| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02330/и |
| Дугаар | 1659 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1659
| 2017 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/01659 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 64-21 тоотод оршин суух, 1960 оны 08 дугаар сарын 17-нд Архангай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дэлгэц кино найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 64-26 тоотод оршин суух Хиад боржигон овогт Нямцэрэнгийн Бат-Орших /РД:ЧИ60081713/-ыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Болор, гуравдагч этгээд Н.Бат-Орших, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч М.Болор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бат-Орших нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, баривчлагдаж, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дэхь хэсэгт заасныг баримтлан албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Н.Бат-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай том охин ажилд орж байгаа. Хүүхэд харах хүн хэрэгтэй байгаа учраас эмчилгээнд битгий явуулж өгөөч. Би гэр бүл болон та бүхнээс уучлалт гуйж байна. Дээр хэлсэн бүхэн үнэн. Гэхдээ үүнээс хойш ийм асуудал гаргахгүй. Би архи ууж байгаад уухаа больсон. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр архи уугаад хүүхдүүдээ загнасан байдаг. Миний бие одоогоор ажилгүй байгаа. Хуучин ажилдаа орно гээд ярьчихсан байгаа. Би яруу найрагч, номоо хэвлүүлэх гэж байгаа. Хүүхдүүд уг нь өргөдлөө буцааж авсан гэсэн. Иймд архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Н.Бат-Оршихыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Н.Бат-Оршихыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтэд заагдсан Н.Бат-Оршихын хувийн байдлууд нь тодорхой бус байхаас гадна тухайн өдөр ямар зөрчил гаргасан нь бүрэн тогтоогдохгүй байна.
Иймд түүнийг архины албадан эмчилгээнд зайлшгүй явуулах шаардлагатай байдал тогтоогдохгүй байх тул шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Хиад боржигон овогт Нямцэрэнгийн Бат-Орших /РД:ЧИ60081713/-ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР