Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/582

 

 

 

 

 

  2021        05         17                                   2021/ШЦТ/582

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Н.Ө,

шүүгдэгч С.С.  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С  холбогдох эрүүгийн 2131 00028 0000 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Болор” авто угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, Салхит 3 дугаар хэсэг гудамжний 140 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүрэг 08 дугаар хороо Тэнүүн хотхоны 25а байрны В5 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  Боржигон овогтой С /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Боржигон овогтой С  нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” хотхоны 25а байрны В5 тоотод өөрийн “Жzыrл Жzщ” гэх фэйсбүүк хаяг ашиглан “livе” хийх хэлбэрээр, ашиг олох зорилгоор, хөзөр буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техаs рокег” мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэх, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” хотхоны 25а байрны В5 тоотод “Аzuга Аzи” гэх фэйсбүүк хаяг ашиглан “livе” хийх хэлбэрээр, ашиг олох зорилгоор, хөзөр буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техаs рокег” мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С. ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 89-90 хуудас/,

С.С. ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” хотхоны 25а байрны В5 тоот буюу зоорийн 5 тоотод өөрийн төрсөн эцэг болох П.Сумъяагийн хамтаар 2016 оноос хойш түрээслэн түр оршин сууж байгаа. Сүүлийн 2 жил Корона буюу “Ковид-19” гэх цар тахлаас болоод миний бие ажил хөдөлмөр олигтой хийж чадахгүй, ажил ч олдохгүй, аав бид хоёр аавын тэтгэврийн мөнгөөр амьдрах болсон. Сүүл рүүгээ дэлгүүрт өр тавьчихсан байсан чинь тухайн өрнүүд маань нэхэгдээд хэцүү болж эхэлсэн. Тэгээд би хүмүүс фэйсбүүкээр мөрийтэй хөзөр тоглуулаад байхаар нь тэдгээр хүмүүсийн адил цахим мөрийтэй тоглоом тоглуулж, хэдэн төгрөг олж дэлгүүрийн өрөө дарья гэж бодоод “Жzыrл Жzщ” гэх фэйсбүүк хаяг нээж тус хаягаараа 2020 оны 11-р сарын сүүлээс буюу 2020 оны 11-р сарын 27-ны өдөр анх цахим мөрийтэй хөзөр тоглуулж, түүнээс хойш 2021 оны 02-р сарын 24-ний өдрийг хүртэл тоглуулсан. Би нэг тоглолтоор 6-аас 8 хүн оролцуулж, бооцоог 5000-20000 төгрөгийн хооронд зохион байгуулж, бооцооны мөнгийг өөрийнхөө “Хаан” банкны 5689026133 тоот дансаар шилжүүлэн авч тоглоомыг зохион байгуулж, нэг тоглогч нэг ширээнд 5-аас 6 удаа тоглож, тухайн тооноос хамаарч нэг тойрогт 4, 5, 6 удаа тоглолт болж би нэг тойргийн тоглолтоос 1 суудлын бооцоот мөнгийг өөрт ашиг болгож байсан. Нэг тойргийн тоглолтоос надад 5000-аас 20000 төгрөгийн ашиг олдог байсан. Би 2020 оны 11- р сарын 27-ны өдрөөс 2021 оны 02-р сарын 24-ний өдөр хүртэл нийт хичнээн удаагийн цахим бооцоот Покер зохион байгуулснаа бол мэдэхгүй байна. Ойролцоогоор нэг өдөрт 1 юм уу 2 тоглолт л зохион байгуулж тоглуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 хуудас/,

С.С. ын “Хаан банкны” 5689026133 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32-33, 35-50, 59-79 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.С. ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Боржигон овогтой С.С нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” хотхоны 25а байрны В5 тоотод өөрийн “Жzыrл Жzщ” гэх фэйсбүүк хаяг ашиглан “livе” хийх хэлбэрээр, ашиг олох зорилгоор, хөзөр буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техаs рокег” мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэх, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” хотхоны 25а байрны В5 тоотод “Аzuга Аzи” гэх фэйсбүүк хаяг ашиглан “livе” хийх хэлбэрээр, ашиг олох зорилгоор, хөзөр буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техаs рокег” мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.   Үүнд:

Шүүгдэгч С.С. ын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс  2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 89-90 /, С.С. ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “... “Жzыrл Жzщ” гэх фэйсбүүк хаяг нээж тус хаягаараа 2020 оны 11-р сарын сүүлээс буюу 2020 оны 11-р сарын 27-ны өдөр анх цахим мөрийтэй хөзөр тоглуулж, түүнээс хойш 2021 оны 02-р сарын 24-ний өдрийг хүртэл тоглуулсан. Би нэг тоглолтоор 6-аас 8 хүн оролцуулж, бооцоог 5000-20000 төгрөгийн хооронд зохион байгуулж, бооцооны мөнгийг өөрийнхөө “Хаан” банкны 5689026133 тоот дансаар шилжүүлэн авч тоглоомыг зохион байгуулж, нэг тоглогч нэг ширээнд 5-аас 6 удаа тоглож, тухайн тооноос хамаарч нэг тойрогт 4, 5, 6 удаа тоглолт болж би нэг тойргийн тоглолтоос 1 суудлын бооцоот мөнгийг өөрт ашиг болгож байсан. Нэг тойргийн тоглолтоос надад 5000-аас 20000 төгрөгийн ашиг олдог байсан. Би 2020 оны 11- р сарын 27-ны өдрөөс 2021 оны 02-р сарын 24-ний өдөр хүртэл нийт хичнээн удаагийн цахим бооцоот Покер зохион байгуулснаа бол мэдэхгүй байна. Ойролцоогоор нэг өдөрт 1 юм уу 2 тоглолт л зохион байгуулж тоглуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26/, С.С. ын “Хаан банкны” 5689026133 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32-33, 35-50, 59-79/ зэрэг болно.

Шүүгдэгч С.С.  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.С. од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч С.С. ыг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч С.С. ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч С.С.  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч С.С.  нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.С. ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.С. ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

С.С.  нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 120 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.С.  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.С. од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                            

1. Боржигон овогт .С.С “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С. од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 120 /нэг зуун хорь/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С.  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэм хорын хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.С. од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ