Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1553

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01553

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг батлах тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011269026, регистрийн дугаар 2576376/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 22 байр 05 тоотод оршин суух Пунцагсүрэнгийн Гэрэлцэцэг /РД:ЧЕ77060706/-т холбогдох

 

Төлбөрийн үлдэгдэл 54,041 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ- “Скайтел” ХХК-иас хариуцагч П.Гэрэлцэцэгт холбогдуулан үйлчилгээний төлбөр 54,041 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК хариуцагч П.Гэрэлцэцэгээс төлбөрийн үлдэгдэл 54,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                    ЗАХИРАМЖЛАХ нь: 

          1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Гэрэлцэцэгт холбогдох төлбөрийн үлдэгдэл 54,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгнөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 2,275 төгрөгийг, хариуцагч  П.Гэрэлцэцэгээс 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                       

                                                      

 

 

ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР