| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/00510/и |
| Дугаар | 616 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 616
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 142/ШШ2016/00616 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 оны 07 сарын 15-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 31-12 тоотод оршин суух Шохой овогт Гомбодоржийн Давхарбаяр /РД:ФБ66071565/-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Давхарбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд нэхмэлийн цехэд туслах ажилчнаар анх ажилд орж 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тус байгууллагад ажиллаж байсан үеийн орсон, гарсан тушаал олдохгүй, архив нь шатсан тул хөдөлмөрийн дэвтрээс өөр нотлох баримт байхгүй байна. Иймд намайг 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд нэхмэлийн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шохой овогт Гомбодоржийн Давхарбаяр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Г.Давхарбаяр нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлийн нэхмэлийн цехэд 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь:
Увс аймгийн Өндөрхангай сум, Шинэ зам нэгдэлээс 1984 оны 07 сарын 26-ны өдөр олгосон №186908 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч М.Олонжаргалын “...Би тус нэгдэлд 1986-1987 онд ажиллаж байсан. 1988 оноос өөр газар шилжин ажилласан. Тиймээс Г.Давхарбаярыг 1986-1987 онуудад Шинэ зам нэгдлийн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,
Гэрч М.Олонжаргалын 1986 оны 07 сарын 01-ний өдөр олгогдсон №176347 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Н.Маамуухүүгийн “...Би 1983-1990 он хүртэл Шинэ зам нэгдэлд галчаар ажиллаж байхад Г.Давхарбаяр Шинэ зам нэгдлийн хивсний цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Н.Маамуухүүгийн 1980 оны 10 сарын 31-ний өдөр олгогдсон №1471424 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Увс аймаг дахь засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 242 дугаартай албан бичиг,
Увс аймаг дахь Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэл үйлдвэрийн 1984-1987 оны хооронд ажиллаж байсан Г.Давхарбаярын цалингийн 2017 оны 5 сарын 15-нд гаргасан тодорхойлолт /1984 оны 7-10, 12 сар, 1985 оны 8,9 сар, 1986 оны 2-12 сар, 1987 оны 1-2, 4-9 сард авч байсан цалингийн хүснэгт/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Шохой овогт Гомбодоржийн Давхарбаярын Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлийн нэхмэлийн цехэд 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Давхарбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ