| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0000/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/598 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.С |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/598
2021 05 20 2021/ШЦТ/598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.О,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Могойт овогт Ч Б холбогдох эрүүгийн 2106 00000 0108 дугаартай хэргийг шүүх 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: 1986 оны 09 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч Б.Мядагмаа, төрсөн ах нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 17 дугаар гудамжны 1313 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Могойт овогт Ч.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Ч.Б нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эхийн 1266-2 тоотод хамтран амьдрагч Б.М бусадтай чатаар харилцсанд хардаж, гар утсыг нь булааж, улмаар түүний үснээс нь зулгааж газарт унаган толгойн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэх, жийх зэргээр зодсоны улмаас биед нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, баруун гарын 2-р хурууны зүсэгдсэн шарх, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо 1266-2 тоот гэртээ 17:00 цагаас хойш хамтран амьдрагч Ч.Болдсайхан түүний ах Болд-Эрдэнэ нарын хамтаар пиво ууж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа Ч.Болдсайхан согтсон бололтой надад агсам тавиад элдэв янзын хараалын үгээр хэлж орилж хашгираад миний үснээс зулгааж газарт унаган толгой дээрээс 2-3 удаа дэвссэн. Тэгээд миний Самсунг А/10 маркийн гар утсыг хугалж эвдэлсэн... миний дух, толгой, зүүн хацар хавдаж хөхөрсөн байна.” гэх мэдүүлэг /хх-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...би групп чатаа хаагаад гар утсаа өгөхгүй гэтэл миний гар утсыг булааж авах гээд надтай булаацалдсан. Тэр үед би гар утасныхаа шилэн наалтанд гараа зүсчихсэн ба тэр үед гаднаас байрны эзэн орж ирсэн. Тэгээд миний гар цус болсон байхыг хараад цагдаад дуудлага өгсөн... миний хацар хөхөрч дух хавдсан.” гэх мэдүүлэг /хх-11/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дугаар сарын 04- ний өдрийн 443 дугаартай дүгнэлтэд:
1. Б.М биед духны зээлэн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, баруун гарын 2-р хурууны зүсэгдсэн шарх, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. Дээрх баруун гарын 2-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” /хх-17, 18/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ шинэ жил тэмдэглээд орой 19 цагийн үед хүний гурав, гурав нь лаазтай 0,5л хэмжээтэй нийслэл пиво уусан. Тэгтэл найз охин Мядагмаагийн гар утсанд чат ирэхээр нь би түүний Самсунг А/10 маркийн гар утсыг нь булааж аваад хугалсан. Тэгтэл Мядагмаа миний гар түүний хугарсан утсыг барьсан байхад гар утсаа надаас булааж авах гэж байгаад баруун хурууны долоовор хурууныхаа өндгөө зүссэн. Тэгээд над руу гар утас эвдлээ гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь түүнтэй ноцолдож байхад Мядагмаа газарт нь унахаар нь толгойн тус газар нь 1-2 удаа цохисон: Энэ үйл явдал болоход бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний төрсөн ах Болд-Эрдэнэ гэрийн гадаа хүнтэй утсаар яриад байж байсан бид хоёрыг зодолдохыг хараагүй. Тэгтэл гаднаас байрны эзэн эгч /нэрийн мэдэхгүй/ орж ирээд Мядагмаагийн хуруунаас цус гарсан байхыг хараад цагдаад дуудлага өгсөн. Мядагмаа цагдаад дуудлага өгөөгүй. Удалгүй цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Ийм л асуудал болсон. Энэ үйл явдлын дараа бид хоёр хэсэг хамт амьдарч байгаад 2021 оны 01 дүгээр сарын дундуур Баянхонгор аймаг руу гэр рүүгээ явсан. Хааяа л нэг гар утсаар ярьдаг. Бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй. Би түүний Самсунг А/10 маркийн гар утасны оронд өөрийн барьж байсан Самсунг А/30 маркийн 300.000 төгрөгийн үнэтэй гар утсаа өгч хохирлыг нь барагдуулсан. Өөр надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй.” гэх мэдүүлэг /хх-39/,
Шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26-31/ зэргийг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эхийн 1266-2 тоотод хамтран амьдрагч Б.М бусадтай чатаар харилцсанд хардаж, гар утсыг нь булааж, улмаар түүний үснээс нь зулгааж газарт унаган толгойн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэх, жийх зэргээр зодсоны улмаас биед нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, баруун гарын 2-р хурууны зүсэгдсэн шарх, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо 1266-2 тоот гэртээ 17:00 цагаас хойш хамтран амьдрагч Ч.Б түүний ах Болд-Эрдэнэ нарын хамтаар пиво ууж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа Ч.Б согтсон бололтой надад агсам тавиад элдэв янзын хараалын үгээр хэлж орилж хашгираад миний үснээс зулгааж газарт унаган толгой дээрээс 2-3 удаа дэвссэн. Тэгээд миний Самсунг А/10 маркийн гар утсыг хугалж эвдэлсэн... миний дух, толгой, зүүн хацар хавдаж хөхөрсөн байна.” гэх мэдүүлэг /хх-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...би групп чатаа хаагаад гар утсаа өгөхгүй гэтэл миний гар утсыг булааж авах гээд надтай булаацалдсан. Тэр үед би гар утасныхаа шилэн наалтанд гараа зүсчихсэн ба тэр үед гаднаас байрны эзэн орж ирсэн. Тэгээд миний гар цус болсон байхыг хараад цагдаад дуудлага өгсөн... миний хацар хөхөрч дух хавдсан.” гэх мэдүүлэг /хх-11/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дугаар сарын 04- ний өдрийн 443 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Мядагмаагийн биед духны зээлэн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, баруун гарын 2-р хурууны зүсэгдсэн шарх, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. Дээрх баруун гарын 2-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” /хх-17, 18/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Болдсайханы яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ шинэ жил тэмдэглээд орой 19 цагийн үед хүний гурав, гурав нь лаазтай 0,5л хэмжээтэй нийслэл пиво уусан. Тэгтэл найз охин Мядагмаагийн гар утсанд чат ирэхээр нь би түүний Самсунг А/10 маркийн гар утсыг нь булааж аваад хугалсан. Тэгтэл Мядагмаа миний гар түүний хугарсан утсыг барьсан байхад гар утсаа надаас булааж авах гэж байгаад баруун хурууны долоовор хурууныхаа өндгөө зүссэн. Тэгээд над руу гар утас эвдлээ гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь түүнтэй ноцолдож байхад Мядагмаа газарт нь унахаар нь толгойн тус газар нь 1-2 удаа цохисон: Энэ үйл явдал болоход бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний төрсөн ах Болд-Эрдэнэ гэрийн гадаа хүнтэй утсаар яриад байж байсан бид хоёрыг зодолдохыг хараагүй. Тэгтэл гаднаас байрны эзэн эгч /нэрийн мэдэхгүй/ орж ирээд Мядагмаагийн хуруунаас цус гарсан байхыг хараад цагдаад дуудлага өгсөн. Мядагмаа цагдаад дуудлага өгөөгүй. Удалгүй цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Ийм л асуудал болсон. Энэ үйл явдлын дараа бид хоёр хэсэг хамт амьдарч байгаад 2021 оны 01 дүгээр сарын дундуур Баянхонгор аймаг руу гэр рүүгээ явсан. Хааяа л нэг гар утсаар ярьдаг. Бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй. Би түүний Самсунг А/10 маркийн гар утасны оронд өөрийн барьж байсан Самсунг А/30 маркийн 300.000 төгрөгийн үнэтэй гар утсаа өгч хохирлыг нь барагдуулсан. Өөр надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй.” гэх мэдүүлэг /хх-39/,
Шүүгдэгч Ч.Болдсайханы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26-31/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эхийн 1266-2 тоотод хамтран амьдрагч Б.М бусадтай чатаар харилцсанд хардаж, гар утсыг нь булааж, улмаар түүний үснээс нь зулгааж газарт унаган толгойн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэх, жийх зэргээр зодсоны улмаас биед нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, баруун гарын 2-р хурууны зүсэгдсэн шарх, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Ч.Б “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Ч.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Хохирогч Б.М нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ч.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Могойт овогт Ч Б “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Ч.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ