Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1552

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01552

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Шинэ зуун” СӨХ /гэрчилгээний дугаар 229/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 5 дугаар баг, Уртбулаг 5 дугаар хороолол, 5 байр 80 тоот хаягт үндсэн бүртгэлтэй. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шинэ зуун хотхон 24 байр 5 тоотод түр оршин суух Монгол овогт Хорлоогийн Оюунчимэг /РД:ЦГ68030524/-т холбогдох                

 

271,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Шинэ зуун” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Шинэ зуун хотхон дахь “Шинэ зуун” Сууц өмчлөгчдийн холбооны 24 дүгээр байрны 5 тоотод оршин суугч овогтой Х.Оюунчимэг нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрөө Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээ биелүүлэлгүй 7 cap болж байна. Хариуцагчид Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг зөрчиж байгааг удаа дараа сануулан, хуулинд заасан үүргээ биелүүлэхийг шаардахад үл тоомсорлон СӨХ-нд төлөх төлбөрөө төлөхгүй байгаа тул СӨХ-ны үлгэрчилсэн дүрэм болон Иргэний Хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар capыг дуустал төлөхгүй байгаа төлбөр 271,620 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч: “Шинэ зуун” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Шинэ зуун” СӨХ-ны 24 байрны 5 тоотод оршин суух Х.Оюунчимэгээс 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын СӨХ-ны мөнгө 271,620 төгрөг нэхэмжилснээс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 38,660 төгрөгийг төлсөн учраас үлдэгдэл 232,960 төгрөгийг СӨХ-тэй харилцан тохиролцож 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов. Ийм учраас 38,660 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шинэ зуун хотхон 24 байр 5 тоотын эзэмшигч болох Х.Оюунчимэг нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 5 дугаар баг, Уртбулаг 5 дугаар хороолол, 5 байр 80 тоотод оршин суудаг тул миний бие Батбаатарын Золжаргал ээжийгээ төлөөлөн Баянзүрх дүүргийн хаягаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:

 

24 дүгээр байрны 05 тоотод оршин суугч Хорлоо овогтой Оюунчимэг миний бие нь  2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын СӨХ-ны мөнгө 271,620 төгрөгөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 38,660 төгрөг төлсөн ба үлдэгдэл 232,960 төгрөгийг СӨХ-тэй харилцан  тохиролцож 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд:

2016 оны 10, 11 дүгээр сарын төлбөр болох 75,520 төгрөг, 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын төлбөр болох 75,520 төгрөг, 2017 оны 02, 03 дугаар сарын 75,720 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шинэ зуун” СӨХ нь хариуцагч Х.Оюунчимэгт холбогдуулан 271,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Х.Оюунчимэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Шинэ зуун” СӨХ нь 271,620 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Х.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 271,620 төгрөгөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 38,660 төгрөг төлсөн үлдэх 232,960 төгрөгийг  2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дотор 2016 оны 10, 11 дүгээр сарын төлбөр болох 75,520 төгрөг, 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын төлбөр болох 75,520 төгрөг, 2017 оны 02, 03 дугаар сарын төлбөр болох 75,720 төгрөгийг тус тус гурав хуваан төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Х.Оюунчимэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Шинэ зуун” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,799 төгрөгнөөс 4,399.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 4,399.5 төгрөгийг, хариуцагч  Х.Оюунчимэгээс 4,399.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шинэ зуун” СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР