Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1640

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/01640

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг батлах тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 37-551 тоотод оршин суух Хотгойд овогт Ганбаатарын Өрнөхбаяр /РД:АП89041279/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг улаанхуаран гудамж, 1147 тоотод оршин суух Боржигон овогт Ганболдын Амартүвшин /РД:МР89102208/-д холбогдох

1,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч миний бие хариуцагч Г.Амартүвшинд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Өрнөхбаяр нь Г.Амартүвшинд холбогдуулан 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                    ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

          1. Г.Өрнөхбаярын нэхэмжлэлтэй Г.Амартүвшинд холбогдох 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Өрнөхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,150 төгрөгнөөс 23,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 23,075 төгрөгийг, хариуцагч  Г.Амартүвшингээс 23,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Өрнөхбаярт олгосугай.

          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                       

                                                      

 

 

ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР