваад одоо 270 000 төгрөгийг  аваагүй. Даваажаргалтай ямар нэг гэрээ хийгээгүй баримт байхгүй ...” гэжээ. /хх-ийн 13-14 тал/

Хохирогч Ц.Золжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банкаар үйлчлүүлээд гарах гэж байтал Даваажаргал надай уулзаад надад  хэдэн төгрөгний хэрэг гараад байна зээл төлчихөөд ирэх долоо хоногоос буцаагаад өгчихье гэж хэлсэн. Надад 500 000 төгрөг байна тэрийг ав гэж хэлсэн. Ингээд Даваажаргалын мөнгө өгөх хугацаа болсон учраас мөнгөө нэхэх үед хотод ажил хийх гэж байна. Ажил хийхээрээ мөнгийг өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгч чадахгүй байна. Тухайн үед Даваажаргалд мөнгө өгөхөд бидний хажууд хүн байгаагүй. Мөнгөө авчихвал өөр ямар нэг санал байхгүй ...” гэжээ. /хх-ийн 18-19 тал/

Хохирогч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэрэгцээндээ банкнаас 4 750000 төгрөгний зээл батлуулчихаад ахлах теллер Даваажаргалаас гүйлгээ хийж мөнгөө авах гэтэл надад 1 800000 төгрөг зээлчих би өнөөдөр зээл төлчихөөд маргааш өгье гэж гуйсан. Тэгээд би зээл авсан байсан болохоор 1 800000 төгрөгийг бэлнээр өгсөн. Маргааш нь Сайншанд суманд явж байхад Даваажаргал над руу утасдаад надад дахиад 1 сая төгрөг дутчихлаа зээлчих гэж хэлэхээр нь би аймагт явж байна, амьжихгүй гэж хэлтэл Даваажаргал би чиний данснаас 1 сая төгрөг авчихъя маргааш ирээд гарын үсэг зурчихаарай  гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш өгөөрэй гэж хэлээд зөвшөөрсөн. Гэтэл удалгүй миний утсанд мессеж ирээд миний данснаас 1 сая төгрөгийн зарлага гарч Даваажаргал мөнгийг авсан байсан. Даваажаргал нэмж авсан 1 сая төгрөгний баримт дээр гарын үсэг зурсан. Ингээд нийт 2 800000 төгрөг авсан боловч одоо хүртэл өгөлгүй намайг хохироож байна. Би Даваажаргалаас нэхдэг боловч өнөөдөр маргааш гэх мэтээр хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Би цалингийн зээл авч орон байртай болох гэж байсан боловч Даваажаргал гэгч нь миний мөнгийг авч намайг хохироож байгаад гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/

Хохирогч Д.Энхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад Даваажаргал утсаар яриад надад мөнгөний хэрэг гараад байна та 1 сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж хэлсэн. Даваажаргалыг банкинд ажилладаг болохоор эргээд найдвартай гэж бодоод хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэхэд та хэдэн төгрөг өгмөөр байна, би байгаа мөнгийг чинь авъя гэж хэлсэн. Надад 1 360000 төгрөг байна чи ирээд ав гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш мөнгө болон хүү нэг ч төгрөг өгөөгүй. Би мөнгөө нэхдэг боловч надад боломж алга тэгж байгаад өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Даваажаргалаас мөнгөө авчихвал гомдол саналгүй ...” гэжээ. /хх-ийн 63-65 тал/

Хохирогч Я.Нямсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад Даваажаргал надруу утсаар яриад        1 500000 төгрөг зээлээч надад хэрэг болоод байна. Би 6 хоногийн дараа өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь бодож байгаад болъё гэж хэлээд утсаа салгасан. Гэтэл 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 20-ны өдөр дахин яриад мөнгө зээлээч гээд байхаар нь Даваажаргалыг банкинд ажилладаг болохоор нь итгээд тэг гэж хэлсэн. Тэгээд Төрийн банкны онлайнаар хүүхдийн хадгаламж барьцаалаад 1 500000 төгрөгний зээл авсан. Ингээд Төрийн банкин дээр очиж 1 500000 төгрөгөө гаргаж аваад Даваажаргалд бэлнээр мөнгөө өгсөн. Тэгээд мөнгөө нэхэхээр надад мөнгө олдохгүй байна, таны мөнгийг олж  өгнө  гэх мэтээр аргалж байгаад  2015 оны 12 дугаар сарын эхээр ажлаасаа гараад хотруу явчихсан байсан. Би энэ хугацаанд Даваажаргалаас мөнгө төгрөг авч чадаагүй... ” гэжээ. /хх-ийн 59-60 тал/

  • Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-8/
  • 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээни хуулбар, дансны хуулбар /хх-ийн 25-26, 28/
  • 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тэтгэвэрийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 36-36-37/
  • 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 38-40/
  • Э.Нарантуяагийн Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 48-56/
  • М.Даваажаргал нь Э.Нарантуяагаас зээлсэн мөнгөө эргэн төлөх тохиролцоо/ хх-ийн 57- тал/
  • Б.Сарангоогийн Зээлийн дансны хуулгын баримт /хх-ийн 70 тал/
  • 2015.10.28-нд мөнгө зээлсэн талаарх баримт /хх-ийн 71 тал/
  • 2016.01.25-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 75 тал/
  • М.Даваажаргалын Төрийн банкин дахь дансны хуулга, депозит дансны хуулга /хх-ийн 120-126 тал/
  • Гэрч Д.Буджавын мэдүүлэг /хх-ийн 77 тал/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 129 тал/
  • Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 127 тал/
  • 2016.03.01-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 130 тал/
  • М.Даваажаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 134 тал/
  • 2016.02.16-ны өдрийн Төрийн банкны тодорхойлолт /хх-ийн 135 тал/
  • Ажлын  байрны тодорхойлолт /хх-ийн 136-138/
  • 2015.11.17-ны өдрийн 138 тоот хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах тухай тушаал /хх-ийн 139 тал/
  • 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 48 тоот албан тушаалд шилжүүлэн томилох тухай тушаал /хх-ийн 140 тал/
  • 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 78 тоот албан тушаалд түр томилох тухай тушаал /хх-ийн 141 тал/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 183-184 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.                                   

            Шүүгдэгч М.Даваажаргал нь давтан үйлдлээр итгэл эвдэх аргаар хохирогч Э.Раднаамаагаас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1 000000 төгрөг, хохирогч Ш.Мөнхжаргалаас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 000000 төгрөг, хохирогч Ц.Золжаргалаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500000 төгрөг, хохирогч Б.Отгонбаатараас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2 800000 төгрөг, хохирогч Д.Энхцэцэгээс 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1 360000 төгрөгийг бэлнээр авч нийт 6 660000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг залилсан, мөн Эрдэнэ сумын Төрийн банкны ахлах теллерээр ажиллаж байхдаа давтан үйлдлээр эрх мэдлээ урвуулан ашиглаж хохирогч Х.Чулуунцэцэгээс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тэтгэврийн зээл хийлгэж 2 598900 төгрөг, хохирогч Э.Нарантуяагаас хадгаламж барьцаалсан зээл хийлгэж 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 9 000000 төгрөг, хохирогч Я.Нямсүрэнгээс хадгаламж барьцаалсан зээл хийлгэж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  1 500000 төгрөг, хохирогч Б.Сарангоогоос хадгаламж барьцаалсан зээл хийлгэж 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 000000  төгрөг, хохирогч Э.Очирхуягаас хадгаламж барьцаалсан зээл хийлгэж 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 000000 төгрөг авч нийт 17 198900 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн болон хохирогч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

              Иймд шүүхээс шүүгдэгч М.Даваажаргалыг бусдыг давтан үйлдлээр залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,  55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “...шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан ба шүүгдэгч М.Даваажаргал нь 2 нас 9 сар 22 хоногтой охин Н.Гэгээн-үйлсийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 128 тал/, Эрдэнэ сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 130 тал/ зэргээр батлагдаж байх тул түүнд оногдуулсан ялыг хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мандалмаагийн Даваажаргалыг  бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг  завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Даваажаргалыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/  жилийн  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар  тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваажаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваажаргалд оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваажаргалд 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Даваажаргалаас  1 000000 төгрөг гаргуулж хохирогч Э.Раднаамаад, 270 000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Мөнхжаргалд, 500 000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Золжаргалд, 2 800000 төгрөг гаргуулж хохирогч Б.Отгонбаатарт, 1 360000 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхцэцэгт,      2 598900 төгрөг гаргуулж хохирогч Х.Чулуунцэцэгт, 7 350000 төгрөг гаргуулж хохирогч Э.Нарантуяад,      1 500000 төгрөг гаргуулж хохирогч Я.Нямсүрэнд, 2 000000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сарангоод,      2 000000 төгрөг гаргуулж хохирогч  Э.Очирхуягт тус тус олгосугай.

7. Шүүгдэгч М.Даваажаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн болон бичиг баримт хураагдан ирээгүй  болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Даваажаргалд  авсан   батлан   даалтад   өгөх   таслан   сэргийлэх  арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ