Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1574

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01574

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 20 дугаар гудамж 339 тоотод оршин суух Олхонууд овогт Болдбаатарын Соёлбаатар /РД:ЧП76070113/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам, 107 Б байр 1 тоотод оршин суух Lee Thai Ho /паспортын дугаар 711425198/-д холбогдох,

24,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Соёлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Соёлбаатар би Lee Tai Ho-той 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг хүүгүй 3 сарын хугацаатайгаар 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрэээнд бид гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Lee Tai Ho зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,1 хувийн алданги тооцож 245 хоногийн алданги, үндсэн зээлийн 20,000,000 төгрөгийн хамт нийт 24,900,000 төгрөгийг хариуцагч Lee Tai Ho-гоос гаргуулж өгнө үү” гэжээ.                       

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:

 

Б.Соёлбаатарын нэхэмжлэлтэй, Lee Thai Ho /Лий Тай Хо/-д холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 24,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Lee Thai Ho /Лий Тай Хо/ нь нэхэмжлэгч Б.Соёлбаатарт 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн төлбөр болох 19,900,000 төгрөгийг доор дурдсан байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:

Хариуцагч Lee Thai Ho /Лий Тай Хо/ нь нэхэмжлэгч Б.Соёлбаатарт сар бүрийн 5-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг төлж байх, үлдэгдэл төлбөр болох 2,400,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө.

          Хэрэв хариуцагч Lee Thai Ho /Лий Тай Хо/ нь уг төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулахгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Соёлбаатар нь хариуцагч Lee Thai Ho-д холбогдуулан 24,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчд эвлэрснийг баталж, Lee Thai Ho /Лий Тай Хо/-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Соёлбаатар нь хариуцагч Lee Thai Ho /Лий Тай Хо/-д холбогдуулан 24,900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүрийн 5-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг төлж байх, үлдэгдэл төлбөр болох 2,400,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр, хэрэв хариуцагч Lee Thai Ho /Лий Тай Хо/ нь уг төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулахгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, Lee Thai Ho /Лий Тай Хо/-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Соёлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгнөөс 141,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 141,475 төгрөгийг, хариуцагч  Lee Thai Ho /Лий Тай Хо/-с 141,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Соёлбаатарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР